Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө 1.950.000₮+тийзний үнэ 9595-1919
2 Японы аялал 5 ӨДӨР 5 өдөр 4 шөнө 2.190.000₮+тийзний үнэ 9595-7979
3 Москва - Санкт-Петербургийн аялал 5 өдөр 4 шөнө 3.590.000₮ 9595-3939
4 Хайнан 4 нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө 2.390.000₮ 9595-1919
5 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө 4.050.000₮ 9595-8989
6 Истанбул-Памуккале 5 ХОТ-ын ТУРК аялал /ШУУД НИСЛЭГ/ 8 өдөр 7 шөнө 3.390.000₮ 9595-7979
7 Японы аялал /4ӨДӨР/ 4 өдөр 3 шөнө 1990.000₮+ тийзний үнэ 9595-7979
8 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө 2.000.000₮ 9595-1919
9 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 2.590.000₮ 9595-2929
10 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө 3.290.000₮ 9595-8989
11 Хонконг - Макаогийн аялал 4 өдөр 5 шөнө 2.750.000₮ 9595-8989
12 Японы-Шоппинг аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 4 өдөр 3 шөнө 1.590.000₮ + тийзний үнэ 9595-7979
13 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө 2.090.000₮ 9595-4949
14 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө 280.000₮ 9595-3939
15 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө 900,000₮ 9595-2929
16 Хөх хот-Пүкетын аялал 12 өдөр 11 шөнө 3.290.000₮ 9595-8989
17 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө 550.000₮ 9595-3939
18 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө 600.000₮ 9595-3939
19 Франц-Итали-Испани-Германы VIP-Европын аялал 11 өдөр 10 шөнө 6.390.000₮+тийзний үнэ 9595-7979
20 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө 2.790.000₮ 9595-8989
21 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр 450.000₮ 9595-3939
22 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 2.600.000₮-с эхлэнэ 9595-4949
23 Дубайн Шинэ жилийн аялал 7 өдөр 6 шөнө 2.950.000₮ + тийзний үнэ 9595-1919
24 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 2.100.000₮+нислэгийн тийз 9595-8989
25 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө 1,090,000₮ 9595-2929
26 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр 350.000₮ 9595-3939
27 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө 850,000₮ 9595-3939
28 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
29 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969
ТА ҮНЭГҮЙ АЯЛМААР БАЙНА УУ?
тэмцээний бүртгэл шалгах:

Аяллын тэмдэглэл

Дурсамж дүүрэн аялал

Аялалын эхлэл ӨМӨЗО-ын Эрээн хот нь “ Үлэг гүрвэлийн нутаг ” гэдгээрээ алдаршсан билээ. Үлэг гүрвэлийн цэцэрлэг, чулуужмал, музейгээр зочиллоо. Энэхүү байгууламж нь аялан жуулчлагчдын анхаарлыг татсан аялал жуулчлалын бас нэгэн замыг нээсэн байна. Санаачлагатай, хөдөлмөрч ард түмний үлэг гүрвэлийн олдвороор хийсэн гайхалтай бүтээн байгуулалтыг бишрэхийн зэрэгцээ манай улс говь нутгаасаа олдсон бүх олдвороор дэлхийд гайхагдах үзмэртэй үлэг гүрвэлийн цогцолбор бүтээж болох байсандаа гэсэн бодол төрж явлаа.

Аялал цааш үргэлжлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ирлээ.  Дүүлэн нисч буй луу мэт харагдах 7000 гаруй км үргэлжлэх Цагаан хэрэм, 3.5 сая.литр давстай устай Бээжин аквариум, 600-д төрлийн 7000 гаруй амьтад цугласан Амьтны хүрээлэн, хүн төрөлхтний гайхамшигт бүтээлүүдийг 1:8 хэмжээгээр багасган урласан Дэлхийн паркТань ань Мин - ий талбай зэрэг газруудаар зочиллоо.  Сүрлэг том заан, аймшигт матар, ухаалаг хөөрхөн дельфин, далай хавны тоглолт үзүүлбэр таалагдлаа. Мөн Бээжин хотын ногоон байгууламж, тэнгэр баганадсан өндөр, өвөрмөц содон хийц бүхий барилга байгууламжууд,  давхарлан сүлжилдэх замыг гайхахгүй байхын аргагүй юм.

Тэнгэр тревэлээс надад барьсан гэнэтийн бэлэг нь бээжингийн хамгийн том спа, халуун рашаанд орх эрх байлаа, маш их таалагдсан шүү. Баярлалаа.  5 жилийн өмнө Бээжин хотод Тэнгэр тревэлийн хөтөлбөрөөр аяллаж байсанч энэ удаад дахин аяллын амтыг мэдэрч, шинэ мэдрэмжээр өөрийгөө цэнэглэж байлаа.

      Аялалын маань хамгийн хол цэг Шаньси мужид орших дэлхийн өвд бүртгэгдсэн Буддын шашны 4-н том голомтын нэг болох  Утай таван тэнгэр–Манзушир бурханы оронд ирлээ.  1080 шаттай Хар лавайт оргилд гарч оюун ухааны бурхан Таван Их Манзуширт мөргөж, 1680 шаттай шинэ төрлийг олох  эхийн умай бүхий Дарь эхийн агуйд, мөн зовлоноос ангижрах 108 шаттай утайн тэргүүн сүм болох Бодьсадвагийн  орон сүмд  мөргөл хийж санасан зорьсон хэргээ даатгаж сэтгэлээн ариусгалаа. Үүлнээс дээш уулын оройг ороосон уулын замаар явахдаа Утайн үлгэрийн мэт гайхалтай  байгалийн тогтоцыг биширч явлаа.

Сүрлэг өндөр Тай-хан  нурууны байгалийн гайхамшгийг сонирхон явсаар аялал цааш үргэлжлэн Хөх хотод ирсэн. Бээжин хотоос дутахааргүй бүтээн байгуулалт биднийг угтсан юм.

Аялалын сүүлийн өдөр эрээн хотоор дамжин нутгийн зүг жолоо татаж сайхан дурсамжаа  өвөрлөн    аялалаа өндөрлөлөө.

Амьдралд минь бас нэгэн нандин дурсамж бүтээж өгсөн Тэнгэр тревэл“ ХХК-ийн хамт олонд маш их баярлалаа.       

Аяллын ярилцлага

15 дахь ялагч Б.Ганчимэг: Аялал бол шинэ мэдрэмж, хөгжил дэвшлийн нэгэн түлхүүр.

Анхны оролдлого, хүчин чармайлтаараа Б.Ганчимэг энэ удаагийн ялагч боллоо. Түүний сэтгэгдлийг ийн хуваалцсан юм.

-Та бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Намайг Ганчимэг гэдэг. 35 настай. Нөхөр хүүхдийн хамт амьдардаг.

-Тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцвал?

-Анх Дубайн ялагчийн талаарх мэдээллийг фейсбүүкээс хараад энэ тэмцээнд заавал оролцоно доо гэсэн зорилго тавьсан. “Би ялагч болоод аялна. Чи хүүхдээ харна шүү” гээд л нөхөртэйгөө ярилцаж байлаа. (инээв) Нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд хүмүүст энэ том боломжийг олгосноороо салбартаа онцгойрч чадаж байгаа Тэнгэр трэвелийн хамт олондоо маш их баярлалаа.