Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Бээжин-Хайнаны аялал (Бүх зардал багтсан) 5 шөнө 6 өдөр XII/12, 2.690.000₮ 9595-2929
2 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр XII/12, XII/19, XII/26, 3.090.000₮ 9595-8989
3 Аватар аялал /Нислэгтэй/ Суудлын тоо цөөхөн байгаа 6 шөнө 7 өдөр XII/10, XII/17, XII/24, 2,390,000₮ /Бүх зардал орсон/ 9595-4949
4 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө 1,790,000₮ 9595-2929
5 Хайлаар-Манжуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/05, I/12, I/19, 550.000₮ 9595-3939
6 Дубайн аялал 4 шөнө 5 өдөр I/03, XII/10, XII/28, 1,850,000₮ + тийзний үнэ 9595-4949
7 Хайлаар-Манжуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/01, I/08, I/15, 620.000₮ 9595-3939
8 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр I/14, XII/10, XII/17, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
9 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр I/27, II/03, XII/30, 2.990.000₮ 9595-3939
10 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө I/01, I/08, I/15, 2.750.000₮ 9595-3939
11 Манжуур-4 3 шөнө 4 өдөр I/03, I/04, XII/13, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
12 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр XII/21, 180.000₮ 9595-3939
13 Аватар аялал /4 нислэгтэй / 5 шөнө 6 өдөр XII/13, XII/27, 2,790,000₮ 9595-4949
14 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/16, II/04, XII/12, 450.000₮ 9595-3939
15 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр XII/13, XII/30, 350.000₮ 9595-3939
16 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 шөнө 5 өдөр 2.790.000₮ 9595-8989
17 Хөлөг онгоцны аялал-Фүкүока-Нагасаки 5 шөнө, 6 өдөр 2,000,000₮ 9595-1919
18 Тайланд (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 6 шөнө 7 өдөр 2,900,000₮ 9595-8989
19 Японы аялал /Диснейланд/ Цөөн хүн бүртгэнэ. 4 шөнө 5 өдөр 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
20 Тайланд (Пүкет)-ын аялал 7 шөнө 8 өдөр XII/12, XII/26, 3.750.000₮ 9595-8989
21 Эрхүү-Байгал нуурын аялал-3 5 шөнө, 6 өдөр XII/10, XII/24, 990.000₮ 9595-3939
22 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр 3.950.000₮ 9595-8989
23 Сөүлийн аялал /Визтэй аялагч/ 4 шөнө 5 өдөр 2.750.000₮ 9595-4949
24 Хайнан аялал ( Хөх хотоос эхлэлтэй ) 5 Шөнө, 6 Өдөр 1,990,000₮/8 хүнтэй групп аялал/ 9595-2929
25 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
26 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
27 Манжуур-5 4 шөнө, 5 өдөр 380.000₮+тийзний үнэ 9595-3939
28 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр 260.000₮+тийзний үнэ 9595-3939
29 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр XII/17, 3.500.000₮ 9595-4949
30 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
31 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
32 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
33 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр II/03, XII/15, 1.400.000₮+тийзний үнэ 9595-8989
34 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр 900.000₮ 9595-2929
35 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр XII/10, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VI/03, VI/05, VI/07, 1.300.000₮ 9595-3939
37 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр 2.500.000₮ 9595-4949
38 Хөлөг онгоцны аялал-Кумомото-Фукуоко 5 шөнө 6 өдөр 2.200.000₮ 9595-1919
39 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 4 шөнө 5 өдөр 2.000.000₮ 9595-1919
40 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
41 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
42 Боракай арлын аялал 5 шөнө 6 өдөр 1.690.000-2.890.000₮ 9595-1919
43 Хөлөг онгоцны аялал-Хирошима 4 шөнө 5 өдөр 3.000.000₮ 9595-1919
44 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
45 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
46 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
47 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 5 шөнө 6 өдөр 2.750.000₮ 9595-1919
48 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
49 Хөлөг онгоцны аялал-Окинава-Нагасаки 5 шөнө 6 өдөр 2.100.000₮ 9595-1919
50 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 5 шөнө 6 өдөр 3.000.000₮ 9595-1919
Аяллын хуваарь
9595-8989
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Хонконг

