Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө I/11, I/25, XI/23, 2.790.000₮ 9595-8989
2 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/05, I/12, XII/01, 2.250.000₮ 9595-1919
3 Хайнан 4 нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/04, XII/21, XII/28, 2.190.000₮ 9595-1919
4 Вьетнамын шууд нислэгтэй 8 өдрийн аялал 8 өдөр 7 шөнө I/04, XII/28, 3,190,000 9595-4949
5 Японы аялал 5 өдөр 4 шөнө I/13, I/20, I/27, 2190.000₮+ тийзний үнэ 9595-7979
6 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/01, I/08, I/15, 2.990.000₮ 9595-8989
7 АНТАЛИЯ-Памуккале ШУУД НИСЛЭГТЭЙ аялал 7 өдөр 6 шөнө I/06, I/13, I/20, 2990.000₮ 9595-7979
8 Москва - Санкт-Петербургийн ШИНЭ ЖИЛИЙН аялал 5 өдөр 4 шөнө XII/29, 3.590.000₮ 9595-3939
9 Вьетнамын шууд нислэгтэй аялал 6 өдөр 5 шөнө 2.990.000 9595-4949
10 Вьетнамын шууд нислэгтэй аялал 6 өдөр 5 шөнө XII/23, 2.990.000 9595-4949
11 ВЬЕТНАМ-ын Нячанг хотын аялал 11 өдөр 10 шөнө I/08, I/15, XI/27, 2.900.000₮ 9595-7979
12 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө 1.990.000₮ 9595-4949
13 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө I/01, XI/20, XI/27, 550.000₮ 9595-3939
14 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө XI/23, XI/30, XII/07, 600.000₮ 9595-3939
15 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө XI/23, XII/07, XII/21, 900,000₮ 9595-2929
16 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр XII/03, XII/20, XII/30, 450.000₮ 9595-3939
17 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 2.800.000₮ 9595-2929
18 Хөлөг онгоцны аялал - Фүкүока - Кумамото 6 өдөр 5 шөнө II/29, 2.300.000₮ - с дээш 9595-4949
19 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 2.600.000₮-с эхлэнэ 9595-4949
20 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө I/15, II/02, II/22, 1.950.000төг + тийз 9595-1919
21 Дубайн Шоппинг фестивал аялал 7 өдөр 6 шөнө I/15, 1.950.000₮+тийзний үнэ 9595-1919
22 Дубайн Шинэ жилийн аялал 7 өдөр 6 шөнө XII/28, 2.950.000₮ + тийзний үнэ 9595-1919
23 Манжуур-4 4 өдөр 3 шөнө XI/21, XI/28, XII/05, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
24 Манжуур-Харбины аялал 6 өдөр 5 шөнө XI/21, XI/28, XII/05, 890.000₮ 9595-3939
25 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө XI/30, 2.100.000₮+нислэгийн тийз 9595-8989
26 Франц-Итали-Испани-Германы VIP-Европын аялал 8 өдөр 7 шөнө XI/24, XII/08, XII/29, 6.300.000₮+тийзний үнэ 9595-7979
27 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө XI/28, XII/05, XII/19, 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
28 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө 990,000₮ 9595-2929
29 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө XI/21, XI/28, XII/05, 280.000₮ 9595-3939
30 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр XII/12, XII/26, 350.000₮ 9595-3939
31 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө I/27, II/24, XII/30, 850,000₮ 9595-3939
32 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр XI/28, XII/12, XII/26, 3.150.000₮ 9595-8989
33 Хөлөг онгоцны аялал - Фүкүока 5 өдөр 4 шөнө I/23, I/31, XII/05, 2.500.000₮-ээс дээш 9595-4949
34 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
35 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
36 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
37 Хөх хотоос 2 нислэгтэй 10 өдөр 9 шөнө 1.890.000 төг 9595-1919
Аяллын хуваарь
9595-8989
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Бангкок-Пүкет

