Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 10 өдөр 9 шөнө VIII/25, 2,090,000₮ 9595-8989
2 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 10 өдөр 9 шөнө 2,090,000₮ 9595-8989
3 Аватар аялал /2 нислэгтэй/ 10 өдөр 9 шөнө IX/18, 2,090,000₮ 9595-8989
4 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 8 өдөр 7 шөнө VIII/24, IX/05, IX/21, 900.000₮ 9595-2929
5 Бэйдахэй далайн эргийн чөлөөт аялал-4 4 өдөр 3 шөнө VIII/27, 700.000₮ 9595-3939
6 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө IX/14, X/05, X/20, 1.090.000₮ 9595-2929
7 Бэйдахэ далайн эргийн чөлөөт аялал-5 5 өдөр 4 шөнө VIII/23, VIII/30, 800.000₮ 9595-3939
8 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө VIII/25, IX/01, IX/08, 2,500,000төг 9595-4949
9 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр IX/15, X/13, XI/03, 3.690.000₮ 9595-3939
10 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) Таны хүссэн хугацаанд 5 өдөр 4 шөнө 2,090,000₮ 9595-4949
11 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр VIII/29, IX/12, IX/26, 420.000₮ 9595-3939
12 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө VIII/23, VIII/30, 720.000₮ 9595-3939
13 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө VIII/26, 850,000₮ 9595-3939
14 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр X/30, XI/06, XI/13, 3.450.000₮ 9595-8989
15 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө VIII/25, 390.000₮ 9595-3939
16 Эрээн-Бэйдахэ аялал 8 өдөр 7 шөнө 990.000₮ 9595-3939
17 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр IX/26, 3.150.000₮ 9595-8989
18 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө XI/02, 2.950.000₮ 9595-8989
19 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө VIII/26, 780.000₮ 9595-3939
20 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр VIII/28, IX/04, IX/18, 490.000₮ 9595-3939
21 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө IX/23, 1.850.000төг + тийз 9595-1919
22 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө IX/18, 2.800.000₮ 9595-1919
23 Астана хотын аялал 4 өдөр 3 шөнө 1.090.000+тийз 9595-3939
24 Хайлаар-Шар тэнгисийн аялал 8 өдөр 7 шөнө 1.400.000₮ 9595-3939
25 Японы аялал 5 өдөр 4 шөнө IX/23, IX/30, X/07, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
26 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө VIII/23, VIII/30, 2.290.000₮ 9595-3939
27 Тяньжинаас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө VIII/29, IX/03, IX/08, 3.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
28 Хөлөг онгоцны аялал - Окинава - Нагасаки 6 өдөр 5 шөнө IX/01, IX/22, X/12, 3.000.000₮ - ээс дээш 9595-1919
29 Хөлөг онгоцны аялал - Фукуоко - Кумамото 6 өдөр 5 шөнө X/17, XI/19, 3.000.000₮ - с дээш 9595-1919
30 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө X/22, 3.000.000₮-с эхлэнэ 9595-1919
31 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө IX/18, X/08, 2.500.000₮-ээс дээш 9595-1919
32 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө VIII/24, IX/27, 2.500.000₮-с дээш 9595-1919
33 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
34 Манжуур-Хайлаар-Тайванийн аялал 10 өдөр 9 шөнө 2.390.000₮ 9595-3939
35 Манжуур-4 4 өдөр 3 шөнө VIII/29, 420.000₮+тийзний үнэ 9595-3939
36 Эрхүү - Анталья ЧӨЛӨӨТ АЯЛАЛ /Эрхүү-с эхлэлтэй/ 6 өдөр 5 шөнө VIII/26, IX/02, IX/03, 2,300,000₮ -с эхлэнэ. 9595-1919
37 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө 7.500.000₮+тийзний үнэ 9595-4949
38 Хөх хот – Ордосын аялал 8 өдөр 7 шөнө 800.000₮ 9595-2929
39 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
40 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
41 Манжуур-5 5 өдөр 4 шөнө VIII/25, IX/01, IX/08, 590.000₮+тийзний үнэ 9595-3939
42 Гуанжоу Жухай Хонгконг Макао Шэньжэнь 5 хотын шоппинг аялал 6 өдөр 5 шөнө 3,190,000₮ 9595-8989
43 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
44 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
45 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
46 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
47 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
48 Тайланд (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 6 шөнө 7 өдөр 2,900,000₮ 9595-8989
49 Японы аялал /Диснейланд/ 5 өдөр 4 шөнө 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
50 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
51 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.590.000₮ 9595-8989
52 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
53 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
54 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
Аяллын хуваарь
9595-4949
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Токио- Сөүл- Улаанбаатар

Аяллын хугацаа

6 өдөр, 7 шөнө

Аяллын үнэ

2.750.000₮+тийзний үнэ

Холбоо барих

 9595-4949

tengertravel49@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Одончимэг

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Арлын Японы нийслэл Токио хот, БНСУ-ын нийслэл Сөүл хотуудаар нэг гараагаар аялах боломжтой.