Аяллын хугацаа

4 шөнө 5 өдөр

Аяллын үнэ

3.090.000₮

Холбоо барих

 9595-8989

tengertravel89@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

4 үнэлсэн

Нэр: Дашбалжиннямаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Өрнө, Дорнын соёлыг нэгэн зэрэг мэдэрч их хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлттэй танилцана Хүүхэд насандаа очсон мэт хүн бүрийн сэтгэлийг татах, аз жаргалыг бүтээгч Диснэйлэндийн ертөнцөөр бүтэн өдөржин зугаацна Худалдааны диваажингаас ханатлаа шоппинг хийж, хүссэн брэндийн бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  4 одны зэрэглэлтэй зочид буудалд 4 хоног байрлана   Аяллын хөтөлбөрт нийт 7 үзвэр багтсан.
   1 чөлөөт өдөртэй.    Аяллын хөтөлбөрт багтсан нийт 7 хоолтой.
  Автобусаар 4 хоногт ойролцоогоор 7 цаг орчим зорчино.   Нисэх онгоцоор хоёр талдаа нийт 9 цаг зорчино.
 
1-р өдөр
  Улаанбаатар - Хонконг
  Голден Баухинэ талбай, Сүр жавхлант Хурал, Үзэсгэлэнгийн ордон, Пеак парк өндөрлөг
  Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний нислэгээр Улаанбаатараас Хонконгийн чиглэлд ниснэ. Нислэг 4 цаг үргэлжилнэ. Хил, гааль нэвтэрсний дараа хотын аяллаа эхэлж, Хонконгийн төв талбай болох Голден Баухинэ талбай, Сүр жавхлант Хурал, Үзэсгэлэнгийн ордонг, -Пийк парк /Peak Park/ өндөрлөг дээр гаран Дорнын сувд - Хонконг, дэлхийд алдартай Викториягийн боомт, алсын Ковлүүн /Кowloon/ хойгийг харах болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
  Хонконг
  Диснейлэнд
  Өглөөний цай

Өглөөний цайны дараа 10 цагаас Диснейн гайхамшигт ертөнцөөр аялж АНУ-ын гудамж, Ирээдүйн ертөнц, Мөрөөдлийн ертөнц, Адал явдлын ертөнцөд зочилж өнгөрсөн, одоо, ирээдүйн гайхамшигт адал явдал, шидэт ертөнцөөр аялахын зэрэгцээ энэ ертөнцийн хүн бүхний мөрөөдөл болсон гайхамшигт тоглоомуудаар тоглож, үлгэрийн баатруудтайгаа ойртон цуг зургаа авахуулах боломжтой. Диснейлэндийн сэтгэл татам өхөөрдөм баатруудад шагнал гардуулах ёслолын шоунд оролцоно. Мөн хүч төгөлдөр хаан арслангийн тоглолт, эгдүү хүрэм дэггүй Стичийн сонирхол татам яриаг сонсон, од түгсэн шөнийн тэнгэр дор хурдлах галт тэрэг, адал явдлаар дүүрэн усан аялал, орон орны хүүхэлдэйн ертөнц, өөрөө жолоодон давхих машинаар зугаацахаас гадна хамгийн сүүлийн үеийн технологиор бүтсэн 4D киног үзэн үлгэрийн шидэт ертөнцөд очсон мэт болно. Энэ өдрийн аялал Диснейлэндийн төв хэсэгт байрлах үлгэрийн хотхоны цайз дээрээс өнгө өнгийн гэрэл цацруулах сүр жавхлантай ёслолын буудлагаар өндөрлөнө. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.hongkongdisneyland.com сайтаас авна уу. 22 цагийн үед зочид буудалдаа ирж амарна.

