Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 АВАТАР Аялал /Пандора, Тэнгэрийн хаалга/ 6 өдөр 5 шөнө VIII/18, VIII/25, IX/01, 9595-4949
2 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр VIII/25, IX/12, 490.000₮ 9595-3939
3 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр VIII/18, 900.000₮ 9595-2929
4 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 8 шөнө 9 өдөр VIII/18, 990.000₮ 9595-2929
5 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр IX/17, X/15, XI/12, 1.850.000₮+тийзний үнэ 9595-4949
6 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VIII/17, VIII/20, VIII/22, 1.300.000₮ 9595-3939
7 Манжуур-4 3 шөнө 4 өдөр VIII/17, VIII/24, VIII/31, 370.000₮+тийзний үнэ 9595-3939
8 Бали арлын аялал 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
9 Бээжин-Хайнаны аялал (ГРУПП ХҮЛЭЭХГҮЙ) 5 шөнө 6 өдөр 1.090.000₮+тийзний үнэ 9595-2929
10 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр VIII/20, VIII/22, VIII/27, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
11 Манжуур-5 5 өдөр, 4 шөнө VIII/20, VIII/27, IX/03, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
12 Бээжин-Тяньжины аялал 4 шөнө 5 өдөр 1.700.000₮ 9595-2929
13 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр VIII/16, VIII/30, IX/13, 390.000₮ 9595-3939
14 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр VIII/23, IX/15, X/10, 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
15 Хөх хот–Ордос-Гүмбумийн аялал /ГАНЦХАН УДАА/ 10 шөнө 11 өдөр 1.250.000₮ 9595-2929
16 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр IX/11, IX/25, X/09, 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
17 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр VIII/17, VIII/31, IX/12, 180.000₮ 9595-3939
18 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр VIII/25, IX/22, X/27, 1.950.000₮ +тийзний үнэ 9595-3939
19 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр IX/13, IX/27, X/11, 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
20 Бээжин-Хайнаны аялал (Sanya Marriot Hotel) 5 шөнө 6 өдөр 1.240.000₮+тийзний үнэ 9595-2929
21 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр X/17, XI/14, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
22 Тайландын (Бангкок, Патая) аялал 4 шөнө 5 өдөр 1.050.000₮+нислэгийн тийз 9595-8989
23 Хөлөг онгоцны аялал-Китакюүшү 6 өдөр 5 шөнө 2.200.000₮ 9595-1919
24 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.000.000₮ 9595-1919
25 Хөлөг онгоцны аялал-Фүкүока 5 өдөр, 4 шөнө 1.700.000₮ 9595-1919
26 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
27 Мальдив аялал 5 өдөр 4 шөнө 4.000.000₮ 9595-1919
28 Боракай арлын аялал 6 өдөр 5 шөнө 2.500.000-2.700.000₮ 9595-1919
29 Хөлөг онгоцны аялал-Хирошима 5 өдөр 4 шөнө 3.000.000₮ 9595-1919
30 Дубайн аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр IX/29, X/27, XI/24, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
31 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр IX/27, X/25, XI/15, 1.200.000₮+тийзний үнэ 9595-8989
32 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
33 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр IX/27, X/11, XI/15, 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
34 Японы аялал /Диснейланд/ 4 шөнө 5 өдөр 1.900.000₮+тийзний үнэ 9595-4949
35 Кападоки агаарын бөмбөлгөөр хөөрөх аялал 4 шөнө 5 өдөр 1.800.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Сөүлийн аялал 4 шөнө 5 өдөр X/23, XI/12, 3.000.000₮ 9595-4949
37 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
38 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
39 Тайвань арлын аялал 5 өдөр 4 шөнө 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
40 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр 2.500.000₮ 9595-4949
41 Хөлөг онгоцны аялал-Окинава 6 өдөр 5 шөнө 1.800.000₮ 9595-1919
42 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ 9595-1919
43 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 6 өдөр 5 шөнө 2.750.000₮ 9595-1919
44 Тайланд Бангкок Патая 7 шөнө 8 өдөр 1.200.000₮ + тийз 9595-8989
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Токио-Улаанбаатар

Аяллын хугацаа

4 шөнө 5 өдөр

Аяллын үнэ

1.900.000₮+тийзний үнэ

Холбоо барих

 9595-4949

tengertravel49@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

1 үнэлсэн

Нэр: Мандухай

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Диснэйлэндийн ертөнцөөр аялах

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  3 одны зэрэглэлтэй зочид буудал   Нийт 10 үзвэр.
  байхгүй   11 удаагийн хоол
  15цаг   10цаг
 
1-р өдөр
   Улаанбаатар - Токио
  оройн хоол

Өглөөний онгоцоор Улаанбаатараас Арлын Япон улсын нийслэл Токио хот руу нисч, 5 цагийн дараа Токио хотын “Нарита” олон улсын нисэх буудалд буухад нутгийн хөтөч угтан аваад Токио хотруу автобусаар явна. Замдаа Токио хотын бүтээн байгуулалтын гайхамшиг болох сүрлэг өндөр байшингууд, уран хийцтэй томоохон гүүрүүдтэй танилцах болно. Зочид буудалдаа ирж амарна.