Аяллын хугацаа

8 өдөр, 7 шөнө

Аяллын үнэ

2.100.000₮+нислэгийн тийз

Холбоо барих

 9595-8989

tengertravel89@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Дашбалжиннямаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 2 жил

Аяллын онцлог:
Тайландын үзэсгэлэнт арлуудын нэг болсон Пүкет аралд амарч, алжаалаа тайлан, алдарт James Bond киноны зураг авалт хийгдсэн арлыг үзэж сонирхон, жуулчдын сэтгэлийг сэргээж, нүдийг баясгах үзэсгэлэнт агуйнуудыг харан, оюу ногоон далайд хөвж, жижиг завиар далайн дунд үзэсгэлэнтэйгээр дүнхийх хадан хавцлууд бүхий агуйн дундуур ямар ч төвөггүйгээр сүвлэн аялж, арлын нэг булангаас нөгөөд гарч ирнэ.

 
Тойм мэдээлэл
  4 одны зэрэглэлтэй зочид буудалд 7 хоног байрлана.    Аяллын хөтөлбөрт нийт 4 үзвэр багтсан.
  4 чөлөөт өдөртэй.   Аяллын хөтөлбөрт багтсан нийт 9 хоолтой.
   Автобусаар 7 хоногт ойролцоогоор 14 цаг орчим зорчино.   Нисэх онгоцоор хоёр талдаа нийт 16 цаг зорчино
 
1-р өдөр
  Улаанбаатар - Бангкок

Аялагчид өдрийн нислэгээр Тайланд улсын нийслэл Бангкок хот руу ниснэ. Бангкок хотод буугаад хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
  Бангкок-Пүкет
  чөлөөт өдөр
  өглөөний цай

Өглөөний нислэгээр Бангкок хотоос Тайландын аялал жуулчлалын гол төв болсон Андаманы тэнгист орших алдарт Пүкет арлыг зорин ниснэ. Халуун бүсийн ой мод бүхий үзэсгэлэнт сайхан байгаль, нутгийн зон олны сэтгэл татам соёл, Андаман тэнгисийн гүн цэнхэр ус, торгон зөөлөн элс бүхий наран шарлагын газар, найрсгаар инээмсэглэн угтах нутгийн ард түмэн нь жуулчдыг жилийн дөрвөн улирлын турш даллан дуудаж байдаг. Пүкет аралд ирээд зочид буудалдаа байрлаж амарна.

3-р өдөр
Пүкет
  Чөлөөт өдөр
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр тул өөрийн хүслээр түүх дурсгалын газраар аялах, эсвэл худалдаа наймаа хийх боломжтой. 

4-р өдөр
  Пүкет-Phi Phi арал - Пүкет
  Ao Phang Nga National Park, “James Bond island”,
  өглөөний цай, өдрийн хоол

Өглөөний цайны дараа Пүкет арлын зүүн хойд хэсэгт орших жуулчдын хамгийн их очдог газрын нэг хэд хэдэн арлаас бүрдэх Ao Phang Nga National Park”-д саатан, сонин содон тогтоц бүхий далайн ёроолоос урган гарсан сүрлэг хад асгуудыг харж, Английн тагнуулын цуврал кино болох алдарт 007-гийн “The man with the Golden Gun” киноны зураг авалт хийгдсэн байгалийн үзэсгэлэн төгс “James Bond island” -д хөл тавин, дурсгалын зургаа татуулна. Дараа нь жуулчдын сэтгэлийг сэргээж, нүдийг баясгах үзэсгэлэнт агуйнуудыг харан, оюу ногоон далайд хөвж, жижиг завиар далайн дунд үзэсгэлэнтэйгээр дүнхийх хадан хавцлууд бүхий агуйн дундуур ямар ч төвөггүйгээр сүвлэн аялж, арлын нэг булангаас нөгөөд гарч ирнэ.

5-р өдөр
  Пүкет
  Чөлөөт аялал
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр тул өөрийн хүслээр түүх дурсгалын газраар аялах, эсвэл худалдаа наймаа хийх боломжтой. 