3-р өдөр
Хонконг
  Худалдаа хийх боломжтой
  Өглөөний цай

  Энэ өдөр чөлөөт өдөр. Тус бүс нутаг нь худалдаа наймаа хийхэд их тохиромжтой. Сонголт сайтай худалдааны том төвүүд, захаараа алдартай тул та өөрийн сонирхлоор Хонконгоор чөлөөтэй аялж бүтэн өдрийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх боломжтой. (Өдөр, оройн хоол болон унаагаар үйлчлэхгүй)

4-р өдөр
  Хонконг
  Далайн парк, Стэйн Ли зах
  өглөөний цай, оройн хоол

Өглөөний цайны дараа Хонконгийн алдарт далайн паркаар зочилно. Далайн парк нь Хонконг арлынхаа өмнөд дүүрэгт арлын эрэг, уул дагууд байрласан байдаг. Тус парк нь усан цирк театр, далайн амьтны зоо парк бүхий үзвэр үйлчилгээний том цогцолбор газар юм. Далайн аквариумд нь 2000 төрлийн далайн амьд ан амьтан нялцгай биет гээд үзэж харах зүйлс ихтэй. Тусгай усны хувцас өмсөн аквариумд шумбан далайн амьтадтай илүү ойроос дотносон танилцах боломжтой юм. Мөн эр зориг шаардсан сонирхолтой тоглоомууд дурьдвал галзуу хулгана, алсыг харагч, усан тоглоом, зоопарк, гээд сонирхолтой зүйлс олонтой тул та бүтэн өдрийн туршид цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Үүний дараа жуулчдын хамгийн ихээр сонирхдог Стэйн Ли захаар орж худалдан авалт хийх боломжтой. Энэхүү зах нь хятадын уламжлалт гар урлалын чимэглэл эд зүйлс, бүхий л төрлийн хувцас, бараа бүтээгдэхүүн худалдаалдаг Хонконгын хамгийн эртний задгай зах юм.

5-р өдөр
  Хонконг - Улаанбаатар
  өглөөний цай

Өглөөний цайны дараа 9 цагаас буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх буудал явж, өдрийн нислэгээр Хонконгоос Улаанбаатарын чиглэлд ниснэ. 4 цагийн дараа Буянт –Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Хонконг
Үзвэр    Голден Баухинэ талбай, Сүр жавхлант Хурал, Үзэсгэлэнгийн ордон, Пеак парк өндөрлөг
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
2 Чиглэл    Хонконг
Үзвэр    Диснейлэнд
Хоол    Өглөөний цай
3 Чиглэл Хонконг
Үзвэр    Худалдаа хийх боломжтой
Хоол    Өглөөний цай
4 Чиглэл    Хонконг
Үзвэр    Далайн парк, Стэйн Ли зах
Хоол    өглөөний цай, оройн хоол
5 Чиглэл    Хонконг - Улаанбаатар
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

4 одны зэрэглэлтэй зочид буудалд байрлавал

Том хүн

  • 3.090.000₮
  • 3.390.000₮ /Өрөөндөө ганцаараа байрлах бол/

Хүүхэд

  • 2.390.000₮/зочид буудалд оргүй/
  • 2.790.000₮/зочид буудалд ортой/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • УБ- Хонконг чиглэлийн 2 талын нислэгийн энгийн  зэрэглэлийн тийз болон нисэх буудлын таксууд
  • Хонконгод 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал ба зочид буудлын буфет өглөөний цайны зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал 
  • Аяллын хөтөчийн  үйлчилгээний зардал 
  • Жуулчны автобусны  үйлчилгээний зардал 
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж 

Аяллын үнэд  багтаагүй зүйлс:

  • Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал 
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол 

Бэлтгэх зүйлс

Бичиг баримт:

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь Хонконгийн хилээр орох өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

Аяны аптек:

  • Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, гавар, толгойны эм гэх мэт/

Аяны хэрэгсэл:  

