Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Анталья-Каппадокиа-Памуккале шууд нислэгтэй аялал 7 өдөр 6 шөнө I/13, I/27, II/10, 3.290.000₮ 9595-3939
2 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/01, I/08, I/15, 3.290.000₮ 9595-8989
3 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө I/11, I/25, XII/07, 2.790.000₮ 9595-8989
4 Хөх хот-Пүкетын аялал 12 өдөр 11 шөнө XII/29, 3.290.000₮ 9595-8989
5 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө I/01, I/08, I/15, 550.000₮ 9595-3939
6 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө I/04, I/11, I/18, 600.000₮ 9595-3939
7 Японы-Шоппинг аялал 4 өдөр 3 шөнө XII/13, XII/20, 1.590.000₮ 9595-4949
8 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө I/05, XII/08, XII/22, 1.990.000₮ 9595-4949
9 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/05, I/12, XII/08, 2.250.000₮ 9595-1919
10 Хайнан 4 нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/04, XII/21, XII/28, 2.190.000₮ 9595-1919
11 Хайнаны шууд нислэгтэй хөтөлбөртэй аялал 9 өдөр 8 шөнө I/05, I/12, XII/08, 3.155.000₮ 9595-1919
12 Москва - Санкт-Петербургийн аялал 5 өдөр 4 шөнө I/26, II/23, XII/29, 3.590.000₮ 9595-3939
13 Франц-Итали-Испани-Германы VIP-Европын аялал 11 өдөр 10 шөнө XII/08, XII/29, 6.390.000₮+тийзний үнэ 9595-4949
14 Манжуур-4 4 өдөр 3 шөнө I/02, I/09, I/16, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
15 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/15, I/29, II/08, 450.000₮ 9595-3939
16 Вьетнамын шууд нислэгтэй 8 өдрийн аялал 8 өдөр 7 шөнө I/04, I/11, XII/28, 3,190,000 9595-4949
17 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө I/02, I/09, I/16, 280.000₮ 9595-3939
18 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө I/15, II/02, II/22, 1.950.000төг + тийз 9595-1919
19 Японы аялал 4 өдөр 3 шөнө I/27, II/03, XII/16, 1990.000₮+ тийзний үнэ 9595-4949
20 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө XII/09, XII/21, 900,000₮ 9595-2929
21 Вьетнамын шууд нислэгтэй аялал 6 өдөр 5 шөнө I/18, XII/23, 2.990.000 9595-4949
22 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө XII/19, 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
23 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 2.800.000₮ 9595-2929
24 Хөлөг онгоцны аялал - Фүкүока - Кумамото 6 өдөр 5 шөнө II/29, 2.300.000₮ - с дээш 9595-4949
25 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 2.600.000₮-с эхлэнэ 9595-4949
26 Дубайн Шоппинг фестивал аялал 7 өдөр 6 шөнө I/15, 1.950.000₮+тийзний үнэ 9595-1919
27 Дубайн Шинэ жилийн аялал 7 өдөр 6 шөнө XII/28, 2.950.000₮ + тийзний үнэ 9595-1919
28 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 2.100.000₮+нислэгийн тийз 9595-8989
29 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө 990,000₮ 9595-2929
30 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/16, I/30, II/22, 350.000₮ 9595-3939
31 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө I/27, II/23, XII/30, 850,000₮ 9595-3939
32 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр XII/12, XII/26, 3.150.000₮ 9595-8989
33 Хөлөг онгоцны аялал - Фүкүока 5 өдөр 4 шөнө I/23, I/31, 2.500.000₮-ээс дээш 9595-4949
34 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
35 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
36 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969

 

Хамгийн түрүүнд бидний “Бал сар”-ын аяллын гайхалтай сайхан дурсамжийг бүтээж өгсөн “Тэнгэр Трэвел”-ийн хамт олондоо гэр бүлийнхээ зүгээс чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье.
Хүний амьдралыг түүхийн нэгэн боть гэвэл түүний хамгийн сонирхолтой хуудас нь аялал байдаг. Мэдээж аялах дургүй хүн байхгүй гэдэгтэй уншигч та санал нийлэх байх. Ингээд бидний тодорхойлсноор Тайван амгалангийн орон-Тайландаар аялсан амьдралын нэгэн сонирхолтой хуудсыг хамтдаа сөхье.

