Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Чэжүгийн аялал /Шууд нислэгтэй/ Визгүй 5 өдөр 4 шөнө VI/06, 2.390.000₮ 9595-4949
2 Аватар аялал /2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө V/11, V/19, V/26, 2,090,000₮ 9595-4949
3 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө IV/26, V/03, V/10, 1.790.000₮ 9595-3939
4 Японы аялал /Онцгой хямдрал/ 5 өдөр 4 шөнө V/13, V/20, V/27, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
5 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө IV/20, IV/27, V/04, 550.000₮ 9595-3939
6 Вьетнамын Нячанг хотын шууд нислэгтэй аялал 5 өдөр 4 шөнө IV/19, 3.090.000₮ 9595-1919
7 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө IV/23, IV/30, V/07, 620.000₮ 9595-3939
8 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр V/17, VI/05, VII/05, 180.000₮ 9595-3939
9 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр 3.090.000₮ 9595-8989
10 Манжуур - Шар тэнгисийн аялал 8 өдөр 7 шөнө VI/06, VI/09, VI/13, 1.300.000₮ 9595-3939
11 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр 900.000₮ 9595-2929
12 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр V/08, V/29, 450.000₮ 9595-3939
13 Манжуур-5 5 өдөр 4 шөнө IV/21, IV/28, V/05, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
14 Гуанжоу Жухай Хонгконг Макао Шэньжэнь 5 хотын шоппинг аялал 6 өдөр 5 шөнө 3,190,000₮ 9595-8989
15 Манжуур-4 4 өдөр 3 шөнө IV/25, V/02, V/09, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
16 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
17 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
18 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө V/01, V/08, V/15, 2.800.000₮ 9595-1919
19 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр V/05, VI/09, 3.990.000₮ 9595-3939
20 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө 2.790.000₮ 9595-8989
21 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр V/08, V/23, 350.000₮ 9595-3939
22 Дубайн аялал 5 өдөр 4 шөнө 1,750,000₮ + тийзний үнэ 9595-4949
23 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө 2,090,000₮ 9595-2929
24 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө V/06, 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
25 Бээжин-Хайнаны аялал/ групп хүлээхгүй / 5 өдөр 6 шөнө 1.090.000₮+тийз 9595-2929
26 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө IV/22, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
27 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
28 Хөлөг онгоцны аялал Кагошима Окинава 6 өдөр 5 шөнө 2,400,000₮ - ээс дээш 9595-1919
29 Хөлөг онгоцны аялал - Фукуока - Нагасаки 6 өдөр 5 шөнө 2.000.000₮ - ээс дээш 9595-1919
30 Хөлөг онгоцны аялал - Кумомото - Фукуоко 6 өдөр 5 шөнө 1.900.000₮ - 2.200.000 9595-1919
31 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө V/04, V/16, 2.200.000₮-ээс дээш 9595-1919
32 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө V/08, V/20, 9595-1919
33 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
34 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
35 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 8 өдөр 9 шөнө IV/19, V/03, 1.090.000₮ 9595-2929
36 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр 3.450.000₮ 9595-8989
37 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
38 Хөлөг онгоцны аялал - Нагасаки - Окинава 6 өдөр 5 шөнө IV/21, 2.200.000₮ - ээс дээш 9595-1919
39 Японы аялал /Диснейланд/ 5 өдөр 4 шөнө 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
40 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 3.750.000₮ 9595-8989
41 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр 3.950.000₮ 9595-8989
42 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
43 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
44 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
45 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
46 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
47 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
48 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
49 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
50 Вьетнамын /Ханой, Халонг/ 5 өдөр 4 шөнө 1,400,000₮ + тийз, виз 9595-1919
51 Хөлөг онгоцны аялал Кагошима - Нагасаки 6 өдөр 5 шөнө 2.500.000₮ - ээс дээш 9595-1919
Аяллын хуваарь
9595-4949
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Сөүл-Пусан

Аяллын хугацаа

5 шөнө 6 өдөр

Аяллын үнэ

3.500.000₮

Холбоо барих

 9595-4949

tengertravel49@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Мандухай

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Солонгосын хамгийн том 2 хотоор хийх аялал.

 
Тойм мэдээлэл
  3 эсвэл 4 одны зэрэглэлтэй зочид буудалд 5 хоног   Нийт 8 үзвэртэй.
  Чөлөөт 1 өдөртэй.   Аялалд нийт 13 удаагийн хоол багтсан.
  Хот хооронд нийт 10 цаг явна.   Онгоцоор улс хооронд 6 цаг ниснэ.
 
