Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр XI/07, XI/14, XI/21, 2.990.000₮ 9595-8989
2 Аватар аялал /Нислэгтэй/ Суудлын тоо цөөхөн байгаа 6 шөнө 7 өдөр X/29, XI/19, XI/26, 2,390,000₮ /Бүх зардал орсон/ 9595-4949
3 Дубайн аялал /БҮХ ЗАРДАЛ БАГТСАН/ 4 шөнө 5 өдөр XI/10, XI/24, XII/28, 4,800,000₮ 9595-4949
4 Аватар аялал /4 нислэгтэй / 5 шөнө 6 өдөр XI/15, XI/29, XII/13, 2,790,000₮ 9595-4949
5 Дубай- Абу даби аялал 6 шөнө 7 өдөр XII/28, 2,150,000₮ + тийзний үнэ 9595-4949
6 Манжуур-Аватар аялал /3хан удаа/ 7 шөнө, 8 өдөр X/24, 2.290.000₮ 9595-3939
7 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 шөнө 5 өдөр XI/03, XI/17, 2.790.000₮ 9595-8989
8 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр XI/12, XII/10, XII/17, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
9 Хайлаар-Манжуурын аялал-4 3 шөнө 4 өдөр XI/03, XI/10, XI/17, 550.000₮ 9595-3939
10 Бээжин-Хайнаны аялал (ГРУПП ХҮЛЭЭХГҮЙ) 5 шөнө 6 өдөр 1.090.000₮+тийзний үнэ 9595-2929
11 Тайланд (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 6 шөнө 7 өдөр X/28, 2,900,000₮ 9595-8989
12 Японы аялал /Диснейланд/ Цөөн хүн бүртгэнэ. 4 шөнө 5 өдөр X/29, 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
13 Тайланд (Пүкет)-ын аялал 7 шөнө 8 өдөр XI/07, XI/21, XII/12, 3.750.000₮ 9595-8989
14 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр XI/14, XI/28, 3.950.000₮ 9595-8989
15 Сөүлийн аялал /Визтэй аялагч/ 4 шөнө 5 өдөр X/23, XI/12, 2.750.000₮ 9595-4949
16 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр X/30, XI/16, XII/01, 180.000₮ 9595-3939
17 Хайнан аялал ( Хөх хотоос эхлэлтэй ) 5 Шөнө, 6 Өдөр X/27, 1,990,000₮/8 хүнтэй групп аялал/ 9595-2929
18 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
19 Хайлаар-Манжуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/30, XI/06, XI/13, 620.000₮ 9595-3939
20 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр X/29, XI/19, 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
21 Манжуур-5 4 шөнө, 5 өдөр X/29, XI/05, XI/12, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
22 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 8 шөнө 9 өдөр 990.000₮ 9595-2929
23 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө X/26, XI/02, XI/09, 1.750.000₮ 9595-3939
24 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр X/24, X/29, X/31, 260.000₮+тийзний үнэ 9595-3939
25 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр XI/12, XII/17, 3.500.000₮ 9595-4949
26 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр X/28, 3.090.000₮ 9595-8989
27 Манжуур-4 3 шөнө 4 өдөр X/26, XI/02, XI/09, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
28 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр X/28, 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
29 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр X/28, 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
30 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр X/28, XI/11, XII/09, 2.990.000₮ 9595-3939
31 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр II/03, XII/15, 1.400.000₮+тийзний үнэ 9595-8989
32 Эрхүү-Байгал нуурын аялал-3 5 шөнө, 6 өдөр XI/05, 990.000₮ 9595-3939
33 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/30, XII/01, 450.000₮ 9595-3939
34 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр X/29, 900.000₮ 9595-2929
35 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр XI/14, XII/10, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VI/03, VI/05, VI/07, 1.300.000₮ 9595-3939
37 АВАТАР Аялал /Пүрэв гариг бүр/ газраар 5 шөнө 6 өдөр X/25, XI/01, XI/08, 1.800.000төг 9595-4949
38 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр X/29, XI/19, 2.500.000₮ 9595-4949
39 Хөлөг онгоцны аялал-Китакюүшү 6 өдөр 5 шөнө 2.200.000₮ 9595-1919
40 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.000.000₮ 9595-1919
41 Хөлөг онгоцны аялал-Фүкүока 5 өдөр, 4 шөнө 1.700.000₮ 9595-1919
42 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
43 Мальдив аялал 5 өдөр 4 шөнө 4.000.000₮ 9595-1919
44 Боракай арлын аялал 6 өдөр 5 шөнө 2.500.000-2.700.000₮ 9595-1919
45 Хөлөг онгоцны аялал-Хирошима 5 өдөр 4 шөнө 3.000.000₮ 9595-1919
46 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
47 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр XI/15, 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
48 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
49 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
50 Хөлөг онгоцны аялал-Окинава 6 өдөр 5 шөнө 1.800.000₮ 9595-1919
51 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ 9595-1919
52 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 6 өдөр 5 шөнө 2.750.000₮ 9595-1919
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Хонконг-Сингапур