 

Бидний хувьд урьд өмнө хамтдаа олон удаа аялж байсан ч энэ удаагийн аялал “Бал сарынх” гэдгээрээ маш онцгой байлаа. Аяллын хөтөлбөртэйгээ танилцан аялалд бэлтгэх зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Бид Тайланд оронд очоод хамгийн их үзэхийг хүсч байгаа зүйлийнхээ талаар ярилцахад ханийн маань хамгийн үзэхийг хүсч байсан зүйл бол заан унах байлаа. Харин миний хувьд эмэгтэй хүн болоод ч тэрүү заан унах, шүхрээр нисэх, массаж хийлгэх, цэцгэн эрхи зүүж зургаа авхуулах гээд л маш олон зүйл байсан. Бид зөвлөгөөний дагуу аялалдаа бэлдэж явахад өвлийн улиралд зуны хувцас хайж явах нь хэцүү боловч сонирхолтой ажил байсан шүү. Анх Тайланд орны талаар төсөөлөл төдий байсан ч тэсгэм хүйтний эрч чангарсан өвөл цагаар халуун дулаан оронд зорчих нь үнэхээр сайхан санагдаж байлаа.

 

Тайланд орон төсөөлж байсанчлан халуун боловч чийглэг, үе үе салхи сэрүү татуулах нь бас ч амьсгаатай. Гэнэт дулаан оронд онгоцноос буунгуут камер маань ч хүртэл цанатчихсан шүү дээ.
Эхний өдрийн аяллаас эхлээд л Тайланд орон, ард түмэнд нь тайван амгалан гэсэн тодотгол өгчихлөө. Учир нь нэг л ер бусын тайван, стрессгүй, өөр өөрийн чадах зүйлийг хичээнгүйлэн хийх нь тааламжтай... Бидний хувьд орчин үеийн гэхээсээ илүү энэ орны эртний түүх, соёлыг илүү сонирхож байсан болохоор үе үеийн хаадын ордон үгээр хэлшгүй гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Энэ гайхалтай бүхэн нүдээр харж байгаа шигээ зурган дээр гарахгүй юм хэмээн ярилцаж байлаа. 

 

Аяллын хөтөлбөрт багтсан үзвэрүүд бүгд өөрийн гэсэн онцлогтойн дээр Тайланд орныг өөр өөр өнцгөөс харж, таньж мэдэх боломж олгосон юм. Төрөл бүрийн амьтдын сохирхолтой тоглолтууд, тухайлбал зааны тоглолт, оронгутан сармагчны шоу, дельфиний шоу, Non Nooch цэцэрлэгт хүрээлэн, Safari World халуун орны амьтны хүрээлэн, дэлхийд алдартай Tiffany шоу, номин ногоон өнгөтэй далайн эрэг дээр усанд сэлж, усан онгоцоор аялах гээд аяллын маань сонирхолтой зүйлсийг тоочоод байвал зөндөө...

Бас анааш, зааныг хооллон хамтдаа зургаа заавал татуулсан нь үнэхээр хөгжилтэй байлаа. Бидний хувьд мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлж мөрөөдөж байсан заанаа унаж, шүхрээр ниссэн явдал байлаа. Шүхрээр нисч байхад яг л шувуу мэт өөрийгөө төсөөлж ямар гайхалтай байсан гээч... Та ч бас өөрийнхөө эр зоригийг шалгаад шүхрээр нисэхээ мартуузай. Өөрийн орны онцлогийг гаргасан энэ бүхнийг үзэж явахад өөрийн эрхгүй Монголдоо юу хийх талаар нэгийг бодогдуулна.

 

Тайланд хоолны онцлог нь үл ялиг чихэрлэг амттай, шингэц сайтай, тахианы мах, ногоог маш олон төрлөөр амталж бэлтгэдэг. Идэж чадахгүй гэх зүйл байхгүй. Тийм болохоор хоолны тал дээр Тайландад огт санаа зовох зүйлгүй. Дээр нь хоолоо их мөрний эрэгт орших ресторан, хамгийн өндөр Baiyoke цамхагийн 76 давхарт, далайн эрэгт орших хоолны газар, цэцэрлэгт хүрээлэн мэт тохижилттой өвөрмөц хоолны газар гээд өөр өөр орчинд зооглох ямар байхыг төсөөл дөө.
Аялагч хүн гэдэг бол танин мэдэх хүслээр дүүрэн байдаг.
Далай ламын хэлсэн нэг үг байдаг даа. “Идэхийг хүссэн хоолоо ид. Очихыг хүссэн газраа оч. Амьдрал бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш” гэж...
Тэмдэглэл бичсэн: Ч.Дашдулам