Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 АВАТАР Аялал /Пандора, Тэнгэрийн хаалга/ 6 өдөр 5 шөнө VIII/18, VIII/25, IX/01, 9595-4949
2 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр VIII/25, IX/12, 490.000₮ 9595-3939
3 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр VIII/18, 900.000₮ 9595-2929
4 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 8 шөнө 9 өдөр VIII/18, 990.000₮ 9595-2929
5 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр IX/17, X/15, XI/12, 1.850.000₮+тийзний үнэ 9595-4949
6 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VIII/17, VIII/20, VIII/22, 1.300.000₮ 9595-3939
7 Манжуур-4 3 шөнө 4 өдөр VIII/17, VIII/24, VIII/31, 370.000₮+тийзний үнэ 9595-3939
8 Бали арлын аялал 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
9 Бээжин-Хайнаны аялал (ГРУПП ХҮЛЭЭХГҮЙ) 5 шөнө 6 өдөр 1.090.000₮+тийзний үнэ 9595-2929
10 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр VIII/20, VIII/22, VIII/27, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
11 Манжуур-5 5 өдөр, 4 шөнө VIII/20, VIII/27, IX/03, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
12 Бээжин-Тяньжины аялал 4 шөнө 5 өдөр 1.700.000₮ 9595-2929
13 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр VIII/16, VIII/30, IX/13, 390.000₮ 9595-3939
14 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр VIII/23, IX/15, X/10, 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
15 Хөх хот–Ордос-Гүмбумийн аялал /ГАНЦХАН УДАА/ 10 шөнө 11 өдөр 1.250.000₮ 9595-2929
16 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр IX/11, IX/25, X/09, 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
17 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр VIII/17, VIII/31, IX/12, 180.000₮ 9595-3939
18 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр VIII/25, IX/22, X/27, 1.950.000₮ +тийзний үнэ 9595-3939
19 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр IX/13, IX/27, X/11, 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
20 Бээжин-Хайнаны аялал (Sanya Marriot Hotel) 5 шөнө 6 өдөр 1.240.000₮+тийзний үнэ 9595-2929
21 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр X/17, XI/14, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
22 Тайландын (Бангкок, Патая) аялал 4 шөнө 5 өдөр 1.050.000₮+нислэгийн тийз 9595-8989
23 Хөлөг онгоцны аялал-Китакюүшү 6 өдөр 5 шөнө 2.200.000₮ 9595-1919
24 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.000.000₮ 9595-1919
25 Хөлөг онгоцны аялал-Фүкүока 5 өдөр, 4 шөнө 1.700.000₮ 9595-1919
26 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
27 Мальдив аялал 5 өдөр 4 шөнө 4.000.000₮ 9595-1919
28 Боракай арлын аялал 6 өдөр 5 шөнө 2.500.000-2.700.000₮ 9595-1919
29 Хөлөг онгоцны аялал-Хирошима 5 өдөр 4 шөнө 3.000.000₮ 9595-1919
30 Дубайн аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр IX/29, X/27, XI/24, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
31 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр IX/27, X/25, XI/15, 1.200.000₮+тийзний үнэ 9595-8989
32 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
33 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр IX/27, X/11, XI/15, 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
34 Японы аялал /Диснейланд/ 4 шөнө 5 өдөр 1.900.000₮+тийзний үнэ 9595-4949
35 Кападоки агаарын бөмбөлгөөр хөөрөх аялал 4 шөнө 5 өдөр 1.800.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Сөүлийн аялал 4 шөнө 5 өдөр X/23, XI/12, 3.000.000₮ 9595-4949
37 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
38 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
39 Тайвань арлын аялал 5 өдөр 4 шөнө 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
40 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр 2.500.000₮ 9595-4949
41 Хөлөг онгоцны аялал-Окинава 6 өдөр 5 шөнө 1.800.000₮ 9595-1919
42 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ 9595-1919
43 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 6 өдөр 5 шөнө 2.750.000₮ 9595-1919
44 Тайланд Бангкок Патая 7 шөнө 8 өдөр 1.200.000₮ + тийз 9595-8989
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Сөүл

Аяллын хугацаа

4 шөнө 5 өдөр

Аяллын үнэ

3.000.000₮

Холбоо барих

 9595-4949

tengertravel49@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Мандухай

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Хан мөрний гайхамшиг гэгдэх Сөүл хотын түүх соёл, зан заншил, аж амьдралтай танилцахын зэрэгцээ Солонгосын загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг худалдааны төвүүд, гудамжаар ханатлаа шоппинг хийх боломж.