6-р өдөр
Пүкет
  “Phi Phi” арал
  өглөөний цай, өдрийн хоол

Өглөөний цайны дараа Пүкет арлаас зүүн урагшаа 48 км-ийн зайд орших “Phi Phi” арал руу усан онгоцоор 1 цаг орчим аялна. “Phi Phi” арал нь “The Beach” киногоороо ихэд алдаршсан “Р” үсгийн дүрс бүхий том жижиг ихэр арлууд бөгөөд эх газрын гайхалтай сайхан зүйлээс ч илүү ихийг эндээс харж болно. Үзэсгэлэнт байгаль бүхий “Phi Phi Don” буюу том Phi Phi арал нь эрвээхийн далавч мэт хэлбэртэй, далайн түвшингээс дээш 100 орчим метрт өргөгдсөн зүүн талаараа бут сөөгтэй, баруун талаараа ширэнгэн ойгоор хучигдаж, бусад талаараа дал модоор хүрээлэгдсэн өвөрмөц тогтоцтой.

7-р өдөр
  Пүкет
  Чөлөөт өдөр
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр тул өөрийн хүслээр түүх дурсгалын газраар аялах, эсвэл худалдаа наймаа хийх боломжтой. 

8-р өдөр
  Пүкет-Бангкок-Улаанбаатар
  
  өглөөний цай

Оройн нислэгээр Бангкок нисч орой нь Өвөрмөц дүр төрхтэй, гайхамшигт Тайланд орноор аялсан мартагдашгүй сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын чиглэлд нисч Буянт –Ухаагийн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Бангкок
2 Чиглэл    Бангкок-Пүкет
Үзвэр    чөлөөт өдөр
Хоол    өглөөний цай
3 Чиглэл Пүкет
Үзвэр    Чөлөөт өдөр
Хоол    өглөөний цай
4 Чиглэл    Пүкет-Phi Phi арал - Пүкет
Үзвэр    Ao Phang Nga National Park, “James Bond island”,
Хоол    өглөөний цай, өдрийн хоол
5 Чиглэл    Пүкет
Үзвэр    Чөлөөт аялал
Хоол    өглөөний цай
6 Чиглэл Пүкет
Үзвэр    “Phi Phi” арал
Хоол    өглөөний цай, өдрийн хоол
7 Чиглэл    Пүкет
Үзвэр    Чөлөөт өдөр
Хоол    өглөөний цай
8 Чиглэл    Пүкет-Бангкок-Улаанбаатар
Үзвэр    
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

4 одны зэрэглэлтэй зочид буудалд байрлавал

Том хүн

  • 2.100.000₮+нислэгийн тийз
  • 2.700.000₮+нислэгийн тийз/өрөөндөө ганцаараа байрлах бол/

Хүүхэд

  • 2.100.000₮+нислэгийн тийз /зочид буудалд ортой/
  • 1.400.000₮+тийзний үнэ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • Пүкет аралд 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд  багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • УБ- Бангкок-Пүкет- УБ чиглэлийн 2 талын нислэгийн энгийн зэрэглэлийн тийзний үнэ болон нисэх буудлын таксууд
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал


Бэлтгэх зүйлс

Тайландын аялалд бэлтгэх зүйлс 
  1. Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа ньТайланд-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос/)доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх
  1. Аяны аптек:
  • Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, гавар, толгойны эм гэх мэт/.

       3. Аяны хэрэгсэл

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Овор багатай шүхэр
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  •  Америк /Type A/, Европ /C type/ стандартын хавтгай болон бөөрөнхий 2 сэрээтэй      розетканд зориулсан шилжүүлэгч залгуур

      4.Хувцас:

  • Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, борооны цув, нарны малгай, усны хувцас, углааш, хөлд эвтэйхэн гутал, пүүз.