1-р өдөр
  Улаанбаатар - Сөүл
  “Кёнбоккүн” хааны ордон, “Чонхуадэ-Хөх ордон”, Үндэсний түүхийн музей, “63 давхар” барилга,
  өдрийн хоол, оройн хоол

Өглөөний онгоцоор Улаанбаатараас БНСУ-ын нийслэл Сөүл хот руу нисч, 4 цагийн дараа Сөүлийн “Инчон” олон улсын нисэх буудалд буухад нутгийн хөтөч угтан аваад Сөүл хот руу автобусаар явна. Замдаа Сөүл хотын бүтээн байгуулалтын гайхамшиг болох сүрлэг өндөр  байшингууд, уран хийцтэй томоохон гүүрүүдтэй танилцах болно. Үдээс хойш Сөүл хотын түүх дурсгалын чухал газар болох 600-аад жилийн түүхтэй “Кёнбоккүн” хааны ордноор 1 цаг аялан, “Чонхуадэ-Хөх ордон” буюу БНСУ-ын ерөнхийлөгчийн өргөөг үзэж сонирхоод, Үндэсний түүхийн музей үзэж Солонгос орны эртний түүх, соёл, ёс заншлыг харуулсан сонирхолтой үзмэрийг 50 минут үзэх болно. Дараа нь Солонгосдоо 3-рт ордог 249 метр өндөр барилга болох “63 давхар” барилгын 60 давхраас Хан мөрөн, Намсан уул, Сөүл хотын гоё сайхан дүр зургийг тольдон харах болно /а.х 1 цаг 30 минут/. Энд та хүсвэл хамгийн өндөрт байрлах Скай Арт галлерей, далайн аквариумImax кино театр, лааны тосон музейг сонирхох боломжтой. “63 давхар” барилгын тухай мэдээлэлийг  www.63.co.kr  сайтаас авч болно. Оройн хоол зооглоод буудалдаа ирж амарна.

2-р өдөр
  Сөүл-Пусан
  “Панмунжом” тосгон, “38 дугаар уртрагийн хил”
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа аяллын автобусандаа суун Сөүлээс 53 км-т орших хилийн “Панмунжом” тосгоны ойролцоо байдаг Өмнөд ба Хойд Солонгос Улсуудыг тусгаарласан “The Demilitarized Zone“ буюу “Цэрэггүй зурвас“-т ирэн өнгөрсөн дайны түүхтэй холбоотой зүйлүүдийг 1 цаг үзэж сонирхоно. Солонгосын дайны галыг түр зогсоох гэрээнд 1953 онд гарын үсэг зурж “Цэрэггүй зурвас“-ыг байгуулан хоёр Солонгосыг тусгаарласан байдаг. Газар ба далайг дайрсан энэ зурвас нь Японы тэнгисээс Шар тэнгис хvртэл 248 км үргэлжлэх ба үүнийг “38 дугаар уртрагийн хил” /The 38th parallel/ гэж бас нэрлэдэг. Солонгосчууд уг зурвасыг “Hyujeonseon”, энд хийх аяллыг “The DMZ tour” гэж тус тус нэрлэдэг болно. Өдрийн хоолны дараа Солонгосын хоёр дахь том хот Пусаныг зорин автобусаар хурдны замаар 400 км /5-6 цаг/ аялна. Орой Пусанд ирж буудалдаа байрлан амарна.

3-р өдөр
Пусан
   “Пусан аквариум”, халуун рашаан
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Солонгос Улсдаа томоохонд тооцогдох, орчин үеийн технологи бүхий “Пусан аквариум”-д зочилж 400 орчим төрөл зүйлийн 35000 загас, шувуу, бусад усны амьтдыг 1 цаг үзэж сонирхоно. Энэхүү аквариумын 80 метр усан доорх тунелээр аялах, тусгай тоноглосон зааланд сууж далайн аялал хийх боломжтой. Аквариумын тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг www.busanaquarium.com сайтаас үзэж болно. Үдээс хойш халуун рашаан орж 1 цаг 30 минут алжаалаа тайлан амрах болно. Оройн хоолны дараа худалдааны гудамжаар аялаад буудалдаа амарна.

4-р өдөр
  Пусан-Сөүл
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа үдээс өмнө цагийг чөлөөтэй өнгөрүүлнэ. Өдрийн хоолны дараа Пусанаас Сөүлийн чиглэлд автобусаар явна. Үдээс хойш 16 цагт Сөүлд ирж зочид буудалдаа байрлан амарна.