 
Тойм мэдээлэл
  4 эсвэл 5 цэцэгтэй зочид буудалд байрлана.   Нийт 13 үзвэр.
  Чөлөөт 1 өдөртэй.   Нийт 8 удаагийн хоолтой.
  Нийт 3 цаг   Нийт 35 цаг
 
1-р өдөр
  Улаанбаатар - Сөүл

Аялагчид Буянт Ухаа дахь "Чингис хаан" нисэх онгоцны буудлын 2 давхарын  олон улсын нислэгийн явах танхимд цугларч, өдрийн нислэгээр Улаанбаатар хотоос БНСУ-ын нийслэл "Хан мөрний гайхамшиг"- Сөүл хот руу ниснэ. 4 цагийн дараа “Инчон” олон улсын нисэх онгоцны буудалд буухад нутгийн хөтөч угтан аваад Сөүл хот руу автобусаар явна. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
Сөүл
  World Cup Park, World Cup музей, Кимчиний үйлдвэр, Lotte World тоглоомын төв
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа 66,806 хүний суудал бүхий Солонгосын 2 дахь том цэнгэлдэх хүрээлэн болох 2002 оны дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн болсон Сангам ворлд парк /Sangam World Cup Park/ болон музейг үзэж сонирхоно. Энэ үед Солонгосын баг түүхэндээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн байдаг. Үүний дараа Солонгос хоолны хамгийн чухал хачир болох дэлхийд танигдсан Солонгос брэнд кимчиг хэрхэн бэлтгэх талаар суралцаж, өөрийн гараар хийж туршиж үзэх болно. Өдрийн хоолны дараа  Лотте Ворлд-д /Lotte World amusement park/ өдрийг адал явдлаар дүүрэн өнгөрүүлэх болно. Энэхүү тоглоомын төв нь нууран цэцэрлэг буюу гайхамшигт арал, худалдааны төв, үндэсний музей, мөсөн гулгуур, зочид буудал, их дэлгүүр зэрэг олон зүйлийг нэг дор багтаасан цогцолбор бөгөөд та  төрөл бүрийн үзүүлбэрүүд, музикл шоу, сонирхолтой 4D киног үзэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлийг  www.global.lotteworld.com  сайтаас авч болно. Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.

3-р өдөр
Сөүл
  Намсан цамхаг, Хануг эртний тосгон, Хан мөрний усан завины аялал, Түндэмүн зах, Түндэмүн Дизайн плаза, Мёндун худалдааны төв, Лотте Их дэлгүүр
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа автобусаар хөдлөн Солонгосын хамгийн анхны өндөр цамхаг болох жуулчдын очих дуртай газрын нэг 236,7метр өндөр Намсан цамхагаар зочлон Намсан уул, Сөүл хотын  дүр зургийг тольдон харах болно. Энэхүү цамхаг нь хосуудын хайр сэтгэлээ мөнхжүүлдэг газар гэдгээрээ алдартай. Цамхагийн эргэн тойронд Намсан цэцэрлэгт хүрээлэн байх бөгөөд хүсвэл та энд Үндэсний номын сан, Театр, Аквариум болон Солонгосын үндэсний байдлыг харуулсан Хануг эртний тосгоныг сонирхох боломжтой. Дараа нь Сөүл хотын аялал жуулчлалын хамгийн гол үзмэрүүдийн нэг болох Хан мөрнөөр усан онгоцтой аялж хоёр эргийг холбосон үзэсгэлэнт гүүрүүд, Сөүл хотын өнгө үзэмжийг тольдонгоо цагийг хөгжилтэй өнгөрүүлэх болно. Өдрийн хоолны дараа хямд бараа бүтээгдэхүүнээрээ алдартай Түндэмүн зах, Солонгосын загварын чиг хандлагыг тодорхойлогч Түндэмүн Дизайн Плаза, брэнд бараагаар нэрд гарсан Мёндун худалдааны гудамж болон Лотте их дэлгүүрээр худалдаа хийж, өдрийг чөлөөтэй өнгөрөөх болно. Оройн хоолны дараа 20 цагт буудалдаа ирж амарна.