 
Тойм мэдээлэл
  3 одтой зочид буудалд нийт 6 хоног байрлана.   Аяллын хөтөлбөрт нийт 14 үзвэр багтсан.
  1 чөлөөт өдөртэй.   Аяллын хөтөлбөрт нийт 14 удаагийн хоол багтсан.
  Автобусаар нийт 24 цаг зорчино.   Онгоцоор нийт 12 цаг зорчино.
 
1-р өдөр
  Улаанбаатар-Токио
  оройн хоол

Өглөөний нислэгээр Улаанбаатараас Арлын Япон улсын нийслэл Токио хот руу нисч, 5 цагийн дараа Токио хотын  “Нарита” олон улсын нисэх буудалд буухад хөтөч угтан авна.  Токио хотруу автобусаар явна. Замдаа Токио хотын бүтээн байгуулалтын гайхамшгийг тольдон хараад зочид буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
Токио-Фүжи уул
  Фүжи уул , завиар Фүжи уулын бэлд байрлах нуураар аялах,
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Япон улсын бэлгэ тэмдэг, үндэстний бахархал, хамгийн өндөр цэг болох Фүжи уул руу явна. Үзэсгэлэнт Фүжи уулын наран ургах зүүн талд очно. Фүжи уулын оргил дахь мөнх цас, цэнхэрлэн харагдах тэнгэр болон уулын бэлээр ургасан нарсан ой зэрэг байгалийн үзэсгэлэнт хослолыг та эндээс үзэн  дурсгалын зургаа татуулан бэлэг дурсгалын дэлгүүрээр орно. Дараа нь усан завиар Фүжи уулын бэлд байрлах нуураар аялах болно. Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.

3-р өдөр
Токио
  Асакуса сүм, Sky tree цамхаг, Токиогийн аялал жуулчлалын гол хэсгийн нэг Одайба арал, Тоёото автомашины үзэсгэлэн, Солонгон гүүр, Diver city худалдааны төв
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа аялал Асакуса дүүрэгт байрлах эртний түүхт Гурван бурханы сүм буюу Асакуса сүмтэй танилцахаас эхэлнэ. Дараа нь Токио хотын бэлэг тэмдэг болсон жуулчдын зорин очдог гол үзмэрүүдийн нэг болох 634 метр өндөртэй Скай Три цамхагаас Токио хотыг тольдон харах болно. Өдрийн хоолны дараа хүн төрөлхтний оюун ухаан, цуцашгүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон хиймэл далайн эрэг, орчин үеийн Токиогийн аялал жуулчлалын гол хэсгийн нэг Одайбагаар аялна. Энд та Тоёото компаниас танилцуулж буй хамгийн сүүлийн үеийн загварын нүд унам машины загваруудтай танилцана. Хэрэв та хүсвэл дуртай машинаа унаж зургаа авхуулан хийморио сэргээнэ. Үдийн хоолны дараа Токио хотын алдарт Солонгон гүүрээр гарч  Diver city худалдааны төвөөр орох бөгөөд энд Armani, Lacoste, Watchshop, Zara, Coach Men, Element, Adidas зэрэг төрөл бүрийн брэнд цугларсан худалдааны төв юм. Эндээс аяны богцоо дүүргэнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.

4-р өдөр
Токио
  Чөлөөт өдөр
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагч та өөрийн сонирхлоор зах дэлгүүрээр худалдаа хийх, эсвэл түүх дурсгалын газраар аялах боломжтой. Аяллын хөтөч та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө. /Энэ өдөр, хөтөч, унаа, өдөр, оройн хоолоор үйлчлэхгүй.

5-р өдөр
  Токио- Сөүл
  Солонгосын хамгийн анхны өндөр Намсан цамхаг, Намсан уул
  өглөөний цай, оройн хоол

Өглөөний цайгаа тавтай сайхан уугаад өдрийн нислэгээр Токиогоос Солонгос улсын нийслэл Сөүл хотруу нисч, 3 цагийн дараа Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд буухад хөтөч угтан аваад Сөүл хотруу автобусаар явна. Замдаа Сөүл хотын бүтээн байгуулалт, далай дээгүүрх асар том гүүрүүдийг харна. Оройн хоолны дараа Солонгосын хамгийн анхны өндөр цамхаг болох жуулчдын очих дуртай газрын нэг 236,7 метр өндөр Намсан цамхагаар зочлон Намсан уул, Сөүл хотын дүр зургийг тольдон харан болно. Үүний дараа зочид буудалдаа байрлан амарна.