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Овор багатай шүхэр,
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Зочид буудалд хэрэглэх тавчик
  • Англи стандартын  розетканд зориулсан (G type) шилжүүлэгч залгуур       

Хувцас:   Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

               Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

18.6

18.9

21.4

25.0

28.4

30.2

31.4

31.1

30.1

27.8

24.1

20.2

Доод хэм

14.5

15.0

17.2

20.8

24.1

26.2

26.8

24.6

25.8

23.7

19.8

15.9

Дундаж хэм

16.3

16.8

19.1

22.6

25.9

27.9

28.8

28.6

27.7

25.5

21.8

17.9

Хувийн хэрэгцээний зардалд:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 300-400 aм.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Хонконг доллар /HKD/, Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Виз

Хонгконгт Монгол улсын иргэд 14 хоног визгүй зорчих эрхтэй байдаг. Харин 14 хоногоос  илүү хугацаагаар Хонконгод байх хүсэлтэй иргэд визгүй зорчих зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас 48 цагийн өмнө Immigration Tower, 7 Gloucester Road, Wan Chai, Hong Kong хаягт байрлах Хонконгийн Шилжилт хөдөлгөөний газарт очиж, 5 дугаар давхарт байрлах лавлагааны цонхноос мэдүүлгийн хуудас авч бөглөн виз мэдүүлнэ. Визийн хугацааг 14-30 хоногоор сунгах бөгөөд төлбөр нь 160 хонконг доллар байна.

Видео

Сэтгэгдэл (4)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: 4 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.

Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

Тэнгэр Трэвел: Бид ихэвчлэн далайн эргийн хажууд байрлалтай Royal View зочид буудалд байрладаг. 

Зочин: Зочид[...]

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: 4 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.

Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

Тэнгэр Трэвел: Бид ихэвчлэн далайн эргийн хажууд байрлалтай Royal View зочид буудалд байрладаг. 

Зочин: Зочид буудал өглөөний цайндаа юу юу өгдөг вэ? 

Тэнгэр Трэвел: Манай буудлын өглөөний цай нь буфет сонголттой. 

Зочин: Цагаан хоолтой хүн аялалд явбал яах вэ?

Тэнгэр Трэвел: Ямар нэгэн  асуудалгүй. Цагаан хоолтон гэдгээ та захиалга өгөхдөө бидэнд бичгээр дэлгэрэнгүй мэдэгдэх ёстой. 

Зочин: Хүнсний бүтээгдэхүүн аялалд авч явах шаардлагатай юу? Хэрэв авч явахаар бол ямар хүнс авч явах вэ?

Тэнгэр Трэвел: Хэрэв та хоолны тусгай дэглэмтэй эсвэл шаардлагатай гэж үзвэл амархан муудахгүй, сав баглаа боодол сайтай хүнсний бүтээгдэхүүнийг авч явж болно. Гэхдээ хил нэвтрэхэд хоол хүнсний бүтээгдэхүүн авч гарахыг хориглосон хууль тогтоомжууд үйлчилж байдгийг бодолцох хэрэгтэй. 

Зочин: Хүүхдийн хоол гэж тусдаа байдаг уу? Хоолны порц нь ямар байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Хүүхэд том хүнтэй ижил хооллодог. Хоолны порц нь ч ижил. Нярай хүүхдийн хувьд өөрсдөө хоолоо бэлдэж явах шаардлагатай.

дэлгэрэнгүй

Худалдаа хийх

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа[...]

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа тааруулж шалгаж авна гэх мэт.

Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?

Тэнгэр Трэвел: Худалдааны төвүүд гол  төлөв 10-22 цагийн хооронд ажиллана. 

Зочин: Худалдаа хийхэд хөтөч туслах уу? 

Тэнгэр Трэвел: Хөтөч нь жуулчны худалдаа хийх үйл ажиллагаанд оролцохгүй. Худалдааны төвөөр үйлчлүүлэхэд юуг анхаарах талаар жуулчдад өөрийн мэддэг мэдээллийн хэмжээнд зөвлөгөө, тайлбар өгөх боломжтой. 