4-р өдөр
Сөүл
  Чөлөөт өдөр
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагч та өөрсдийн сонирхлоор Солонгосчуудад төдийгүй гадаадынханд ч танил болсон зах, дэлгүүрээр худалдаа хийх,  эсвэл түүх дурсгалын газраар аялах боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө. / Энэ өдөр хөтөч, унаа, өдөр, оройн хоолоор үйлчлэхгүй. /

5-р өдөр
  Сөүл - Улаанбаатар
  “Кёнбоккүн” хааны ордон, Кванхвамүн талбай,
  өглөөний цай

Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Сөүл хотын түүх дурсгалын чухал газар болох 600-аад жилийн түүхтэй “Кёнбоккүн” хааны ордон болон Сэжүн хааны хөшөө бүхий Кванхвамүн талбайгаар аялна. Өдөр нисэх буудал явж, цэцэглэн хөгжиж буй БНСУ-ын Сөүл хотоор хийсэн мартагдашгүй аяллынхаа сайхан дурсамжийг өвөрлөн Сөүлийн “Инчон” олон улсын нисэх буудлаас Улаанбаатарын чиглэлд ниснэ. 4 цагийн дараа буюу Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Сөүл
2 Чиглэл Сөүл
Үзвэр    World Cup Park, World Cup музей, Кимчиний үйлдвэр, Lotte World тоглоомын төв
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл Сөүл
Үзвэр    Намсан цамхаг, Хануг эртний тосгон, Хан мөрний усан завины аялал, Түндэмүн зах, Түндэмүн Дизайн плаза, Мёндун худалдааны төв, Лотте Их дэлгүүр
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл Сөүл
Үзвэр    Чөлөөт өдөр
Хоол    өглөөний цай
5 Чиглэл    Сөүл - Улаанбаатар
Үзвэр    “Кёнбоккүн” хааны ордон, Кванхвамүн талбай,
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

4 цэцэгтэй зочид буудалд байрлавал

Том хүн:

  • 3.000.000₮
  • 3.250.000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/:

  • 2.750.000₮ /зочид буудалд ортой/
  • 2.450.000₮ /зочид буудалд оргүй/

 
5 цэцэгтэй зочид буудалд байрлавал

Том хүн:

  • 3.300.000₮
  • 3.500.000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/:

  • 2.800.000₮ /зочид буудалд ортой/
  • 3.100.000₮ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • Улаанбаатар -Сөүл чиглэлийн 2 талын олон улсын онгоцны энгийн  зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • 4 эсвэл 5  цэцэгтэй зочид буудлын 2 ортой энгийн 1 өрөөнд хоёула байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын  хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн даатгалын хураамж
  • БНСУ-ын визний хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Визтэй холбоотой бусад зардал

Бэлтгэх зүйлс

Сөүлийн аялалд бэлтгэх зүйл

1.   Бичиг баримт:

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНСУ-ын хилээр орох өдрөөс хойш 12 сараас  доошгүй байна. Дор хаяж 2 чөлөөтэй хуудастай байх, олгосон огнооноос хойш 10 жил  өнгөрөөгүй байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

3.     Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Шүхэр/ өвлийн улирлаас бусад үед /
  • Бусад

4.   Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

8,3

9,4

12,8

17,5

21,6

24,8

29

29,8

25,8

21,3

16

11

Доод хэм

3,2

3,6

6,1

10,2

14,4

18,7

23,3

24,3

20,4

15,1

9,8

5,3

 

5.   Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 ам.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

6.   Визний  материал:

