Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Бээжин-Хайнаны аялал (Бүх зардал багтсан) 5 шөнө 6 өдөр XII/12, 2.690.000₮ 9595-2929
2 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр XII/12, XII/19, XII/26, 3.090.000₮ 9595-8989
3 Аватар аялал /Нислэгтэй/ Суудлын тоо цөөхөн байгаа 6 шөнө 7 өдөр XII/10, XII/17, XII/24, 2,390,000₮ /Бүх зардал орсон/ 9595-4949
4 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө 1,790,000₮ 9595-2929
5 Хайлаар-Манжуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/05, I/12, I/19, 550.000₮ 9595-3939
6 Дубайн аялал 4 шөнө 5 өдөр I/03, XII/10, XII/28, 1,850,000₮ + тийзний үнэ 9595-4949
7 Хайлаар-Манжуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/01, I/08, I/15, 620.000₮ 9595-3939
8 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр I/14, XII/10, XII/17, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
9 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр I/27, II/03, XII/30, 2.990.000₮ 9595-3939
10 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө I/01, I/08, I/15, 2.750.000₮ 9595-3939
11 Манжуур-4 3 шөнө 4 өдөр I/03, I/04, XII/13, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
12 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр XII/21, 180.000₮ 9595-3939
13 Аватар аялал /4 нислэгтэй / 5 шөнө 6 өдөр XII/13, XII/27, 2,790,000₮ 9595-4949
14 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/16, II/04, XII/12, 450.000₮ 9595-3939
15 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр XII/13, XII/30, 350.000₮ 9595-3939
16 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 шөнө 5 өдөр 2.790.000₮ 9595-8989
17 Хөлөг онгоцны аялал-Фүкүока-Нагасаки 5 шөнө, 6 өдөр 2,000,000₮ 9595-1919
18 Тайланд (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 6 шөнө 7 өдөр 2,900,000₮ 9595-8989
19 Японы аялал /Диснейланд/ Цөөн хүн бүртгэнэ. 4 шөнө 5 өдөр 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
20 Тайланд (Пүкет)-ын аялал 7 шөнө 8 өдөр XII/12, XII/26, 3.750.000₮ 9595-8989
21 Эрхүү-Байгал нуурын аялал-3 5 шөнө, 6 өдөр XII/10, XII/24, 990.000₮ 9595-3939
22 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр 3.950.000₮ 9595-8989
23 Сөүлийн аялал /Визтэй аялагч/ 4 шөнө 5 өдөр 2.750.000₮ 9595-4949
24 Хайнан аялал ( Хөх хотоос эхлэлтэй ) 5 Шөнө, 6 Өдөр 1,990,000₮/8 хүнтэй групп аялал/ 9595-2929
25 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
26 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
27 Манжуур-5 4 шөнө, 5 өдөр 380.000₮+тийзний үнэ 9595-3939
28 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр 260.000₮+тийзний үнэ 9595-3939
29 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр XII/17, 3.500.000₮ 9595-4949
30 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
31 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
32 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
33 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр II/03, XII/15, 1.400.000₮+тийзний үнэ 9595-8989
34 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр 900.000₮ 9595-2929
35 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр XII/10, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VI/03, VI/05, VI/07, 1.300.000₮ 9595-3939
37 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр 2.500.000₮ 9595-4949
38 Хөлөг онгоцны аялал-Кумомото-Фукуоко 5 шөнө 6 өдөр 2.200.000₮ 9595-1919
39 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 4 шөнө 5 өдөр 2.000.000₮ 9595-1919
40 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
41 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
42 Боракай арлын аялал 5 шөнө 6 өдөр 1.690.000-2.890.000₮ 9595-1919
43 Хөлөг онгоцны аялал-Хирошима 4 шөнө 5 өдөр 3.000.000₮ 9595-1919
44 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
45 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
46 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
47 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 5 шөнө 6 өдөр 2.750.000₮ 9595-1919
48 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
49 Хөлөг онгоцны аялал-Окинава-Нагасаки 5 шөнө 6 өдөр 2.100.000₮ 9595-1919
50 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 5 шөнө 6 өдөр 3.000.000₮ 9595-1919
Аяллын хуваарь
9595-4949
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар - Сөүл- Чэжү