Аяллын хугацаа

7 шөнө 8 өдөр

Аяллын үнэ

2.600.000₮+тийзний үнэ

Холбоо барих

 9595-8989

tengertravel89@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Дашбалжиннямаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Азийн бар болсон Сингапур, Малайзын хөгжил цэцэглэлттэй танилцаж, тухайн улсын шилдэг болсон үзвэр үйлчилгээтэй танилцана. Дэлхийн гэх тодотголтой үзвэрүүд, уйдаах завгүй 7 хоногийг та энд өнгөрүүлэх болно.

 
Тойм мэдээлэл
  3 одны зэрэглэлтэй буудалд 2 хоног, 4 одны зэрэглэлтэй зочид буудалд 4 хоног байрлана.    Аяллын хөтөлбөрт нийт 15 үзвэр багтсан.
  1 чөлөөт өдөртэй.   Хөтөлбөрт багтсан 16 хоол, багтаагүй 2 хоол
  Автобусаар 7 хоногт ойролцоогоор 14 цаг орчим зорчино.   Нисэх онгоцоор хоёр талдаа нийт 18 цаг зорчино. Нислэг хооронд хүлээлгийн цаг 12 цаг
 
1-р өдөр
  Улаанбаатар - Хонконг - Сингапур

 Өглөөний нислэгээр Улаанбаатараас Хонконгоор дамжин Сингапурын чиглэлд нисч хил гааль нэвтэрсний дараа зочид буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
  Сингапур – Куала-Лумпур
  Сингапур хотын аялал, “Singapore Flyer” буюу алсыг харагч
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа Сингапур хоттой танилцах аялал эхэлнэ. Сингапурын Парламентын ордон, Дээд шүүхийн ордон, Санхүүгийн төв, Сингапурын имиж болсон далайн эрэг дэх Соёлын ордон, Сингапурын бэлгэ тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөө (Merlion)-г үзнэ.  Дараа нь Дэлхий дээрхи хамгийн өндөр алсыг харагч болох 165м өндөртэй “Singapore Flyer”-аар  1 цаг зугаалан  хотын дүр төрхийг илэрхийлэх Санхүүгийн төв, Marina Bay Sands, Raffles city , Esplanade театр болон хотын барааг алган дээрээ тавьсан мэт тольдон харна. Мөн Сингапурын хамгийн том цахилгаан барааны дэлгүүр болох ” Sim Lim square”-д 2 цаг худалдаа, наймаа хийнэ. 13 цагаас “Khubilai Khaan Mongolian BBQ” ресторанд сонголттойгоор өдрийн хоол зооглоод 14 цагаас Малайзын хил рүү явж, хил нэвтрээд автобусаар хурдны замаар 5 цаг орчим аялан Куала- Лумпур хотод 19 цагт очино.

