Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө X/05, X/20, 990,000₮ 9595-2929
2 Аватар аялал /2 нислэгтэй/ 10 өдөр 9 шөнө X/19, 1,990,000₮ 9595-8989
3 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр X/30, XI/06, XI/13, 3.450.000₮ 9595-8989
4 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө X/12, X/26, XI/09, 900,000₮ 9595-2929
5 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө IX/23, IX/30, X/07, 620.000₮ 9595-3939
6 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө IX/27, X/04, X/11, 550.000₮ 9595-3939
7 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө X/21, XI/11, XII/30, 850,000₮ 9595-3939
8 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө IX/22, IX/29, 2,500,000төг 9595-4949
9 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө XI/09, XI/23, XII/07, 2.950.000₮ 9595-8989
10 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө X/18, XI/14, XI/28, 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
11 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр X/13, XI/03, XI/24, 3.690.000₮ 9595-3939
12 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) Таны хүссэн хугацаанд 5 өдөр 4 шөнө 2,090,000₮ 9595-4949
13 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр IX/26, X/02, X/16, 350.000₮ 9595-3939
14 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө IX/29, X/06, X/13, 280.000₮ 9595-3939
15 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр XI/07, XI/28, XII/12, 3.150.000₮ 9595-8989
16 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/01, X/15, XI/18, 450.000₮ 9595-3939
17 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө X/08, X/22, 1.850.000төг + тийз 9595-1919
18 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө 2.800.000₮ 9595-1919
19 Японы аялал /Фүжи уултай/ 5 өдөр 4 шөнө IX/23, IX/30, X/07, 1.850.000₮+тийзний үнэ 9595-4949
20 Тяньжинаас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө 3.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
21 Хөлөг онгоцны аялал - Окинава - Нагасаки 6 өдөр 5 шөнө IX/22, X/12, 3.000.000₮ - ээс дээш 9595-1919
22 Хөлөг онгоцны аялал - Фукуоко - Кумамото 6 өдөр 5 шөнө X/17, XI/19, 3.000.000₮ - с дээш 9595-1919
23 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө X/22, 3.000.000₮-с эхлэнэ 9595-1919
24 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө X/08, 2.500.000₮-ээс дээш 9595-1919
25 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө IX/27, 2.500.000₮-с дээш 9595-1919
26 Манжуур-Хайлаар-Тайванийн аялал 10 өдөр 9 шөнө 2.390.000₮ 9595-3939
27 Эрхүү - Анталья ЧӨЛӨӨТ АЯЛАЛ /Эрхүү-с эхлэлтэй/ 6 өдөр 5 шөнө IX/23, IX/24, IX/30, 2,300,000₮ -с эхлэнэ. 9595-1919
28 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө 7.500.000₮+тийзний үнэ 9595-4949
29 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
30 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
31 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
32 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
33 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
34 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
35 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
36 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
37 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
38 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
Аяллын хуваарь
9595-2929
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Эрээн-Хөх хот-Гүмбум-Утай-Бээжин

Аяллын хугацаа

16 шөнө, 17 өдөр

Аяллын үнэ

1,090,000₮

Холбоо барих

 9595-2929

tengertravel29@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

2 үнэлсэн

Нэр: Цэрэннамжил

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1

Аяллын онцлог:
.

 
Тойм мэдээлэл
  .   .
  .   .
  .   .
 
1-р өдөр
  Улаанбаатар-Эрээн

Аялагчид оройн 19:50 цагт Улаанбаатарын төмөр замын өртөөнд цугларч, 20:50–ийн Улаанбаатар-Эрээн чиглэлийн 22-р олон улсын галт тэргээр Эрээний чиглэлд явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

2-р өдөр
Эрээн

Өдрийн 12 цагт Эрээн өртөөнд ирж Эрээн хотын төв талбайн урд талд байрлах зочид буудалд байрлан дараа нь зах, дэлгүүрүүдээр орж мөргөлд зориулсан хадаг ба бусад зүйлсийг худалдан авч аяллын дутуу бэлтгэлээ базаана.

3-р өдөр
  Эрээн - Хөх хот
  Өдрийн хоол, Оройн хоол

Өглөө 8 цагт Эрээн хотоос автобус хөлөглөн Хөх хотыг зорино. Өдрийн 12 цагийн үед Хөх хотод ирж зочид буудалдаа байрлан амарна. Дараа нь Өвөр Монголын Одон телевизийн өмнө байрлах Шин-хуа талбай болон ӨМӨЗО-ны 60 жилийн ойд зориулан байгуулсан эзэн Чингис хааны хөшөө бүхий талбайгаар 1 цаг аялж, дурсгалын зургаа татуулна.

4-р өдөр
  Хөх хот – Инчуан
  Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний 7 цагт Хөх хотоос Инчуан хотыг зорин хурдны замаар автобусаар 8-9 цаг аялна. Замаараа Өвөр Монголын аж үйлдвэрийн төв- Бугат хот, Баян нуур аймгийн төв- Линхэ хотоор дайран өнгөрч орой нь Нин-ша Хотон үндэстний өөртөө засах орны төв- Инчуан (хуучнаар Баруун Тангадын нийслэл байсан Иргай хот ) хотод 16 цагийн үед ирж буудалдаа байрлаж амарна.