2-р өдөр
  Токио-Фүжи уул
   Фүжи уул, агаарын дүүжингээр зугаалах, завиар аялах
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Япон улсын бэлгэ тэмдэг мөн хамгийн өндөр цэг Фүжи уул руу явна. Үзэсгэлэнт Фүжи уулыг наран ургах зүүн талд очиж танилцах болно. Фүжи уулын оргил дахь мөнх цас болон цэнхэрлэн харагдах тэнгэр уулын бэлээр ургах нарсан шугуй байгалийн үзэсгэлэнт хослолыг та эндээс харна.  Дурсгалын зургаа татуулан бэлэг дурсгалын дэлгүүрээр орно. Дараа нь усан онгоцоор Фүжи уулын бэлд байрлах нуураар аялах болно. Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.


3-р өдөр
  Токио- Диснейланд, Дисней Усан парк
  Диснейн гайхамшигт ертөнцөөр аялах
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Диснейн гайхамшигт ертөнцөөр аялна. Токио хотод Диснейланд, Дисней- Сие гэсэн хоёр төрлийн парк байдаг бөгөөд  өөр өөрийн онцлогтой Дэлхийн хөгжөөнт паркууд юм. Диснейланд нь дотроо долоон сэдэвчилсэн ертөнцтэй. Үүнд: World bazaar, Ирээдүйн ертөнц, Toontown, Westernland, Critter Country, Адал явдалт ертөнц, Гайхамшигт ертөнц гэсэн долоон сэдэвчилсэн ертөнцтэй. Ертөнц бүр өөрийн онцлог тоглоомууд, сэдэвчилсэн тоглолт, үлгэрийн баатруудтай уулзаж дурсгалын зургаа авахуулах гээд адал явдлаар дүүрэн өдрийг өнгөрүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээлэлийг http://www.tokyodisneyresort.jp/en/tdl/  сайтнаас авна уу. 

Дисней Усан парк мөн сэдэвчилсэн паркуудаар хуваагдах бөгөөд  Газар дундын тэнгис, Нууц арал, Лусын дагина арал, Арабын тэнгис, Алдагдсан арал, Усан боомт, Америкийн хүрхрээ гэсэн долоон сэдэвчилсэн парктай. Эр зориг авхаалж самбаа сорих адал явдлаар дүүрэн тоглоомуудаар тоглон эрч хүчээ сэргээх болно. Дэлгэрэнгүй мэдээлэлийг http://www.tokyodisneyresort.jp/en/tds/  сайтнаас авна уу.

Энэ өдөр өөрийн сонголтоор Диснейланд, Диснейн Усан паркын аль нэгийг сонгон өдрийг хөгжилтэй өнгөрөөх болно.


4-р өдөр
Токио
  Асакуса сүм, SKY TREE цамхаг, Одайба хиймэл арал, Тоёото автомашины үзэсгэлэн, Aqua city дэлгүүр
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа хотын аяллаа эхэлнэ. Аялал Асакуса дүүрэгт байрлах эртний түүхт Гурван бурханы сүм буюу Асакуса сүмтэй танилцана. Дараа нь Токио хотын бэлэг тэмдэг болсон жуулчдын зорин очдог гол үзмэрүүдийн нэг болох 150 метр өндөртэй  Скай Три /SKY TREE/ цамхагаас Токио хотыг тольдон харах болно. Өдрийн хоолны дараа хотын аялал хүний гараар бүтээгдсэн Одайба арлаар үргэлжлэх болно. Хүн төрөлхтний оюун ухаан, цуцашгүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон хиймэл далайн эрэг, орчин үеийн Токиогийн аялал жуулчлалын гол хэсгийн нэг Одайба арал юм. Энд та Тоёото компаниас танилцуулж буй хамгийн сүүлийн үеийн загварын нүд унам машины загваруудтай танилцан, дуртай машинуудаа унаж зургаа авахуулан хийморио сэргээнэ. Дараа нь Акуа сити /Aqua city/ дэх төрөл бүрийн брэнд цугларсан дэлгүүрээр орж, аяны богцоо дүүргэнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.