Аяллын хугацаа

5 шөнө 6 өдөр

Аяллын үнэ

3.500.000₮

Холбоо барих

 9595-4949

tengertravel49@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

1 үнэлсэн

Нэр: Мандухай

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
БНСУ-ын нийслэл хот Сөүл болон ЮНЕСКО-д бүртгэлтэй үзэсгэлэнт арал Чэжүгээр нэг гараагаар аялах боломж.

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  4 эсвэл 5 цэцэгтэй зочид буудалд байрлах   Нийт үзвэр 15
  Чөлөөт өдөр   15 удаагийн хоол
  18 цаг   10цаг
 
1-р өдөр
   Улаанбаатар - Сөүл- Чэжү
  Лууны толгой хадан цохио, Шидэт зам, Кимчиний үйлдвэр
  өдрийн хоол, оройн хоол

Улаанбаатараас БНСУ-ын нийслэл Сөүл  хотруу, Сөүлээс Солонгосын үзэсгэлэнт арал Чэжү рүү ниснэ. Чэжү арлаар хийх аяллаа байгалийн үзэсгэлэнт сонин тогтоцын нэг болсон далайн эрэгт орших “Лууны толгой”  /Yongmori Hyean/ хэмээх хадан цохионоос эхэлнэ. Энэхүү хадан цохио нь аль өнцгөөс харж байгаагаас хамаараад лууны толгой, бас туулайн толгой ч болж харагддаг. Аялал маань цааш “Шидэт зам”-аар  /Mysterious Road/ үргэлжилнэ. Энэ зам дээр хөдөлгүүрийг нь унтраасан машин газар өөд өнхөрдөг ер бусын тайлагдашгүй нууцыг аялагч та биеэрээ мэдрэх болно. Дараа нь дэлхийд танигдсан солонгос брэнд “Кимчи”-ний үйлдвэрт очиж, түүнийг хэрхэн бэлтгэх талаар суралцаж, солонгос үндэсний хувцас өмсч дурсгалын зургаа авахуулна. 

2-р өдөр
  Чэжү
   “Далайн бүсгүйчүүд”-ийн музей, Мандах нарны оргил, "Гурван марал од" киноны зураг авалт хийсэн газар, Seong-eup эртний тосгон.
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа “Далайн бүсгүйчүүд”-ийн музейд зочлон Чэжү арлын бүсгүйчүүдийн амьдралаа залгуулахын төлөөх хатуужил, амьдралын хэв маягийг харуулсан өвөрмөц үзмэрүүдийн сан хөмрөгтэй 1 цаг танилцана. Аялал  цааш  “Мандах нарны оргил" /Sunrise peak/ хэмээх Чэжүгийн зүүн хэсэгт орших 5000 гаруй жилийн түүхтэй, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд 2007 оны 6 сард бүртгэгдсэн, хүмүүсийн явган аялал ихээр хийдэг оргил руу үргэлжилнэ. Энэ нь Чэжү арлын хамгийн үзэсгэлэнтэй 10 дурсгалт газрын нэг бөгөөд оргилын дээрээс эргэн тойрныхоо  үзэсгэлэнтэй байгалийг харж, байгаль эхийн эрч хүчээс өөртөө шингээнэ. Өдрийн хоолны дараа  Солонгосын "Гурван марал од" киноны зураг авалтыг хийсэн газраар аялна. Үүний дараа Чэжү арлын эртний амьдралын хэв маяг, ёс заншлыг өдгөө хүртэл хадгалсаар ирсэн 1400-аад хүн амтай Сон-ип /Seong-eup Folk Village/ тосгонд ирж, хэдэн зуун жилийн өмнөх энэ нутгийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан хоол хүнс, орон байр, ардын дуу хөгжим, сүм хийдийн байдалтай танилцаж, тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрнө. 