3-р өдөр
  Куала-Лумпур- Гентин Хайланд-Куала-Лумпур
  Харанхуй агуй, Гентин-Хайланд
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны Малайз төдийгүй Азийн байгалийн гайхамшигт үзэмж, Их хөлөгний бурхан шашны голомт болсон Харанхуй  агуйг 1 цаг 30 минут сонирхоно. Үдийн хоолны дараа 13 цаг 30 минутаас зугаа цэнгэл, тоглоомын хот уул болсон Гентин-Хайланд руу автобусаар  хөдөлнө. Далайн төвшнөөс дээш 1750 м өндөрт өргөгдсөн 3,4 км урт агаарын дүүжингээр Гентин Хайланд орох замдаа халуун орны ширэнгэн ойг харна. Энэхүү цогцолборын нэгээхэн хэсэг болсон байшин доторх болон гадаах төрөл бүрийн  тоглоомоор зугаацах боломжтой. Жишээлбэл: галзуу хулгана, өндрөөс унах, алсыг харагч, жингүйдэн нисэх гэх мэт. Мөн Зүүн өмнөд Азийн хамгийн том казиногийн цогцолборт орж азаа үзэх эсвэл худалдааны гудамжаар зугаалах боломжтой. Орой нь Дэлхийн хамгийн олон өрөөтэй гэдгээрээ Гиннесийн номд тэмдэглэгдсэн "First World" зочид буудлын ресторанд буфет оройн хоол зооглоно. 

4-р өдөр
  Гентин Хайланд - Куала-Лумпур
  Хааны ордон, Баатарчуудын хөшөө, Тусгаар тогтнолын талбай, Ихэр цамхаг
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа Хааны ордны хаалганы өмнө зургаа татуулаад Баатарчуудын хөшөө, тусгаар тогтнолын талбай зэрэг  түүх дурсгалын гол  гол газруудаар 1 цаг 30 минут аялна. Үдийн хоолоо 12 цагт зооглоод дараа нь Малайзын бэлгэ тэмдэг болсон ихэр цамхгийн дэргэд дурсгалын зургаа татуулна. Дараа нь 1-5 давхруудад байрлах “KLCC Suria Shopping Center”-т 18:00 цаг хүртэл чөлөөтэй худалдаа  хийнэ.         


5-р өдөр
  Куала Лумпур
   “Sunway Lagoon” усан парк
  Өглөөний цай

 Бүтэн өдрийг Азийн хамгийн шилдэг зугаа цэнгэлийн парк болох “Sunway Lagoon”-д өнгөрүүлнэ. Зуны халуун наранд сэрүүцүүлэх усан паркийн төрөл бүрийн тоглоомууд, дэлхийд алдартай хүрхрээ, гол дагуу хийх дуу алдуулам хөгжөөнт аяллууд, дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан 150 гаруй төрөл зүйлийн өхөөрдөм хөөрхөн амьтадтай ойр байх боломж таныг хүлээж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.sunwaylagoon.com/ сайтаас авч болно.)  Орой 17 цагаас зочид буудалдаа ирж  амрана.

6-р өдөр
  Куала Лумпур-Малака
  Путражая хот, Ерөнхий сайдын ордон, Усан дээрх лалын сүм, Малака хот, Голландын улаан байшин, Francis Havier-ийн хөшөө,Хуучин хотын хэрэм
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

 Өглөөний цайны дараа 9 цагаас хөдлөн Куала-Лумпур хотоос 30 км зайтай Малайзын засаг захиргааны төв “Putrajaya” хотод ирж, Малайзын холбооны талбайн эргэн тойронд байрлах  Ерөнхий сайдын ордон, усан дээрх лалын сүмийг үзнэ /а.х 1 цаг 30 минут/. Өдөр Малай үндэсний хоол зооглоод 14 цагаас Малайзын эртний нийслэл Малака хотыг зорин автобусаар гарна. 16 цагт Малака хотод ирээд Голландын улаан байшин, католик шашны томоохон төлөөлөл болох Francis Havier-ийн хөшөө, Хуучин хотын хэрэм  зэрэг түүх дурсгалын газруудаар 40-50 минут аялна. Орой нь 17 цагийн үед буудалдаа байрлан амарна. 

