Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Аватар аялал /2 нислэгтэй/ 10 өдөр 9 шөнө VI/22, VII/09, VII/16, 2,090,000₮ 9595-8989
2 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө VI/28, VII/05, VII/12, 720.000₮ 9595-3939
3 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө VI/24, VII/01, VII/08, 780.000₮ 9595-3939
4 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр VII/11, VII/24, VIII/07, 490.000₮ 9595-3939
5 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр VII/25, VIII/08, VIII/22, 390.000₮ 9595-3939
6 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө VII/09, VIII/12, VIII/26, 850,000₮ 9595-3939
7 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр VI/27, 3.150.000₮ 9595-8989
8 Астана хотын аялал 4 өдөр 3 шөнө VII/04, VII/11, VII/18, 1.090.000+тийз 9595-3939
9 Хайлаар-Шар тэнгисийн аялал 8 өдөр 7 шөнө VI/21, VI/24, VI/28, 1.400.000₮ 9595-3939
10 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр VII/07, VIII/11, IX/15, 1.950.000₮+тийз 9595-3939
11 Японы аялал 5 өдөр 4 шөнө VII/08, VII/22, VII/29, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
12 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө VI/21, VI/28, VII/05, 2.290.000₮ 9595-3939
13 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
14 Манжуур-Хайлаар-Тайванийн аялал 10 өдөр 9 шөнө VII/04, 2.390.000₮ 9595-3939
15 Манжуур-4 4 өдөр 3 шөнө VI/20, VI/27, VII/04, 420.000₮+тийзний үнэ 9595-3939
16 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө VII/09, VII/24, 1.090.000₮ 9595-2929
17 Эрээн-Бэйдахэ аялал 7 өдөр 6 шөнө VI/24, VII/15, 990.000₮ 9595-3939
18 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
19 Дубайн аялал 5 өдөр 4 шөнө 1,750,000₮ + тийзний үнэ 9595-4949
20 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 8 өдөр 7 шөнө VII/17, VIII/02, VIII/16, 900.000₮ 9595-2929
21 Хөх хот – Ордосын аялал 8 өдөр 7 шөнө 800.000₮ 9595-2929
22 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
23 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
24 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө VI/26, 2.800.000₮ 9595-1919
25 Манжуур-5 5 өдөр 4 шөнө VI/23, VI/30, VII/07, 590.000₮+тийзний үнэ 9595-3939
26 Тяньжинаас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө 3.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
27 Гуанжоу Жухай Хонгконг Макао Шэньжэнь 5 хотын шоппинг аялал 6 өдөр 5 шөнө 3,190,000₮ 9595-8989
28 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
29 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө 2,090,000₮ 9595-2929
30 Бээжин-Хайнаны аялал/ групп хүлээхгүй / 5 өдөр 6 шөнө 1.090.000₮+тийз 9595-2929
31 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
32 Хөлөг онгоцны аялал - Фукуока - Кагошима 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ - ээс дээш 9595-1919
33 Хөлөг онгоцны аялал - Фукуоко - Кумамото 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ - с дээш 9595-1919
34 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө 2.500.000₮-ээс дээш 9595-1919
35 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.500.000₮-с дээш + тийз 9595-1919
36 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
37 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
38 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
39 Хөлөг онгоцны аялал - Окинава - Нагасаки 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ - ээс дээш 9595-1919
40 Японы аялал /Диснейланд/ 5 өдөр 4 шөнө 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
41 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 3.750.000₮ 9595-8989
42 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
43 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
44 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
45 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
46 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
47 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
48 Вьетнамын /Ханой, Халонг/ 5 өдөр 4 шөнө 1,400,000₮ + тийз, виз 9595-1919
49 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 3.000.000₮-с эхлэнэ + тийз 9595-1919
Аяллын хуваарь
9595-4949
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Чэжү

Аяллын хугацаа

5 өдөр, 4 шөнө

Аяллын үнэ

2.390.000₮

Холбоо барих

 9595-4949

tengertravel49@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

1 үнэлсэн

Нэр: Мандухай

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Далайн эргийн зөөлөн шаргал элсэн дээр хэвтээд далайн чимээ, хацар зөөлөн элбэх салхи ямар байдгийг та Чежү аралруу аялахгүйгээр мэдэрч чадахгүй.