5-р өдөр
  Инчуан - Гүмбум
  Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний 6 цагт Инчуанаас Гүмбумийг зорин хурдны замаар автобусаар 9 цаг аялж, Хөх нуур мужийн төв-Шинин хотоор дайран өнгөрч, орой Түвдийн уламжлалт бурхан шашны гэлэгваагийн бүлэгтний 6 их сүмийн нэг бөгөөд шарын шашныг үүдэгч Богд Зонховагийн мэндэлсэн орон-Гүмбумд 15 цагт ирж буудалдаа байрлан амарна.

6-р өдөр
Гүмбум
  Өдрийн хоол, Оройн хоол

Өглөө 7 цагаас Гүмбум хийдийн мөргөл Бурхан багшийн нэг насны үйл явдлыг билэгдсэн 8 цагаан суварганаас эхэлж, Богд ламын мэндэлсэн газарт босгосон Алтан дээвэрт мөнгөн суваргатай Сэрсэн чинба хийд, Цогчин дугана, Гомбын орон, Манзуширийн хийдээр мөргөл үйлдэж, буян хураахаас гадна Гүмбум хийдийг дэлхий дахинд алдаршуулсан 3 их урлагтай танилцаж, шар тосоор бүтээгдсэн Бурхадын их дүрүүдийг сонирхоно (а.х 4-5 цаг). Өдрийн хоолны дараа торгоны ба шашны барааны дэлгүүрээр худалдаа хийнэ.

7-р өдөр
  Гүмбум – Инчуан
  Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний 7 цагт Гүмбумээс Инчуан хотыг зорин ирсэн замаараа буцаж, Хятадын газар нутгийн төв цэг болох үзэсгэлэнт Ланжоу хотод 12 цагийн үед ирж Шар мөрний эрэг дэхь цэцэрлэгт хүрээлэнгээр 40-60 минут зугаацаж амарна. Орой нь 17:30-д Инчуанд ирж амарна.

8-р өдөр
  Инчуан - Хөх хот
  Өдрийн хоол, Оройн хоол

Өглөө 7 цагаас Хөх хотыг зорин ирсэн замаараа буцна (а.х 9 цаг).

9-р өдөр
Хөх хот
  Оройн хоол

Энэ өдөр Хөх хотын дэлгүүр, захаар орж худалдаа хийх болон өөрсдийн хувийн ажлаа амжуулж болох чөлөөт өдөр. /Энэ өдөр Хөххотын дэлгүүр, захаар орж худалдаа хийх болон хувийн ажлаа амжуулах боломжтой./ Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө өгөх ба олонхи аялагчийн санал нэгдсэн хөтөлбөр, чиглэлийн дагуу үнэ төлбөргүй үйлчлэх боломжтой.

10-р өдөр
  Хөх хот - Утай
  Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний 6 цагт Хөххотоос Утайг зорин автобусаар 8-9 цаг аялна. Замаараа сүрлэг өндөр Тай-хан нурууны байгалийн гайхамшгийг сонирхон үдээс хойш 15 цагт Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Утайн таван тэнгэр-Манзушир бурханы оронд ирж буудалдаа байрлаж амарна.

11-р өдөр
Утай
  Өдрийн хоол, Оройн хоол

Өглөө эртлэн босож байгалийн сайхныг сонирхон Утайн төвөөс 10 гаруй км автобусаар 20 минут аялан Эхийн умайд мөргөж, Дарь эхийн ивээлд багтан шинэ төрлийг олсноор манай мөргөлийн ажиллагаа эхлэнэ (а.х 6 цаг). Өдрийн хоолны дараа 14:30-с Утай дахь шарын шашны тэргүүн сүм болох 108 шаттай Бодьсадвагийн орноор мөргөл хийж, сүмийн хуралд сууна (а.х 3 цаг). Дараа нь зах дэлгүүрээр худалдаа наймаа хийнэ.

12-р өдөр
  Утай - Бээжин
  Өдрийн хоол, Оройн хоол

Өглөө 7 цагаас 1080 шаттай Хар Лавайт оргил руу шатаар эсвэл дүүжингээр гарч, оюун ухааны бурхан Таван их Манзуширт мөргөл үйлдэж, адис хүртэнэ (а.х 3 цаг). Өдрийн хоолны дараа 12:30 цагаас Бээжин хотыг зорьж хурдны замаар 5 цаг 30 минут аялна. Орой нь 18 цагт зочид буудалдаа ирж амарна.

13-р өдөр
Бээжин
  Өдрийн хоол, Оройн хоол

Үдээс өмнө 7 цагт Дэлхийн хуурай газрын хамгийн том (3,5 сая.литр давстай устай, аквариумын хамгийн орчин үеийн технолог нэвтрүүлсэн)  аквариум болох “Бээжин аквариум”-д зочлон  далай доогуур тунелээр аялж, далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно /а.х 1 цаг 30 минут/. Мөн араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул  гэх мэт  дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан амьтны хүрээлэнгээр 2 цаг 30 минут аялна. Өдрийн хоолны дараа “Тян-ан-мэн” талбайд очиж, дурсгалын зургаа татуулна /а.х 40 минут/. Дараа нь Бээжинд ирсэн гадаадын жуулчдын очих дуртай газрын нэг болох “SILK STREET” буюу Гонконг захаар орж 2 цаг худалдаа хийнэ.