7-р өдөр
  Малака-Сингапур
  Сeнтоза арал, (Wings of Time)
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа 7 цагаас Сингапур явна. Дараа нь Сингапурын аялал жуулчлалын  цөм болсон алдарт Сeнтоза арлаар 3-4 цаг аялна. Орой нь  далайн эрэг дэх өөртөө үйлчлэх  ресторанд сонголттой оройн хоол зооглоод 19 цаг 40 минутаас  (Wings of Time) хэмээх  хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан 120 м өндөр галт, 40м өндөр усан багана бүхий өнгө өнгийн лазерийн гэрлэнд сүлэлдэх ер бусын гайхамшигт хөгжимт усан оргилуур дээр үлгэрийн  баатрууд хэрхэн амилахыг  харан баясах болно /а.х 30 минут/.


8-р өдөр
  Сингапур - Хонконг - Улаанбаатар
  

Өглөөний нислэгээр цэцэглэн хөгжиж буй Азийн бар- Сингапур, Малайз орноор хийсэн мартагдашгүй аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын чиглэлд нисч аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Хонконг - Сингапур
2 Чиглэл    Сингапур – Куала-Лумпур
Үзвэр    Сингапур хотын аялал, “Singapore Flyer” буюу алсыг харагч
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
3 Чиглэл    Куала-Лумпур- Гентин Хайланд-Куала-Лумпур
Үзвэр    Харанхуй агуй, Гентин-Хайланд
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
4 Чиглэл    Гентин Хайланд - Куала-Лумпур
Үзвэр    Хааны ордон, Баатарчуудын хөшөө, Тусгаар тогтнолын талбай, Ихэр цамхаг
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
5 Чиглэл    Куала Лумпур
Үзвэр     “Sunway Lagoon” усан парк
Хоол    Өглөөний цай
6 Чиглэл    Куала Лумпур-Малака
Үзвэр    Путражая хот, Ерөнхий сайдын ордон, Усан дээрх лалын сүм, Малака хот, Голландын улаан байшин, Francis Havier-ийн хөшөө,Хуучин хотын хэрэм
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
7 Чиглэл    Малака-Сингапур
Үзвэр    Сeнтоза арал, (Wings of Time)
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
8 Чиглэл    Сингапур - Хонконг - Улаанбаатар
Хоол    

Аяллын үнэ

4 одны зэрэглэлтэй зочид буудалд байрлавал

Том хүн

  • 2.600.000₮+тийзний үнэ
  • 3.400.000₮+тийзний үнэ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 2.600.000₮+тийзний үнэ /зочид буудалд ортой/
  • 2.400.000₮+тийзний үнэ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • Сингапурт 3 одны, Малайзад 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын  хөтөчийн  үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны  үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд  багтаагүй зүйлс:

  • Улаанбаатар-Хонконг-Сингапур чиглэлийн  2 талын  нислэгийн энгийн зэрэглэлийн тийзний үнэ  болон нисэх буудлын таксууд
  • Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

Бичиг баримт:

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь зорчих орны хилээр орох өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос/)доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

Аяны аптек:

  • Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, гавар, толгойны эм гэх мэт/.  

Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Овор багатай шүхэр,
  •  Англи стандартын  розетканд зориулсан (G type) шилжүүлэгч залгуур

Хувцас:

  • Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, борооны цув, нарны малгай, усны хувцас, углааш, хөлд эвтэйхэн гутал, пүүз.
  • Сингапур,Малайз нь халуун бүсийн чийглэг уур амьсгалтай, экваторт  ойрхон  орших учир  температурын хэлбэлзэл  маш бага.  Аль ч улиралд  Сингапурт  дээд хэм нь 30 °C, доод хэм нь 24 °C орчим,  Малайзад  дээд хэм нь 32 °C, доод хэм нь 23 °C орчим байна.