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  4 цэцэгтэй зочид буудалд 4 хононо.   Аяллын хөтөлбөрт нийт 45 үзвэр багтсан.
  Чөлөөт 1 өдөртэй.   Аяллын хөтөлбөрт нийт 11 удаагийн хоол багтсан.
  Автобусаар ойролцоогоор 40 цаг явна.   Онгоцоор ойролцоогоор 8 цаг гаруй ниснэ.
 
1-р өдөр
  Улаанбаатар - Чэжү
  Луун толгой хадан цохио, Шидэт зам, Халуун усны рашаан
  өдрийн хоол, оройн хоол

Аяллын баг “Чингис хаан” ОУ-н нисэх буудлын 2 давхарт цугларч бүртгэлээ хийлгэн өглөөний 09:00 цагийн нислэгээр Улаанбаатараас Солонгосын үзэсгэлэнт Чэжү арал руу ниснэ. Нислэг 4 цаг орчим үргэлжилнэ. Чэжүгийн хил, гааль нэвтэрсний дараа Чэжү арлын байгалийн үзэсгэлэнт сонин тогтоцын нэг болсон далайн эрэгт орших "Луун толгой" хэмээх хадан цохиогоор үргэлжилнэ. Энэхүү хадан цохио нь аль өнцгөөс харж байгаагаас хамаараад лууны толгой бас туулайн толгой ч болж харагддаг. Дараа нь "Mysterious road" буюу "Шидэт зам"-ыг үзэх болно. Энэ зам дээр хөдөлгүүрийг нь унтраасан машин газар өөд өнхөрдөг ер бусын тайлагдашгүй нууцыг аялагч та биеэрээ мэдрэх болно. Үүний дараа Чэжү далайн усны халуун рашаанд орж, 600 гаруй жилийн түүхэн уламжлалт солонгос саунд суун алжаалаа тайлан амарна. Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна. Буудлын хувьд өрөөнүүд нь орчин үеийн интерьер дизайнтай, далайн эрэг дээр байршилтай.

2-р өдөр
  Чэжү
  Татваргүй барааны дэлгүүр, Чонжиён хүрхрээ, Зургаан өнцөгт хад, Орь ганц хад, 3D музей, Жүнмүн далайн эрэг
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа буудлаас хөдлөн Чэжү аралын татваргүй барааны дэлгүүрээр орж хүссэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой. Өдрийн хоолны дараа Чэжү арлын үзэсгэлэнт ”Cheongjiyeon Waterfall” (Чонжиён хүрхрээ) үзэж сонирхоно. Аялал цааш галт уулын хайлмаг яг л болорын талст шиг царцсан “Hexagonal Seaside Rocks” (Зургаан өнцөгт хад) хэмээх байгалийн өвөрмөц тогтоцтой хадан хясаагаар үргэлжилнэ. Дараа нь "Орь ганцаараа хад"-ыг үзэж сонирхоно. Энэхүү хад нь хажуу талаас нь харвал мөргөл үйлдэж буй эмгэн эсвэл цэргийн жанжин шиг харагддаг бөгөөд Монголчуудын сайн мэдэх алдарт "Дэ Жан Гум" СОАК-ны зураг авалтыг авсан газар юм. Дараа нь 3D музейгээр аялах ба хөгжилтэй маягаар зураг авахуулах дуртай хүмүүсийн мөрөөдлийн газар гэж хэлж болох энэ газарт та зурагт ертөнцөөр аялан дотор нь орсон мэт бодитоор зургаа татуулан, инээд хөөрөөр дүүрэн цагийг зугаатай өнгөрүүлнэ. Энэ музей нь алдартай зургийн танхим, Египетийн хааны ордон, амьтны хүрээлэн, далайн ертөнц, ид шидийн ордон, Илбийн ертөнц, Динозаврийн эрин гэх хэсгүүдээс бурдэнэ. Зураг бүрийн хажууд хэрхэн авахуулбал бодитой гарахыг тайлбарласан байгаа учраас дагаад сонирхолтой хэлбэрээр зургаа авахуулж болно. Үүний дараа Чэжү арлын хамгийн үзэсгэлэнтэй, номин ногоон өнгөт Жүнмүн далайн эрэг дээр усанд сэлэх, наранд биеэ шарах зэргээр цагийг чөлөөтэй өнгөрүүлнэ.Оройн хоолны дараа  буудалдаа ирж амарна.