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

32

32.7

33.7

34.9

34

33.1

32.7

32.5

32.3

32

31.6

31.3

Доод хэм

21

21.3

24.9

26.1

25.6

25.4

25

24.9

24.6

24.3

23.1

20.8

Дундаж хэм

25.9

27.4

28.7

29.7

29.2

28.7

28.3

28.1

27.8

27.6

26.9

25.6     

  1. Хувийн хэрэгцээний зардалд:
  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор доод тал нь 500 орчим Америк доллар. Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Банкны тооцооны карт авч явж болно. /худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэх/

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Виз

Монгол Улс, Тайландын Вант Улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог. Тайландын Вант Улсад 30 хоногоос дээш хугацаагаар зорчих Монгол Улсын иргэд тухайн зорчиж байгаа газартаа ойр байрлах аль нэг улсад суугаа Тайландын ЭСЯ-нд холбогдох визээ мэдүүлэн авах боломжтой.

Улаанбаатар дахь Тайландын Өргөмжит консулын газар цагаачлалын бус (non-immigrant) визийг олгодог болно. Тухайн визийг авахад шаардагдах материал, нөхцөл шаардлагыг виз мэдүүлэх газраасаа тодруулан лавлаж, холбогдох визээ авч байхыг зөвлөж байна. 

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал тухайн улсын 4 одны зэрэглэлтэй, далайн эрэг дагуу байрлалтай зочид буудлуудад байрладаг.

Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

Тэнгэр Трэвел: Зочид буудлын хувьд тухайн аяллаас шалтгаалж[...]

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал тухайн улсын 4 одны зэрэглэлтэй, далайн эрэг дагуу байрлалтай зочид буудлуудад байрладаг.

Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

Тэнгэр Трэвел: Зочид буудлын хувьд тухайн аяллаас шалтгаалж өөрчлөгдөж байдаг тул буудлын нэр тодорхой болсоны дараа танд байршлыг хэлэх боломжтой. 

Зочин: Зочид буудал өглөөний цайндаа юу юу өгдөг вэ? 

Тэнгэр Трэвел: Манай буудлын өглөөний цай нь буфет сонголттой. 

Зочин: Цагаан хоолтой хүн аялалд явбал яах вэ?

Тэнгэр Трэвел: Ямар нэгэн  асуудалгүй. Цагаан хоолтон гэдгээ та захиалга өгөхдөө бидэнд бичгээр дэлгэрэнгүй мэдэгдэх ёстой. 

Зочин: Хүнсний бүтээгдэхүүн аялалд авч явах шаардлагатай юу? Хэрэв авч явахаар бол ямар хүнс авч явах вэ?

Тэнгэр Трэвел: Хэрэв та хоолны тусгай дэглэмтэй эсвэл шаардлагатай гэж үзвэл амархан муудахгүй, сав баглаа боодол сайтай хүнсний бүтээгдэхүүнийг авч явж болно. Гэхдээ хил нэвтрэхэд хоол хүнсний бүтээгдэхүүн авч гарахыг хориглосон хууль тогтоомжууд үйлчилж байдгийг бодолцох хэрэгтэй. 

Зочин: Хүүхдийн хоол гэж тусдаа байдаг уу? Хоолны порц нь ямар байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Хүүхэд том хүнтэй ижил хооллодог. Хоолны порц нь ч ижил. Нярай хүүхдийн хувьд өөрсдөө хоолоо бэлдэж явах шаардлагатай.

дэлгэрэнгүй

Худалдаа хийх

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа[...]

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа тааруулж шалгаж авна гэх мэт.

Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?

Тэнгэр Трэвел: Худалдааны төвүүд гол  төлөв 10-22 цагийн хооронд ажиллана. 

Зочин: Худалдаа хийхэд хөтөч туслах уу? 

Тэнгэр Трэвел: Хөтөч нь жуулчны худалдаа хийх үйл ажиллагаанд оролцохгүй. Худалдааны төвөөр үйлчлүүлэхэд юуг анхаарах талаар жуулчдад өөрийн мэддэг мэдээллийн хэмжээнд зөвлөгөө, тайлбар өгөх боломжтой. 

Зочин:  Дэлгүүрээс худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг буцааж болох уу?