Хувийн хэрэгцээний зардалд:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор доод тал нь 500 орчим Америк доллар. Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Банкны тооцооны карт авч явж болно.
  • Худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэх/

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Монгол улсын иргэд сингапурт 30 хоног, Малайзад 14 хоног визгүй зорчих эртхэй. 

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал Сингапурт 3 одны, Малайзад 4 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.

Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

Тэнгэр Трэвел: Зочид буудлын хувьд тухайн аяллаас шалтгаалж өөрчлөгдөж байдаг[...]

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал Сингапурт 3 одны, Малайзад 4 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.

Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

Тэнгэр Трэвел: Зочид буудлын хувьд тухайн аяллаас шалтгаалж өөрчлөгдөж байдаг тул буудлын нэр тодорхолй болсоны дараа танд байршлыг хэлэх боломжтой. 

Зочин: Би хүүхдээ буудалд оргүй аваад явж болох уу?

Тэнгэр Трэвел: 0-12 хүртэлх насны хүүхдийг зочид буудалд оргүй авч явах боломжтой. 12 нас хүрсэн бол олон улсад том хүнээр тооцогдож явдаг. 

Зочин: Зочид буудал өглөөний цайндаа юу юу өгдөг вэ? 

Тэнгэр Трэвел: Манай буудлын өглөөний цай нь буфет сонголттой. 

Зочин: Цагаан хоолтой хүн аялалд явбал яах вэ?

Тэнгэр Трэвел: Ямар нэгэн  асуудалгүй. Цагаан хоолтон гэдгээ та захиалга өгөхдөө бидэнд бичгээр дэлгэрэнгүй мэдэгдэх ёстой. 

Зочин: Хүнсний бүтээгдэхүүн аялалд авч явах шаардлагатай юу? Хэрэв авч явахаар бол ямар хүнс авч явах вэ?

Тэнгэр Трэвел: Хэрэв та хоолны тусгай дэглэмтэй эсвэл шаардлагатай гэж үзвэл амархан муудахгүй, сав баглаа боодол сайтай хүнсний бүтээгдэхүүнийг авч явж болно. Гэхдээ хил нэвтрэхэд хоол хүнсний бүтээгдэхүүн авч гарахыг хориглосон хууль тогтоомжууд үйлчилж байдгийг бодолцох хэрэгтэй. 

Зочин: Хүүхдийн хоол гэж тусдаа байдаг уу? Хоолны порц нь ямар байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Хүүхэд том хүнтэй ижил хооллодог. Хоолны порц нь ч ижил. Нярай хүүхдийн хувьд өөрсдөө хоолоо бэлдэж явах шаардлагатай.

дэлгэрэнгүй

Худалдаа хийх

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа[...]

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа тааруулж шалгаж авна гэх мэт.

Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?

Тэнгэр Трэвел: Худалдааны төвүүд гол  төлөв 10-22 цагийн хооронд ажиллана. 

Зочин: Худалдаа хийхэд хөтөч туслах уу? 

Тэнгэр Трэвел: Хөтөч нь жуулчны худалдаа хийх үйл ажиллагаанд оролцохгүй. Худалдааны төвөөр үйлчлүүлэхэд юуг анхаарах талаар жуулчдад өөрийн мэддэг мэдээллийн хэмжээнд зөвлөгөө, тайлбар өгөх боломжтой. 

Зочин: Дэлгүүрээс худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг буцааж болох уу?

Тэнгэр Трэвел: Тухайн орны худалдаа үйлчилгээний журмаас хамаарч янз бүр байдаг гэхдээ дийлэнх тохиолдолд томоохон дэлгүүрээс худалдан авсан барааг ашиглаагүй, сав баглаа боодол нь бүрэн, дахин худалдахад асуудалгүй бол худалдан авсан талоныг үндэслэж тухайн дэлгүүрийн тогтоосон хугацаанд буцаах боломжтой. Бараа буцаахад шат дамжлага, цаг хугацаа шаардагдах хүндрэлтэй тул та худалдан авалт хийхдээ сонголтоо зөв хийнэ үү.