3-р өдөр
  Чэжү
  Манжан агуй, Мандах нарны оргил, Гурвал марал од киноны зураг авалт хийсэн газар, эртний тосгон,
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа аялал "Манжан агуй"-аар эхэлнэ. Энэхүү агуй нь галт уулын халуун лаавны газрын гүн рүү чиглэсэн хөдөлгөөнөөр бий болсон дэлхийн хамгийн том “лааван агуй”. Газар доорхи гайхамшигт ордон гэж нэрлэгдэх тус агуй нь онцгой сонин тогтоц, үзэсгэлэнт байдлаараа алдартай. Өдрийн хоолны дараа нь “Мандах нарны оргил” /Sunrise peak/ хэмээх Чэжүгийн зүүн хэсэгт орших 5000 гаруй жилийн түүхтэй, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд 2007 оны 6 сард бүртгэгдсэн, хүмүүсийн явган аялал ихээр хийдэг оргилруу аялна. Энэ нь Чэжү арлын хамгийн үзэсгэлэнтэй 10 дурсгалт газрын нэг бөгөөд оргилын дээрээс эргэн тойрныхоо үзэсгэлэнтэй байгалийг харж, байгаль эхийн эрч хүчээс өөртөө шингээнэ. Дараа нь "Гурван марал од" киноны зураг авалтыг хийсэн газраар зочилно. Үргэлжлүүлэн Чэжү арлын эртний амьдралын хэв маяг, ёс заншлыг өдгөө хүртэл хадгалсаар ирсэн 1300-аад хүн амтай “Seong-eup Folk Village” тосгонд ирж, хэдэн зуун жилийн өмнөх энэ нутгийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан хоол хүнс, орон байр, ардын дуу хөгжим, сүм хийдийн байдалтай танилцаж, тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрнө. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.

4-р өдөр
  Чэжү
  Чөлөөт өдөр
  өглөөний цай

Энэ өдөр нь аялагчдын хувьд чөлөөт өдөр байх бөгөөд үзвэр үзэх, худалдаа наймаа хийх зэргээр өөрсдийн хүсэл сонирхолоор цагийг чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой. Чэжү аралд Солонгосын хамгийн том сүлжээ их дэлгүүр болох хүнс, гэр ахуйн бараа, хувцас бүхий Е-март болон Лотте дэлгүүр мөн төрөл бүрийн брэндийн дэлгүүр, хоолны газрууд, кофе шопуудтай залуусын гудамж байрладаг. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө. /Аялал зохион байгуулагчийн зүгээс хөтөч, унаа, өдөр, оройн хоолоор үйлчлэхгүй/

5-р өдөр
  Чэжү- Улаанбаатар
  Халла цэцэрлэгт хүрээлэн, Хамдог далайн эрэг
  өглөөний цай, өдрийн хоол