Зочин:  Дэлгүүрээс худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг буцааж болох уу?

Тэнгэр Трэвел: Тухайн орны худалдаа үйлчилгээний журмаас хамаарч янз бүр байдаг гэхдээ дийлэнх тохиолдолд томоохон дэлгүүрээс худалдан авсан барааг ашиглаагүй, сав баглаа боодол нь бүрэн, дахин худалдахад асуудалгүй бол худалдан авсан талоныг үндэслэж тухайн дэлгүүрийн тогтоосон хугацаанд буцаах боломжтой. Бараа буцаахад шат дамжлага, цаг хугацаа шаардагдах хүндрэлтэй тул та худалдан авалт хийхдээ сонголтоо зөв хийнэ үү.

дэлгэрэнгүй

Төлбөр тооцоо

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Би 1 настай хүүхдээ аялалд авч явах гэсэн юм, үнэ хэд болох бол?

Тэнгэр Трэвел: 0-2[...]

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Би 1 настай хүүхдээ аялалд авч явах гэсэн юм, үнэ хэд болох бол?

Тэнгэр Трэвел: 0-2 насны хүүхэд амь даатгалын төлбөр буюу тийзний 10 хувийг төлөөд явахад болно. 

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд хувийн хэрэгцээнд зориулан тодорхой хэмжээний мөнгө авч явах шаардлагатай. Мөн болзошгүй нөхцөл байдлын талаар хувь хүмүүс өөрсдөө тооцоолж мөнгөтэй байх нь илүүдэх зүйлгүй. 

Зочин: Би гадаад найзтайгаа хамт аялах хүсэлтэй байна, надтай  адил зардлаар аялах уу?

Тэнгэр Трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд тухайн улсын визний нөхцөлөөс хамаарч нэмэлт хураамж гарч магадгүй.

Зочин: Хэдэн настай хүүхэд, хүүхдийн тарифаар аялах вэ?

Тэнгэр Трэвел: 2-12 нас хүртэлх хүүхэд хүүхдийн тарифаар аялна.

Зочин: Аяллын зардлын 50 хувийг аялал эхлэхийн өмнө төлөөд үлдсэн 50 хувийг нь эргэж ирээд төлж болох уу?

Тэнгэр Трэвел: Боломжгүй. Аялахаас өмнө аяллын үнийг 100 хувь төлсөн байх ёстой. Учир нь очсон газрын үйлчилгээ үзүүлэгч болон агаарын тээврийн компаниуд нь төлбөр төлсний дараагаар үйлчилгээ үзүүлдэг.

дэлгэрэнгүй

Тээврийн хэрэгсэл

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

Тэнгэр[...]

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

Тэнгэр Трэвел: Хонконг руу шууд нислэгтэй байдаг. Нийт 4 цаг нисдэг. 

Зочин:  Би оюутан /өндөр настан/ учир нислэгийн тийзний хөнгөлөлт эдлэх үү?

Тэнгэр Трэвел: Энэ аяллын тийзийг группээр захиалан авдаг учир энэ хөнгөлөлтийг эдлэх боломжгүй байдаг. Хүсвэл та нислэгийн тийзээ тусдаа авч болно. 

Зочин: Хотоор аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ? 

Тэнгэр Трэвел: Тухайн улсаас жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг хангасан автобусаар үйлчилнэ.

дэлгэрэнгүй

Хилээр нэвтрэх

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд[...]

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд гоо сайхны мэс засалд орж дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд хуучин паспортоороо аялалд явж болох уу?

Тэнгэр Трэвел: Гадаад паспортыг шинээр солих хэрэгтэй

Зочин: Гаалийн татварыг танай компани зохицуулж өгөх үү?

Тэнгэр Трэвел: Ийм үйлчилгээ байхгүй. Хил, гаальтай холбоотой асуудлыг жуулчин өөрөө хариуцна.