Тэнгэр Трэвел: Тухайн орны худалдаа үйлчилгээний журмаас хамаарч янз бүр байдаг гэхдээ дийлэнх тохиолдолд томоохон дэлгүүрээс худалдан авсан барааг ашиглаагүй, сав баглаа боодол нь бүрэн, дахин худалдахад асуудалгүй бол худалдан авсан талоныг үндэслэж тухайн дэлгүүрийн тогтоосон хугацаанд буцаах боломжтой. Бараа буцаахад шат дамжлага, цаг хугацаа шаардагдах хүндрэлтэй тул та худалдан авалт хийхдээ сонголтоо зөв хийнэ үү.

дэлгэрэнгүй

Төлбөр тооцоо

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Би 1 настай хүүхдээ аялалд авч явах гэсэн юм, үнэ хэд болох бол?

Тэнгэр Трэвел: 0-2[...]

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Би 1 настай хүүхдээ аялалд авч явах гэсэн юм, үнэ хэд болох бол?

Тэнгэр Трэвел: 0-2 насны хүүхэд амь даатгалын төлбөр буюу тийзний 10 хувийг төлөөд явахад болно. 

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд хувийн хэрэгцээнд зориулан тодорхой хэмжээний мөнгө авч явах шаардлагатай. Мөн болзошгүй нөхцөл байдлын талаар хувь хүмүүс өөрсдөө тооцоолж мөнгөтэй байх нь илүүдэх зүйлгүй. 

Зочин: Би гадаад найзтайгаа хамт аялах хүсэлтэй байна, надтай  адил зардлаар аялах уу?

Тэнгэр Трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд тухайн улсын визний нөхцөлөөс хамаарч нэмэлт хураамж гарч магадгүй.

Зочин: Хэдэн настай хүүхэд, хүүхдийн тарифаар аялах вэ?

Тэнгэр Трэвел: 2-12 нас хүртэлх хүүхэд хүүхдийн тарифаар аялна.

Зочин: Аяллын зардлын 50 хувийг аялал эхлэхийн өмнө төлөөд үлдсэн 50 хувийг нь эргэж ирээд төлж болох уу?

Тэнгэр Трэвел: Боломжгүй. Аялахаас өмнө аяллын үнийг 100 хувь төлсөн байх ёстой. Учир нь очсон газрын үйлчилгээ үзүүлэгч болон агаарын тээврийн компаниуд нь төлбөр төлсний дараагаар үйлчилгээ үзүүлдэг.

дэлгэрэнгүй

Тээврийн хэрэгсэл

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

Тэнгэр[...]

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

Тэнгэр Трэвел: Хонконг, Сөүл, Бээжингээр дамжин нисдэг. Нийт 6 цаг орчим ниснэ. Нислэгийн тийз хаагуур хямд орж байна, тэр газраар дамжин нисдэг. 

Зочин:  Би оюутан /өндөр настан/ учир нислэгийн тийзний хөнгөлөлт эдлэх үү?

Тэнгэр Трэвел: Энэхүү аяллын билет нь дамжин нисдэг тусгай тарифын үнэ байдаг учраас ахмад настаны болон оюутны хөнгөлөлт гэж байдаггүй. Суудлыг оруулж үзээд хамгийн хямдаар захиалах боломжтой байдаг. 

Зочин: Дамжин нисч байгаа газраар хүлээлгийн цаг ихтэй үед тухайн улс руу орох боломжтой юу?

Тэнгэр Трэвел: Хүлээлгийн цаг хангалттай их, визгүй нэвтрэх боломжтой тохиолдолд аяллын хөтөчтэй зөвлөлдөн нэвтрэх боломжтой. 

Зочин: Хотоор аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ? 

Тэнгэр Трэвел: Тухайн улсаас жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг хангасан автобусаар үйлчилнэ.

дэлгэрэнгүй

Хилээр нэвтрэх

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд[...]

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд гоо сайхны мэс засалд орж дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд хуучин паспортоороо аялалд явж болох уу?

Тэнгэр Трэвел: Гадаад паспортыг шинээр солих хэрэгтэй

Зочин: Гаалийн татварыг танай компани зохицуулж өгөх үү?