5-р өдөр
Сөүл
  Чөлөөт өдөр.
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагч та өөрсдийн сонирхлоор Солонгосчуудад төдийгүй гадаадынханд ч танил болсон “Намдэмүн”, “Дундэмүн” болон бусад зах, дэлгүүрээр худалдаа хийх,  эсвэл түүх дурсгалын газраар аялах боломжтой. /Энэ өдөр хөтөч,унаа, өдөр, оройн хоолоор үйлчлэхгүй./  

6-р өдөр
  Сөүл - Улаанбаатар
  өглөөний цай

Өглөөний цайны дараа нисэх буудал явж, цэцэглэн хөгжиж буй БНСУ-ын Сөүл, Пусан хотуудаар хийсэн мартагдашгүй аяллынхаа сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. 4 цагийн дараа Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө. 

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Сөүл
Үзвэр    “Кёнбоккүн” хааны ордон, “Чонхуадэ-Хөх ордон”, Үндэсний түүхийн музей, “63 давхар” барилга,
Хоол    өдрийн хоол, оройн хоол
2 Чиглэл    Сөүл-Пусан
Үзвэр    “Панмунжом” тосгон, “38 дугаар уртрагийн хил”
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл Пусан
Үзвэр     “Пусан аквариум”, халуун рашаан
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл    Пусан-Сөүл
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл Сөүл
Үзвэр    Чөлөөт өдөр.
Хоол    өглөөний цай
6 Чиглэл    Сөүл - Улаанбаатар
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

4 цэцэгтэй зочид буудалд байрлавал

Том хүн:

  • 3.500.000₮
  • 3.800.000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/:

  • 3.300.000₮ /зочид буудалд ортой/
  • 3.000.000₮ /зочид буудалд оргүй/

 
5 цэцэгтэй зочид буудалд байрлавал

Том хүн:

Хүүхэд /12 нас хүртэлх/:

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • Улаанбаатар - Сөүл чиглэлийн 2 талын олон улсын онгоцны энгийн  зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • 4 ба 5 цэцэгтэй зочид буудлын 2 ортой энгийн 1 өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Орон нутгийн хөтөч болон орчуулагчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн даатгалын хураамж
  • БНСУ-ын визний хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

1. Бичиг баримт:

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь зорчих орны хилээр орох өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос/)доошгүй байна.
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.

2. Аяны аптек:

  • Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, гавар, толгойны эм гэх мэт/. 

3. Аяны хэрэгсэл:  

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл. 
  • Англи стандартын  розетканд зориулсан (G type) шилжүүлэгч залгуур
  • Шүхэр /өвлийн улиралаас бусад үед/
  • Бусад 


4. Хувцас:

  • Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, борооны цув, нарны малгай, усны хувцас, углааш, хөлд эвтэйхэн гутал, пүүз.

5. Хувийн хэрэгцээний зардалд:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 aм.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

6.   Визний  материал:

  • Өргөдөл
  • Нэг хувь цээж зураг /цайвар дэвсгэртэй, ойрын үед авахуулсан, эгц урдаас харсан, 2 чих ил гарсан, Нүүрний хэмжээ зургийн 70-80%-г эзэлсэн байх/
  •  Анх удаа зорчиж байгаа бол Цагдаагийн газрын тодорхойлолт, баталгаат орчуулгын хамт/Цагдаагийн 805-р ангийн хажууд байрлах лавлагаа олгох газар/
  • Гэрлэсэн эсэх лавлагаа, баталгаат орчуулгын хамт /Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас  лавлагаа авах, Гэр бүлийн хүн нь нас барсан тохиолдолд лавлагаа эсвэл  гэрчилгээний хуулбар, эх хувь,. Хүүхэдтэй ганц бие хүний хувьд хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа/
  • Таны сүүлийн 6 сарын дундаж цалин 500,000 төгрөгнөөс доош бол та БНСУ-ын Элчин сайдын яамнаас заасан дансанд мөнгө 5 сая төгрөг байршуулсан байх шаардплагатай. 500,000 төгрөгнөөс дээш бол мөнгө байршуулах шаардлагагүй.
  • Ямар нэгэн компани батлан дааж байгаа бол батлан дааж буй компаний аж ахуй нэгжийн гэрчилгээ, татварын тодорхойлолт /улиралд 500,000-аас дээш төгрөг төлсөн бол сайн/
  • Ажил олгогчийн тодорхойлолт  , баталгаат орчуулгын хамт
  • Нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын лавлагаа /зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон ажилласан газрын тэмдэглэгээтэй хэсгийн  хуулбар/ 
  • Тэтгэвэрт гарсан хүн бол тэтгэврийн дэвтэр /зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон тэмдэглэгээтэй хэсгийн  хуулбар,эх хувь

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад

Аялал нэмэгдээгүй байна.