Өглөөний цайны дараа Чэжү арлын алдарт Халла цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална. Дараа нь хүрмэн чулуун эрэг бүхий Хамдог далайн эргээр аялан дурсгалын зургаа авахуулна. Дараа нь онгоцны буудал дээр ирж бүртгэлээ хийлгэн, оройн 18:55 цагийн ОМ7310 рейсийн нислэгээр Улаанбаатар руу ниснэ. 4 цагийн дараа Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Чэжү
Үзвэр    Луун толгой хадан цохио, Шидэт зам, Халуун усны рашаан
Хоол    өдрийн хоол, оройн хоол
2 Чиглэл    Чэжү
Үзвэр    Татваргүй барааны дэлгүүр, Чонжиён хүрхрээ, Зургаан өнцөгт хад, Орь ганц хад, 3D музей, Жүнмүн далайн эрэг
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл    Чэжү
Үзвэр    Манжан агуй, Мандах нарны оргил, Гурвал марал од киноны зураг авалт хийсэн газар, эртний тосгон,
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл    Чэжү
Үзвэр    Чөлөөт өдөр
Хоол    өглөөний цай
5 Чиглэл    Чэжү- Улаанбаатар
Үзвэр    Халла цэцэрлэгт хүрээлэн, Хамдог далайн эрэг
Хоол    өглөөний цай, өдрийн хоол

Аяллын үнэ

4 цэцэгтэй зочид буудалд байрлавал:

Том хүн:

  • 2.390.000₮
  • 2.690.000₮

Хүүхэд /12 нас хүртэлх/:

  • 2.290.000₮/зочид буудалд ортой/
  • 2.090.000₮/зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • Улаанбаатар - Чэжү чиглэлийн 2 талын олон улсын онгоцны энгийн  зэрэглэлийн тийз болон нисэх буудлын таксууд
  • 4 цэцэгтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын  хөтөч, орчуулагчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
*Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үеийн гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

Бэлтгэх зүйлс

 1.   Бичиг баримт:

  •  Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНСУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас  (185 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

Гадаад паспорт шинээр авах, сунгуулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.tengertravel.com цахим хуудсын <Лавлах цэс>-ийн  “Гадаад паспорт авах” хэсгээс харна уу.

 2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

 3.   Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Овор багатай шүхэр,
  • Бусад

 4.   Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

8,3

9,4

12,8

17,5

21,6

24,8

29

29,8

25,8

21,3

16

11

Доод хэм

3,2

3,6

6,1

10,2

14,4

18,7

23,3

24,3

20,4

15,1

9,8

5,3

                     Аялах газрын ойрын үеийн цаг агаарын мэдээг www.tengertravel.com цахим хуудасны

<Туслах үйлчилгээ>  самбарын  “Аялах газрын цаг агаар” хэсгээс үзнэ үү.

5.   Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 ам.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу  

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Зочин: Чэжүрүү явахад виз авдаг уу?

Тэнгэр Трэвел: Чэжү арал нь аялал жуулчлалын чөлөөт бүс учраас визгүй зорчдог.

Видео

Сэтгэгдэл (1)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Зочин: Зочид буудал WI FI байгаа юу? Төлбөртэй юу?

Тэнгэр Трэвел: Зочид буудал үнэгүй WI FI-тай.

Худалдаа хийх

Зочин: Авсан бараанд татварын буцаалт байгаа юу? /Tax refund/

Тэнгэр Трэвел: Авсан бараандаа татварын буцаалт авах боломжтой. Та худалдан авсан бараандаа татварын буцаалт хийлгээд Чэжүгийн нисэх онгоцны буудал дээрээс татварын буцаалтаа авах боломжтой.

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Зочин: Хил гаалиар нэвтрэхэд танайхаас батлан дааж гаргах уу? 

Тэнгэр Трэвел: Тухайн улсын хил гаалийн асуудал нь хуульзүйн яаманд хамааралтай байдаг учраас бид үүнд нөлөөлөх эрх мэдэл байхгүй. Харин бид танд хил гаалиар нэвтрэх тухай шаардлагатай заавар зөвлөмжийг өгөх болно. 