дэлгэрэнгүй

Төлбөр тооцоо

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд[...]

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд хувийн хэрэгцээнд зориулан тодорхой хэмжээний мөнгө авч явах шаардлагатай. Мөн болзошгүй нөхцөл байдлын талаар хувь хүмүүс өөрсдөө тооцоолж мөнгөтэй байх нь илүүдэх зүйлгүй. 

Зочин: Би гадаад найзтайгаа хамт аялах хүсэлтэй байна, надтай  адил зардлаар аялах уу?

Тэнгэр Трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд тухайн улсын визний нөхцөлөөс хамаарч нэмэлт хураамж гарч магадгүй.

Зочин: Хэдэн настай хүүхэд, хүүхдийн тарифаар аялах вэ?

Тэнгэр Трэвел: 2-12 нас хүртэлх хүүхэд хүүхдийн тарифаар аялна.

Зочин: Аяллын зардлын 50 хувийг аялал эхлэхийн өмнө төлөөд үлдсэн 50 хувийг нь эргэж ирээд төлж болох уу?

Тэнгэр Трэвел: Боломжгүй. Аялахаас өмнө аяллын үнийг 100 хувь төлсөн байх ёстой. Учир нь очсон газрын үйлчилгээ үзүүлэгч болон агаарын тээврийн компаниуд нь төлбөр төлсний дараагаар үйлчилгээ үзүүлдэг.

дэлгэрэнгүй

Тээврийн хэрэгсэл

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

Тэнгэр[...]

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

Тэнгэр Трэвел: Хонконг, Бээжин, Сөүлээр дамжин нисэх боломжтой бөгөөд нийт 9 цаг гаруй нисдэг. Дундаа хүлээлгийн цаг 5-6 цаг байдаг. Бид тухайн үед тийзний үнэ хаагуур хямд байна тэр газраар дамжин нисдэг.

Зочин:  Би оюутан /өндөр настан/ учир нислэгийн тийзний хөнгөлөлт эдлэх үү?

Тэнгэр Трэвел: Энэхүү аяллын билет нь дамжин нисдэг тусгай тарифын үнэ байдаг учраас ахмад настаны болон оюутны хөнгөлөлт гэж байдаггүй. Суудлыг оруулж үзээд хамгийн хямдаар захиалах боломжтой байдаг. 

Зочин: Сингапур, Малайз хоёрын хооронд ямар унаагаар, хэдэн цаг явдаг вэ?

Тэнгэр Трэвел: Сингапур, Малайз хоёрын хооронд автобусаар 5 цаг орчим явдаг.

Зочин: Шууд Малайз руу нисч болох уу?

Зочин: Дамжин нисч байгаа газраар хүлээлгийн цаг хитэй үед тухайн улс руу орох боломжтой юу?

Тэнгэр Трэвел: Хүлээлгийн цаг хангалттай их, визгүй нэвтрэх боломжтой тохиолдолд аяллын хөтөчтэй зөвлөлдөн нэвтрэх боломжтой. 

Зочин: Хотоор аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ? 

Тэнгэр Трэвел: Тухайн улсаас жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг хангасан автобусаар үйлчилнэ.

дэлгэрэнгүй

Хилээр нэвтрэх

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд[...]

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд гоо сайхны мэс засалд орж дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд хуучин паспортоороо аялалд явж болох уу?

Тэнгэр Трэвел: Гадаад паспортыг шинээр солих хэрэгтэй

Зочин: Гаалийн татварыг танай компани зохицуулж өгөх үү?

Тэнгэр Трэвел: Ийм үйлчилгээ байхгүй. Хил, гаальтай холбоотой асуудлыг жуулчин өөрөө хариуцна.