Зочин: Пакеталсан, лаазалсан, вакумдсан хүнсний бүтээгдэхүүн хилээр авч гарч болох уу?

Тэнгэр Трэвел: Болохгүй. Бүх төрлийн махан бүтээгдэхүүн хилээр авч гарах хориотой.

дэлгэрэнгүй

Аяллын даатгал

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ.[...]

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан зардлыг тухайн үед та өөрөө төлөх бөгөөд баримтыг бүрдүүлэн буцаж ирсэний дараа 72 цагийн дотор даатгалын компанид хандаж нөхөн олговороо нэхэмжилнэ. 

Зочин: Нөхөн төлбөрийг хэд хоногт шийдэж өгдөг вэ?

Тэнгэр Трэвел: Нэхэмжлэл гаргаснаас хойш 14-21 хоног дотор нөхөн олговорыг шийдвэрлэж өгнө.

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монголд оршин суух үнэмлэхтэй иргэн даатгалд хамрагдах боломжтой. Харин Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

Зочин: Даатгалын хураамжийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр Трэвел:  Манай компаниар аялж байгаа хүн бүрийг бид даатгалд заавал хамруулдаг. Тиймээс аяллын үнээс даатгалын хураамжийг хасуулах боломжгүй байдаг.

дэлгэрэнгүй

Бусад

Зочин: Нэг групп доод тал нь  хэдэн хүнээс бүрдэх  вэ?

Тэнгэр трэвел: Хамгийн багадаа 10 хүн болж байж нэг групп болдог. Хэрвээ та нутгийн англи/хятад хэлтэй хөтөчтэй гарах боломжтой бол заавал 10 хүн хүлээх шаардлаггүй аяллын үнийг шинээр тооцуулан гарах боломжтой. 

Зочин: Манай албан газар биеэ дааж[...]

Зочин: Нэг групп доод тал нь  хэдэн хүнээс бүрдэх  вэ?

Тэнгэр трэвел: Хамгийн багадаа 10 хүн болж байж нэг групп болдог. Хэрвээ та нутгийн англи/хятад хэлтэй хөтөчтэй гарах боломжтой бол заавал 10 хүн хүлээх шаардлаггүй аяллын үнийг шинээр тооцуулан гарах боломжтой. 

Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын үнийг шинээр гаргаж өгнө.

Зочин: Энэ аялалд  хэдэн сард, ямар улиралд явбал тохиромжтой вэ?

Тэнгэр трэвел: Хонконг жилийн 4 улиралын турш жуулчдыг хүлээн авах боломжтой байдаг учраас та аль ч цаг үед аялах боломжтой.

Зочин: Энэ  аялалд явж байх үедээ тэндээ үлдэж болох уу? 

Тэнгэр трэвел: Боломжтой. Та аяллын захиалга хийх үедээ бидэнд мэдэгдэж нислэгийн тийзийг авах үед зохицуулна. 

Зочин: Хөтөлбөрт багтсан ямар нэг үзвэр үзэхгүй бол тухайн үзвэрийн үнийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр трэвел: Болно. Энэ тохиолдолд аяллын захиалга өгөх үедээ бидэнд мэдэгдэж аяллын үнээс тухайн үзвэрийн үнийг хасуулж тооцох боломжтой.

Зочин: Гадаад паспортыг биедээ байнга авч явах шаардлагатай юу?

Тэнгэр трэвел: Шаардлаггүй. Аяллын хилээр орох, гарах өдөр шаардлагатай. Бусад үед буудлын хадгалах хайрцаг болон ачаандаа хадгалж болно. 

Зочин: Аялах газар маань тамхи татах талаар ямар нэгэн хориглосон зүйл байгаа юу?

Тэнгэр трэвел: Ер нь олон нийтийн газар болон "тамхи татах хориотой" гэсэн тэмдэгтэй газар тамхи татах хориотой. Мөн зочид буудлын орон дээр тамхи татахыг хатуу хориглодог.

дэлгэрэнгүй