3-р өдөр
  Чэжү
  Жонбан хүрхрээ, Зургаан өнцөгт хад, казино.
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Азидаа цорын ганц далай руу шууд цутгадаг эргэн тойрондоо халуун орны залуу ойгоор хүрээлэгдсэн ”Жонбан хүрхрээ” /Jongbang Waterfall/ болон галт уулын хайлмаг яг л болорын талст шиг царцсан “Зургаан өнцөгт хад”-н /Зургаан өнцөгт хад/ дээр ирнэ. Мөн Чэжүгийн өвөрмөц өнгө төрх болох орчин үеийн тохижилттой “Лотте” цогцолборт зочлон казиногийн ертөнцтэй танилцана. Дараа нь хэрэв аялагч хүсвэл өөрийн зардлаар шумбадаг хөлөг онгоцоор аялах, Солонгосын бас нэгэн брэнд болох Нанта шоуг /Nanta Show/ үзэж сонирхон цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.

4-р өдөр
Чэжү- Сөүл
  “Кёнбоккүн” хааны ордон, БНСУ-ын ерөнхийлөгчийн өргөө, “Мёндонг” худалдааны гудамж
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд өглөөний КЕ1206 онгоцоор Сөүл хотруу ниснэ. Өдрийн хоолны дараа Сөүл хотын түүх дурсгалын чухал газар болох 600-аад жилийн түүхтэй “Кёнбоккүн” хааны ордноор 1 цаг аялан, “Чонхуадэ-Хөх ордон” буюу БНСУ-ын ерөнхийлөгчийн өргөөг 50 минут үзэж сонирхох болно. Дараа нь Солонгосчуудад төдийгүй гадаадынханд ч танил болсон “Мёндонг” худалдааны томоохон гудамжаар явж худалдаа хийнэ. Эндээс  төрөл бүрийн бэлэн  хувцаснаас эхлээд спортын бараа зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгтэй бүх бараа бүтээгдэхүүнийг хямдхан үнээр худалдалдан авах боломжтой.

5-р өдөр
   Сөүл
  “63 давхар” барилга, Намсан Ханок тосгон
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Солонгосдоо 3-рт ордог 249 метр өндөр барилга болох “63 давхар”-ын 60 давхраас Хан мөрөн, Намсан уул, Сөүл хотын гоё сайхан дүр зургийг тольдон харах болно. Энд та хүсвэл хамгийн өндөрт байрлах Скай арт галлерей /Sky Art gallery/, далайн аквариум, Imax кино театр, лааны тосон музейг сонирхох боломжтой. “63 давхар” барилгын тухай мэдээлэлийг  www.63.co.kr  сайтаас авч болно. Өдрийн хоолны дараа Намсан Ханок тосгоноор зочилно. Оройн хоолны дараа цагт буудалдаа ирж амарна.

6-р өдөр
Сөүл - Улаанбаатар
  өглөөний цай

Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд худалдааны төвүүдээр орж худалдан авалт хийнэ. Дараа нь нисэх буудал явж, цэцэглэн хөгжиж буй БНСУ, байгалийн үзэсгэлэнт Чэжү арлаар хийсэн мартагдашгүй аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн  Улаанбаатарын чиглэлд ниснэ. Дөрвөн цагийн дараа  Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл     Улаанбаатар - Сөүл- Чэжү
Үзвэр    Лууны толгой хадан цохио, Шидэт зам, Кимчиний үйлдвэр
Хоол    өдрийн хоол, оройн хоол
2 Чиглэл    Чэжү
Үзвэр     “Далайн бүсгүйчүүд”-ийн музей, Мандах нарны оргил, "Гурван марал од" киноны зураг авалт хийсэн газар, Seong-eup эртний тосгон.
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл    Чэжү
Үзвэр    Жонбан хүрхрээ, Зургаан өнцөгт хад, казино.
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл Чэжү- Сөүл
Үзвэр    “Кёнбоккүн” хааны ордон, БНСУ-ын ерөнхийлөгчийн өргөө, “Мёндонг” худалдааны гудамж
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл     Сөүл
Үзвэр    “63 давхар” барилга, Намсан Ханок тосгон
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
6 Чиглэл Сөүл - Улаанбаатар
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