Аяллын даатгал

Зочин: Ачаа тээш алдагдсан үед даатгалаар хэрхэн зохицуулж болох вэ?

Тэнгэр трэвел: Онгоцоор нисэх тохиолдолд бүртгүүлсэн ачаа тээш болон эд зүйлс тээвэрлэгчийн үйл ажиллагааны улмаас алдагдсан тохиолдолд олж авах нөхөн бүрдүүлэхэд зориулан 210 доллар хүртэл нөхөн төлнө. Даатгуулагч ачаа тээшин доторх эд зүйлсийн жагсаалт, үнэ, худалдан авсан хугацаа зэрэг тодорхой мэдээллийг өгөх шаардлагатай.[...]

Зочин: Ачаа тээш алдагдсан үед даатгалаар хэрхэн зохицуулж болох вэ?

Тэнгэр трэвел: Онгоцоор нисэх тохиолдолд бүртгүүлсэн ачаа тээш болон эд зүйлс тээвэрлэгчийн үйл ажиллагааны улмаас алдагдсан тохиолдолд олж авах нөхөн бүрдүүлэхэд зориулан 210 доллар хүртэл нөхөн төлнө. Даатгуулагч ачаа тээшин доторх эд зүйлсийн жагсаалт, үнэ, худалдан авсан хугацаа зэрэг тодорхой мэдээллийг өгөх шаардлагатай. олон улсын ачаа тээшинд хүлээх хариуцлагыг үндэслэн нөхөн төлбөрийг тооцоолно.

Зочин: Нислэг цагаасаа хоцорсон тохиолдолд даатгалын нөхөн олговор өгөх үү?

Тэнгэр Трэвел: Даатгуулагчийн хуваарьт нислэг 6 цагаас дээш хугацаатайгаар хойшлогдсон тохиолдолд нислэг саатсаны улмаас гарах нэмэгдэл зардалд /зочид буудал, хоол, унааны зардал/ зориулан 6 цагаас дээш хугацаагаар хойшлогдвол 45 доллар, 12 цагаас дээш хойшлогдвол 90 доллар, 18 цагаас дээш цагаар хойшлогдвол 135 доллар, 24 цагаас дээш хугацаагаар хойшлогдвол нийт 180 доллар хүртэл нөхөн төлбөрийг төлбөрийн нэхэмжлэлийн эх хувийг/зочид буудал, унаа, хоол/ үндэслэн олгоно.

Зочин: Даатгалын хураамж аяллын үнэд багтсан байдаг уу?

Тэнгэр трэвел: Тиймээ, багтсан байдаг

Зочин: Ямар тохиолдолд даатгалаас нөхөн олговор авч болох вэ?

Тэнгэр Трэвел: Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгалын гэрээнд заасан нөхцөлүүдэд даатгалаас нөхөн олговор олгоно. Нислэг саатах , нислэгээс хоцрох, ачаа тээш хоцрох, ачаа тээшээ алдах, бичиг баримтаа алдах үрэгдүүлэх, гэнэтийн осол орох гэх мэт тохиолдолд даатгал үйлчилнэ. Дэлгэрэнгүйг даатгалын гэрээнээс үзэж болно.

Зочин: Жирэмсэн хүнд үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Жирэмслэлтээс үүдсэн аливаа үр дагаварт даатгал үйлчлэхгүй бөгөөд нөхөн олговор олгохгүй.

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

Зочин: Даатгал хэд хоногт хүчинтэй байх вэ?

Тэнгэр Трэвел: Энэхүү даатгал нь Монгол улсын хил давснаар үйлчилж эхлэх бөгөөд даатгалын баталгаат гэрээн дээрх хугацаа дуусгавар болох хүртэл хүчинтэй байна.

дэлгэрэнгүй

Бусад

Аялал нэмэгдээгүй байна.