Зочин: Пакеталсан, лаазалсан, вакумдсан хүнсний бүтээгдэхүүн хилээр авч гарч болох уу?

Тэнгэр Трэвел: Болохгүй. Бүх төрлийн махан бүтээгдэхүүн хилээр авч гарах хориотой.

дэлгэрэнгүй

Аяллын даатгал

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ.[...]

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан зардлыг тухайн үед та өөрөө төлөх бөгөөд баримтыг бүрдүүлэн буцаж ирсэний дараа 72 цагийн дотор даатгалын компанид хандаж нөхөн олговороо нэхэмжилнэ. 

Зочин: Нөхөн төлбөрийг хэд хоногт шийдэж өгдөг вэ?

Тэнгэр Трэвел: Нэхэмжлэл гаргаснаас хойш 14-21 хоног дотор нөхөн олговорыг шийдвэрлэж өгнө.

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монголд оршин суух үнэмлэхтэй иргэн даатгалд хамрагдах боломжтой. Харин Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

Зочин: Даатгалын хураамжийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр Трэвел:  Манай компаниар аялж байгаа хүн бүрийг бид даатгалд заавал хамруулдаг. Тиймээс аяллын үнээс даатгалын хураамжийг хасуулах боломжгүй байдаг.

дэлгэрэнгүй

Бусад

Зочин: Нэг групп доод тал нь  хэдэн хүнээс бүрдэх  вэ?

Тэнгэр трэвел: Хамгийн багадаа 10 хүн болж байж нэг групп болдог. Хэрвээ та нутгийн англи/хятад хэлтэй хөтөчтэй гарах боломжтой бол заавал 10 хүн хүлээх шаардлаггүй аяллын үнийг шинээр тооцуулан гарах боломжтой. 

Зочин: Манай албан газар биеэ дааж[...]

Зочин: Нэг групп доод тал нь  хэдэн хүнээс бүрдэх  вэ?

Тэнгэр трэвел: Хамгийн багадаа 10 хүн болж байж нэг групп болдог. Хэрвээ та нутгийн англи/хятад хэлтэй хөтөчтэй гарах боломжтой бол заавал 10 хүн хүлээх шаардлаггүй аяллын үнийг шинээр тооцуулан гарах боломжтой. 

Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын үнийг шинээр гаргаж өгнө.

Зочин: Энэ аялалд хэдэн сард, ямар улиралд явбал тохиромжтой вэ?

Тэнгэр трэвел: Сингапур, Малайз нь жилийн 4 улиралын турш жуулчдыг хүлээн авах боломжтой байдаг учраас та аль ч цаг үед аялах боломжтой.

Зочин: Энэ  аялалд явж байх үедээ тэндээ үлдэж болох уу? 

Тэнгэр трэвел: Боломжтой. Та аяллын захиалга хийх үедээ бидэнд мэдэгдэж нислэгийн тийзийг авах үед зохицуулна. 

Зочин: Хөтөлбөрт багтсан ямар нэг үзвэр үзэхгүй бол тухайн үзвэрийн үнийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр трэвел: Болно. Энэ тохиолдолд аяллын захиалга өгөх үедээ бидэнд мэдэгдэж аяллын үнээс тухайн үзвэрийн үнийг хасуулж тооцох боломжтой.

Зочин: Гадаад паспортыг биедээ байнга авч явах шаардлагатай юу?

Тэнгэр трэвел: Шаардлаггүй. Аяллын хилээр орох, гарах өдөр шаардлагатай. Бусад үед буудлын хадгалах хайрцаг болон ачаандаа хадгалж болно. 

Зочин: Аялах газар маань тамхи татах талаар ямар нэгэн хориглосон зүйл байгаа юу?

Тэнгэр трэвел: Ер нь олон нийтийн газар болон "тамхи татах хориотой" гэсэн тэмдэгтэй газар тамхи татах хориотой. Мөн зочид буудлын орон дээр тамхи татахыг хатуу хориглодог.

дэлгэрэнгүй