4 цэцэгтэй зочид буудалд байрлавал:

Том хүн:

  • 3.500.000₮
  • 3.900.000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/:

  • 2.900.000₮ /зочид буудалд оргүй/
  • 2.800.000₮ /зочид буудалд ортой/

 
5 цэцэгтэй зочид буудалд байрлавал :

Том хүн:

  • 3.700.000₮
  • 4.000.000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/:

  • 3.100.000₮ /зочид буудалд оргүй/
  • 3.500.000₮ /зочид буудалд ортой/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • Улаанбаатар - Сөүл-Чэжү чиглэлийн 2 талын олон улсын онгоцны энгийн  зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • 4 эсвэл 5 цэцэгтэй зочид буудлын 2 ортой энгийн 1 өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Орон нутгийн хөтөч болон орчуулагчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн даатгалын хураамж
  • БНСУ-ын  визний  хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Визтэй холбоотой зардал

Бэлтгэх зүйлс

 1.   Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНСУ-ын хилээр орох өдрөөс хойш  6 сараас  доошгүй байна. дор хаяж 2 чөлөөтэй хуудастай байх, олгосон огнооноос хойш 10 жил  өнгөрөөгүй байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

3.     Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Камер, аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
    • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
    • Шүхэр/ өвлийн улирлаас бусад үед /

4.   Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

Аялах газрын цаг агаарын мэдээлэлийг дараахь хүснэгтээс харна уу.

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

8,3

9,4

12,8

17,5

21,6

24,8

29

29,8

25,8

21,3

16

11

Доод хэм

3,2

3,6

6,1

10,2

14,4

18,7

23,3

24,3

20,4

15,1

9,8

5,3


5.  
Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 ам.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

6.   Визний  материал:

  • Өргөдөл
  • Нэг хувь цээж зураг /цайвар дэвсгэртэй, ойрын үед авахуулсан, эгц урдаас харсан, 2 чих ил гарсан, Нүүрний хэмжээ зургийн 70-80%-г эзэлсэн байх/
  •  Анх удаа зорчиж байгаа бол Цагдаагийн газрын тодорхойлолт, баталгаат орчуулгын хамт/Цагдаагийн 805-р ангийн хажууд байрлах лавлагаа олгох газар/
  •  Гэрлэсэн эсэх лавлагаа, баталгаат орчуулгын хамт /Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас  лавлагаа авах, Гэр бүлийн хүн нь нас барсан тохиолдолд лавлагаа эсвэл  гэрчилгээний хуулбар, эх хувь,. Хүүхэдтэй ганц бие хүний хувьд хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа/
  •  Таны сүүлийн 6 сарын дундаж цалин 500,000 төгрөгнөөс доош бол та БНСУ-ын Элчин сайдын яамнаас заасан дансанд мөнгө 5 сая төгрөг байршуулсан байх шаардплагатай. 500,000 төгрөгнөөс дээш бол мөнгө байршуулах шаардлагагүй.
  • Ямар нэгэн компани батлан дааж байгаа бол батлан дааж буй компаний аж ахуй нэгжийн гэрчилгээ, татварын тодорхойлолт /улиралд 500,000-аас дээш төгрөг төлсөн бол сайн/
  •  Ажил олгогчийн тодорхойлолт  , баталгаат орчуулгын хамт
  •  Нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын лавлагаа /зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон ажилласан газрын тэмдэглэгээтэй хэсгийн  хуулбар/ 
  •   Тэтгэвэрт гарсан хүн бол тэтгэврийн дэвтэр /зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон тэмдэглэгээтэй хэсгийн  хуулбар,эх хувь

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад

Аялал нэмэгдээгүй байна.