Тэнгэр Трэвел: Ийм үйлчилгээ байхгүй. Хил, гаальтай холбоотой асуудлыг жуулчин өөрөө хариуцна.

Зочин: Пакеталсан, лаазалсан, вакумдсан хүнсний бүтээгдэхүүн хилээр авч гарч болох уу?

Тэнгэр Трэвел: Болохгүй. Бүх төрлийн махан бүтээгдэхүүн хилээр авч гарах хориотой.

дэлгэрэнгүй

Аяллын даатгал

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ.[...]

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан зардлыг тухайн үед та өөрөө төлөх бөгөөд баримтыг бүрдүүлэн буцаж ирсэний дараа 72 цагийн дотор даатгалын компанид хандаж нөхөн олговороо нэхэмжилнэ. 

Зочин: Нөхөн төлбөрийг хэд хоногт шийдэж өгдөг вэ?

Тэнгэр Трэвел: Нэхэмжлэл гаргаснаас хойш 14-21 хоног дотор нөхөн олговорыг шийдвэрлэж өгнө.

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монголд оршин суух үнэмлэхтэй иргэн даатгалд хамрагдах боломжтой. Харин Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

Зочин: Даатгалын хураамжийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр Трэвел:  Манай компаниар аялж байгаа хүн бүрийг бид даатгалд заавал хамруулдаг. Тиймээс аяллын үнээс даатгалын хураамжийг хасуулах боломжгүй байдаг.

дэлгэрэнгүй

Бусад

Зочин: Нэг групп доод тал нь  хэдэн хүнээс бүрдэх  вэ?

Тэнгэр трэвел: Хамгийн багадаа 10 хүн болж байж нэг групп болдог. Хэрвээ та нутгийн англи/хятад хэлтэй хөтөчтэй гарах боломжтой бол заавал 10 хүн хүлээх шаардлаггүй аяллын үнийг шинээр тооцуулан гарах боломжтой. 

Зочин: Манай албан газар биеэ дааж[...]

Зочин: Нэг групп доод тал нь  хэдэн хүнээс бүрдэх  вэ?

Тэнгэр трэвел: Хамгийн багадаа 10 хүн болж байж нэг групп болдог. Хэрвээ та нутгийн англи/хятад хэлтэй хөтөчтэй гарах боломжтой бол заавал 10 хүн хүлээх шаардлаггүй аяллын үнийг шинээр тооцуулан гарах боломжтой. 

Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын үнийг шинээр гаргаж өгнө.

Зочин: Энэ аялалд  хэдэн сард, ямар улиралд явбал тохиромжтой вэ?

Тэнгэр трэвел: Хонконг жилийн 4 улиралын турш жуулчдыг хүлээн авах боломжтой байдаг учраас та аль ч цаг үед аялах боломжтой.

Зочин: Энэ  аялалд явж байх үедээ тэндээ үлдэж болох уу? 

Тэнгэр трэвел: Боломжтой. Та аяллын захиалга хийх үедээ бидэнд мэдэгдэж нислэгийн тийзийг авах үед зохицуулна. 

Зочин: Хөтөлбөрт багтсан ямар нэг үзвэр үзэхгүй бол тухайн үзвэрийн үнийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр трэвел: Болно. Энэ тохиолдолд аяллын захиалга өгөх үедээ бидэнд мэдэгдэж аяллын үнээс тухайн үзвэрийн үнийг хасуулж тооцох боломжтой.

Зочин: Гадаад паспортыг биедээ байнга авч явах шаардлагатай юу?

Тэнгэр трэвел: Шаардлаггүй. Аяллын хилээр орох, гарах өдөр шаардлагатай. Бусад үед буудлын хадгалах хайрцаг болон ачаандаа хадгалж болно. 

Зочин: Аялах газар маань тамхи татах талаар ямар нэгэн хориглосон зүйл байгаа юу?

Тэнгэр трэвел: Ер нь олон нийтийн газар болон "тамхи татах хориотой" гэсэн тэмдэгтэй газар тамхи татах хориотой. Мөн зочид буудлын орон дээр тамхи татахыг хатуу хориглодог.

дэлгэрэнгүй