  • Өргөдөл
  • Нэг хувь цээж зураг /цайвар дэвсгэртэй, ойрын үед авахуулсан, эгц урдаас харсан, 2 чих ил гарсан, Нүүрний хэмжээ зургийн 70-80%-г эзэлсэн байх/
  •  Анх удаа зорчиж байгаа бол Цагдаагийн газрын тодорхойлолт, баталгаат орчуулгын хамт/Цагдаагийн 805-р ангийн хажууд байрлах лавлагаа олгох газар/
  •  Гэрлэсэн эсэх лавлагаа, баталгаат орчуулгын хамт /Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас  лавлагаа авах, Гэр бүлийн хүн нь нас барсан тохиолдолд лавлагаа эсвэл  гэрчилгээний хуулбар, эх хувь,. Хүүхэдтэй ганц бие хүний хувьд хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа/
  •  Таны сүүлийн 6 сарын дундаж цалин 500,000 төгрөгнөөс доош бол та БНСУ-ын Элчин сайдын яамнаас заасан дансанд мөнгө 5 сая төгрөг байршуулсан байх шаардплагатай. 500,000 төгрөгнөөс дээш бол мөнгө байршуулах шаардлагагүй.
  • Ямар нэгэн компани батлан дааж байгаа бол батлан дааж буй компаний аж ахуй нэгжийн гэрчилгээ, татварын тодорхойлолт /улиралд 500,000-аас дээш төгрөг төлсөн бол сайн/
  •  Ажил олгогчийн тодорхойлолт  , баталгаат орчуулгын хамт
  •  Нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын лавлагаа /зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон ажилласан газрын тэмдэглэгээтэй хэсгийн  хуулбар/ 
  •   Тэтгэвэрт гарсан хүн бол тэтгэврийн дэвтэр /зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон тэмдэглэгээтэй хэсгийн  хуулбар,эх хувь

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Зочин: Сөүлрүү аяллар явахад хэд хоногийн виз олгодог вэ?

Тэнгэр Трэвел: Солонгосын аяллын виз 90 хоногийн хугацаатай байдаг.

 

Зочин: Өмнө нь визний хугацаа хэтрүүлж байсан хүн танай аяллаар явж болох уу?

Тэнгэр Трэвел: Та БНСУ-ын ЭСЯ дээр очиж таны виз мэдүүлэх эрх нээгдсэн эсэхийг шалгуулна. Хэрэв эрх нь нээгдсэн бол холбогдох визний материалуудыг бүрдүүлэн аяллын виз мэдүүлэх боломжтой.

 

Зочин: Визтэй ч гэсэн хилээр нэвтрэхгүй буцах тохиолдол байдаг уу?

Тэнгэр Трэвел: Хилээр нэвтрүүлэх эсэхийг хилийн шалган нэвтрүүлэх алба шийдвэрлэдэг учраас урьдчилан хэлэх боломжгүй байдаг. Гэхдээ манай аяллын хувьд ийм зүйл бараг гардаггүй. 

 

Зочин: Аялалд оролцохгүйгээр зөвхөн виз гаргуулж болох уу?

Тэнгэр Трэвел: Зөвхөн визний үйлчилгээ үзүүлэх боломжгүй.

 

Зочин: Ногоон пасспорттой хүн виз авах хэрэгтэй юу?

Тэнгэр Трэвел: БНСУ-д албаны болон дипломат пасспорттой хүн визгүй зорчих эрхтэй. 

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Зочин: Сөүлийн аялалд ямар зочид буудалд байрладаг вэ?

Тэнгэр Трэвел: Зочид буудлын хувьд 4 болон 5 цэцэгтэй зочид буудалд байрладаг. 

 

Зочин: Буудал нь хаана байрладаг вэ?

Тэнгэр Трэвел: Зочид буудал хотын төвд үзвэр үйлчилгээ, дэлгүүр, худалдааны төвүүдтэй ойр байрладаг.

Худалдаа хийх

Зочин: Авсан бараанд татварын буцаалт байгаа юу? /Tax refund/

Тэнгэр Трэвел: Сөүлийн аяллаар явахдаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ баримтыг цуглуулан тухайн үйлчлүүлж байгаа дэлгүүрээсээ татварын буцаалтын хуудсаа авч нисэх онгоцны буудлаас татварын буцаалтаа авах боломжтой . Мөн татваргүй барааны дэлгүүрүүд олон байдаг. Зах болон жижиг дэлгүүрүүд татварын буцаалт[...]

Зочин: Авсан бараанд татварын буцаалт байгаа юу? /Tax refund/

Тэнгэр Трэвел: Сөүлийн аяллаар явахдаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ баримтыг цуглуулан тухайн үйлчлүүлж байгаа дэлгүүрээсээ татварын буцаалтын хуудсаа авч нисэх онгоцны буудлаас татварын буцаалтаа авах боломжтой . Мөн татваргүй барааны дэлгүүрүүд олон байдаг. Зах болон жижиг дэлгүүрүүд татварын буцаалт олгодоггүй.

Төлбөр тооцоо

Зочин: Би гадаад найзтайгаа аялах гэсэн юм. Надтай адил зардлаар аялах уу?

Тэнгэр трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд аль улсын иргэн болохоос шалтгаалан визний нөхцөл өөр байх тохиолдол байдаг.