5-р өдөр
  Токио-Улаанбаатар
  өглөөний цай

Өглөөний цайгаа тавтай сайхан уусны дараа ачаа тээшээ бэлтгээд нисэх буудал явж, Токио хотоор хийсэн мартагдашгүй аяллынхаа сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. 5 цагийн дараа Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл     Улаанбаатар - Токио
Хоол    оройн хоол
2 Чиглэл    Токио-Фүжи уул
Үзвэр     Фүжи уул, агаарын дүүжингээр зугаалах, завиар аялах
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл    Токио- Диснейланд, Дисней Усан парк
Үзвэр    Диснейн гайхамшигт ертөнцөөр аялах
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл Токио
Үзвэр    Асакуса сүм, SKY TREE цамхаг, Одайба хиймэл арал, Тоёото автомашины үзэсгэлэн, Aqua city дэлгүүр
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл    Токио-Улаанбаатар
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

3 одны зэрэглэлтэй зочид буудалд байрлавал :

Том хүн:

  • 1.900.000₮+тийзний үнэ
  • 2.300.000₮+тийзний үнэ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/:

  • 1.100.000₮+тийзний үнэ /зочид буудалд оргүй/
  • 1.900.000₮+тийзний үнэ /зочид буудалд ортой/

 
4 одны зэрэглэлтэй зочид буудалд байрлавал :

Том хүн:

  • 2.300.000₮+тийзний үнэ
  • 2.700.000₮+тийзний үнэ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/:

  • 1.200.000₮+тийзний үнэ /зочид буудалд оргүй/
  • 2.300.000₮+тийзний үнэ /зочид буудалд ортой/

4) Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • 3 одны эсвэл 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн 1 өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын  хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

5) Аяллын үнэд багтаагүй зүйлс

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Улаанбаатар-Токио чиглэлийн 2 талын олон улсын онгоцны энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Визтэй холбоотой бусад зардал
6) Энэхүү хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялал гарах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

7) Хэрэв аяллын бүрэлдэхүүн 7 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 7 хүнтэй баг бүрдтэл аялал гарах хугацаа өөрчлөгдөж болно.

8) Орон нутгийн хөтөч болон орчуулагч нь зөвхөн аялах газартаа тосч үйлчлэх ба олон улс болон орон нутгийн тээврийн хэрэгслээр жуулчидтай хамт аялахгүй болохыг анхаарна уу.

Бэлтгэх зүйлс

1.   Бичиг баримт:
  •  Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНСУ-ын хилээр орох өдрөөс хойш       12 сараас  доошгүй байна. дор хаяж 2 чөлөөтэй хуудастай байх, олгосон огнооноос хойш 10 жил  өнгөрөөгүй байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

2.   Аяны аптек:

  • Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,  ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

3.     Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Шүхэр/ өвлийн улирлаас бусад үед /
  • Бусад

4.   Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

8,3

9,4

12,8

17,5

21,6

24,8

29

29,8

25,8

21,3

16

11

Доод хэм

3,2

3,6

6,1

10,2

14,4

18,7

23,3

24,3

20,4

15,1

9,8

5,3

 

5.   Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 ам.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

6.   Визний материал:

  • Нэг хувь 4,5х4,5 хэмжээтэй цээж зураг /цайвар дэвсгэртэй, ойрын үед авахуулсан, эгц урдаас харсан, 2 чих ил гарсан, Нүүрний хэмжээ зургийн 70-80%-г эзэлсэн байх/
  • Гэрлэсэн эсэх лавлагаа, баталгаат орчуулгын хамт /Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас  лавлагаа авах, Гэр бүлийн хүн нь нас барсан тохиолдолд лавлагаа эсвэл  гэрчилгээний хуулбар, эх хувь,. Хүүхэдтэй ганц бие хүний хувьд хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа/
  • Ямар нэгэн компани батлан дааж байгаа бол батлан дааж буй компаний аж ахуй нэгжийн гэрчилгээ, татварын тодорхойлолт /улиралд 500,000-аас дээш төгрөг төлсөн бол сайн/
  • Ажил олгогчийн тодорхойлолт  
  •  Нийгмийн даатгалын дэвтэр /зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон ажилласан газрын тэмдэглэгээтэй хэсгийн  хуулбар/ 
  • Тэтгэвэрт гарсан хүн бол тэтгэврийн дэвтэр /зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон тэмдэглэгээтэй хэсгийн  хуулбар,эх хувь
  • Хувийн дансны сүүлийн 3 сарын хуулга
  • Хувийн дансны үлдэгдлийн тодорхойлолт /тухайн банкны албан бланк дээр бичигдсэн байх/

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад

Аялал нэмэгдээгүй байна.