6-р өдөр
Сөүл
  Sangam World park болон музей, Солонгос хоолны хамгийн чухал хачир хийх туршилт, "Кёнбоккүн" хааны ордон, Мёндун худалдааны гудамж, Lotte их дэлгүүр
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа 2002 оны дэлхийн хөл бөмбөгийн тэмцээний аварга шалгаруулах тэмцээн болсон Сангам Ворлд парк /Sangam World park/ болон музейг үзэж сонирхох болно. Энэ үед Солонгосын баг түүхэндээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн байдаг. Үүний дараа Солонгос хоолны хамгийн чухал хачир болох дэлхийд танигдсан солонгос брэнд кимчиг хэрхэн бэлтгэх талаар суралцаж, өөрийн гараар хийж туршиж үзэх болно. Өдрийн хоолны дараа Сөүл хотын түүх дурсгалын чухал газар болох 600-аад жилийн түүхтэй "Кёнбоккүн" хааны ордноор аялна. Үүний дараа Мёндун худалдааны гудамж, Лотте их дэлгүүрээр худалдаа хийж өдрийг чөлөөтэй өнгөрүүлэх болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

7-р өдөр
  Сөүл-Улаанбаатар
  өглөөний цай

Өглөөний цайны дараа ачаа тээшээ бэлтгээд нисэх буудал явж, Сөүл, Токио хотуудаар хийсэн мартагдашгүй аяллынхаа сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. 5 цагийн дараа Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар-Токио
Хоол    оройн хоол
2 Чиглэл Токио-Фүжи уул
Үзвэр    Фүжи уул , завиар Фүжи уулын бэлд байрлах нуураар аялах,
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл Токио
Үзвэр    Асакуса сүм, Sky tree цамхаг, Токиогийн аялал жуулчлалын гол хэсгийн нэг Одайба арал, Тоёото автомашины үзэсгэлэн, Солонгон гүүр, Diver city худалдааны төв
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл Токио
Үзвэр    Чөлөөт өдөр
Хоол    өглөөний цай
5 Чиглэл    Токио- Сөүл
Үзвэр    Солонгосын хамгийн анхны өндөр Намсан цамхаг, Намсан уул
Хоол    өглөөний цай, оройн хоол
6 Чиглэл Сөүл
Үзвэр    Sangam World park болон музей, Солонгос хоолны хамгийн чухал хачир хийх туршилт, "Кёнбоккүн" хааны ордон, Мёндун худалдааны гудамж, Lotte их дэлгүүр
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
7 Чиглэл    Сөүл-Улаанбаатар
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

3 одтой зочид буудалд байрлавал

Том хүн:

  • 2.750.000₮+тийзний үнэ
  • 3.050.000₮+тийзний үнэ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/:

  • 2.750.000₮+тийзний үнэ /зочид буудалд ортой/
  • 2.100.000₮+тийзний үнэ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • 3 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал ба зочид буудлын буфет өглөөний цайны зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын  хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигсдын иж бүрэн даатгалын хураамж
  • Визний хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Улаанбаатар-Токио-Сөүл-Улаанбаатар чиглэлийн 2 талын нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд.
  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

Токио-Сөүлийн аялалд бэлтгэх зүйлс
 1.   Бичиг баримт: 
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНСУ-ын хилээр орох өдрөөс хойш       12 сараас  доошгүй байна. Дор хаяж 2 чөлөөтэй хуудастай байх, олгосон огнооноос хойш 10 жил  өнгөрөөгүй байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

3.     Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Шүхэр/ өвлийн улирлаас бусад үед /
  • Бусад

4.   Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

8,3

9,4

12,8

17,5

21,6

24,8

29

29,8

25,8

21,3

16

11

Доод хэм

3,2

3,6

6,1

10,2

14,4

18,7

23,3

24,3

20,4

15,1

9,8

5,3

 

5.   Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 aм.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

6.   Визний  материал:

  • Өргөдөл
  • Нэг хувь цээж зураг /цайвар дэвсгэртэй, ойрын үед авахуулсан, эгц урдаас харсан, 2 чих ил гарсан, Нүүрний хэмжээ зургийн 70-80%-г эзэлсэн байх/
  •  Анх удаа зорчиж байгаа бол Цагдаагийн газрын тодорхойлолт, баталгаат орчуулгын хамт/Цагдаагийн 805-р ангийн хажууд байрлах лавлагаа олгох газар/
  •  Гэрлэсэн эсэх лавлагаа, баталгаат орчуулгын хамт /Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас  лавлагаа авах, Гэр бүлийн хүн нь нас барсан тохиолдолд лавлагаа эсвэл  гэрчилгээний хуулбар, эх хувь,. Хүүхэдтэй ганц бие хүний хувьд хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа/
  •  Таны сүүлийн 6 сарын дундаж цалин 500,000 төгрөгнөөс доош бол та БНСУ-ын Элчин сайдын яамнаас заасан дансанд мөнгө 5 сая төгрөг байршуулсан байх шаардплагатай. 500,000 төгрөгнөөс дээш бол мөнгө байршуулах шаардлагагүй.
  • Ямар нэгэн компани батлан дааж байгаа бол батлан дааж буй компаний аж ахуй нэгжийн гэрчилгээ, татварын тодорхойлолт /улиралд 500,000-аас дээш төгрөг төлсөн бол сайн/
  •  Ажил олгогчийн тодорхойлолт  , баталгаат орчуулгын хамт
  •  Нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын лавлагаа /зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон ажилласан газрын тэмдэглэгээтэй хэсгийн  хуулбар/ 
  •   Тэтгэвэрт гарсан хүн бол тэтгэврийн дэвтэр /зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон тэмдэглэгээтэй хэсгийн  хуулбар,эх хувь

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад

Аялал нэмэгдээгүй байна.