Тээврийн хэрэгсэл

Зочин: Онгоцонд хэдэн кг ачааг үнэгүй тээвэрлэж болох вэ? Мөн гар тээш хэдэн кг байх вэ?  

Тэнгэр Трэвел: Зорчигч нь онгоцонд 23 кг хүртэл жинтэй 1 ширхэг ачааг тээшээр үнэгүй тээвэрлэх эрхтэй. Нэг тээшийн 3 талын хэмжээсийн нийлбэр нь 200 см-ээс хэтрэхгүй байна. Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул,[...]

Зочин: Онгоцонд хэдэн кг ачааг үнэгүй тээвэрлэж болох вэ? Мөн гар тээш хэдэн кг байх вэ?  

Тэнгэр Трэвел: Зорчигч нь онгоцонд 23 кг хүртэл жинтэй 1 ширхэг ачааг тээшээр үнэгүй тээвэрлэх эрхтэй. Нэг тээшийн 3 талын хэмжээсийн нийлбэр нь 200 см-ээс хэтрэхгүй байна. Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул, дугуй зэрэг нь ороод 55см х 35см х 25см-аас хэтрэхгүй байвал зохино. Гар тээшний хүндийн хэмжээ 5 кг-с хэтрэхгүй бөгөөд 2 ширхэгээс илүүгүй байна.Аялал гарахаас өмнө та бүхэнд аяллын санамжийг бичгээр өгөх ба тухайн санамж дээр ачаа тээвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгсөн байгаа.  

Зочин: Тээшинд өгсөн ачаа зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрвэл илүү гарсан ачааг ямар үнэтэй тээвэрлэдэг вэ?

Тэнгэр Трэвел: Энэ нь тухайн тээвэрлэгчийн тарифаас шалтгаалаад өөр өөр байна. Жишээ нь: УБ-Сөүл чиглэлд 1кг илүү тээшний үнэ 10.000 төгрөг, Нарита-УБ чиглэлд 8000 вон байдаг.

дэлгэрэнгүй

Хилээр нэвтрэх

Зочин: Паспортын хүчинтэй хугацаа хилээр нэвтрэхэд хамгийн багадаа хэдэн сар хэдэн сар байх хэрэгтэй вэ?

Тэнгэр Трэвел: Гадаад пасспортын хучинтэй хугацаа хилээр нэвтрэхэд хамгийн багадаа 6 сар буюу 182 хоногоос дээш хүчинтэй байх шаардлагатай.

Аяллын даатгал

Зочин: Даатгал хэд хоногт хүчинтэй байх вэ?

Тэнгэр Трэвел: Энэхүү даатгал нь Монгол улсын хил давснаар үйлчилж эхлэх бөгөөд даатгалын баталгаат гэрээн дээрх хугацаа дуусгавар болох хүртэл хүчинтэй байна.

 

Зочин: Даатгалын хураамж аяллын үнэд багтсан байдаг уу?

Тэнгэр трэвел: Тиймээ, багтсан байдаг

 

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж[...]

Зочин: Даатгал хэд хоногт хүчинтэй байх вэ?

Тэнгэр Трэвел: Энэхүү даатгал нь Монгол улсын хил давснаар үйлчилж эхлэх бөгөөд даатгалын баталгаат гэрээн дээрх хугацаа дуусгавар болох хүртэл хүчинтэй байна.

 

Зочин: Даатгалын хураамж аяллын үнэд багтсан байдаг уу?

Тэнгэр трэвел: Тиймээ, багтсан байдаг

 

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

 

Зочин: Жирэмсэн хүнд үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Жирэмслэлтээс үүдсэн аливаа үр дагаварт даатгал үйлчлэхгүй бөгөөд нөхөн олговор олгохгүй.

 

Зочин: Давхар даатгуулж болох уу?

Тэнгэр трэвел: Өөрийн хүссэн даатгалын компанидаа хандан давхар даатгал хийлгэж болно. Энэ тохиолдолд та өөрөө даатгалын төлбөрөө төлнө.

дэлгэрэнгүй

Бусад

Зочин: Сөүл Улаанбаатар хоорондоо хэдэн цагийн зөрүүтэй вэ?

Тэнгэр Трэвел: Өвлийн цагийн хуваарьт шилжихэд 1 цагийн зөрүүтэй болдог.