14-р өдөр
Бээжин
  Өдрийн хоол, Оройн хоол

Үдээс өмнө 7:30-с Дэлхийн паркаар зочилж 1:8 хэмжээгээр багасган урласан хүн төрөлхтөний гайхамшигт бүтээл болох Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Сиднейн Опер, Таж-Махал,  Москвагийн улаан талбай болон Египетийн пирамид, Афины Акрополь зэргийг 4-5 цаг үзэж сонирхоно. Үдээс хойш худалдааны төвүүдээр орж 3 цаг худалдаа, наймаа хийнэ.   

15-р өдөр
  Бээжин - Эрээн
  Өдрийн хоол

Өглөө Зуны Олимпын XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн- “Шувууны үүр” , “Усан шоо” буюу “Water cube” цогцолборыг харж энэ зууны шилдэг байгууламж архитектурын гайхамшгийг мэдрэх болно /а.х 40 минут/. Дараа нь 1985 онд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, 7000 гаруй км үргэлжлэх, дүүлэн нисч буй аварга луу мэт харагдах алдарт Цагаан хэрэм дээр гарч, дурсгалын зургаа татуулна /а.х 1 цаг/. Дараа нь 10 цагаас Эрээн хот руу автобусаар явж орой нь 18 цагт зочид буудалдаа байрлан амарна.

16-р өдөр
  Эрээн - Улаанбаатар

Өдөр 14:00 цаг хүртэл зах дэлгүүрээр худалдаа наймаа хийж дараа нь Улаанбаатар  чиглэлийн галт тэргэнд сууна. Энэ шөнө галт тэргэнд хононо.   

17-р өдөр
  Улаанбаатар

БНХАУ-аар хийсэн аялалынхаа сайхан дурсамжийг өвөрлөн өдөр 9:40 цагт Улаанбаатарын төмөр замын төв буудалд бууж мэлмий гийж, мянган бурхадын авшиг хүртэх аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар-Эрээн
2 Чиглэл Эрээн
3 Чиглэл    Эрээн - Хөх хот
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
4 Чиглэл    Хөх хот – Инчуан
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
5 Чиглэл    Инчуан - Гүмбум
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
6 Чиглэл Гүмбум
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
7 Чиглэл    Гүмбум – Инчуан
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
8 Чиглэл    Инчуан - Хөх хот
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
9 Чиглэл Хөх хот
Хоол    Оройн хоол
10 Чиглэл    Хөх хот - Утай
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
11 Чиглэл Утай
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
12 Чиглэл    Утай - Бээжин
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
13 Чиглэл Бээжин
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
14 Чиглэл Бээжин
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
15 Чиглэл    Бээжин - Эрээн
Хоол    Өдрийн хоол
16 Чиглэл    Эрээн - Улаанбаатар
17 Чиглэл    Улаанбаатар

Аяллын үнэ

Том хүн:

  • 1,090,000₮
  • 1,390,000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 990,000₮/зочид буудалд ортой/
  • 850,000₮ /зочид буудалд оргүй/

 

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ - Эрээн - УБ чиглэлд аялах галт тэрэгний купены (4/2) билетийн үнэ
  • Эрээн, Бээжин, Хөх хот, Гүмбум, Инчуанд 2 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал, Утайд 3-4 ортой зочид буудлын энгийн өрөөнд байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Утай болон Цагаан хэрэмд орох хураамж
  • Хятад - Монгол хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

Бээжин-Утай-Гүмбумын аялалд бэлтгэх зүйлс

1.  Бичиг баримт:  

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш       6 сараас  (183 хоногоос) доошгүй байна.
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

Гадаад паспорт шинээр авах, сунгуулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.tengertravel.com цахим хуудсын <Лавлах цэс>-ийн  “Гадаад паспорт авах” хэсгээс харна уу.

2. Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

3. Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Сэрүүлэгтэй цаг
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Халуунаа барьдаг усны сав /аян замд автобусанд халуун ус уухад хэрэглэнэ/
  • Халбага, сэрээ /савх хэрэглэж сураагүй хүмүүс/
  • Цай, кофе, ойр зуурын идэх зүйлс /аяллын хөтөлбөрт өглөөний цай багтаагүй/
  • Хуурай нойтон салфетка
  • Гар чийдэн /Утайд өглөө болон үдэш мөргөлд явахад хэрэглэнэ/
  • Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
  • Нарны малгай, борооны  шүхэр

4.   Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Бээжин

Дээд хэм

1,8

5

11,6

20,3

26

30,2

30,9

29,7

25,8

19,1

10,1

3,7

Доод хэм

-8,4

-5,6

0,4

7,9

13,6

18,8

22

20,8

14,8

7,9

0,0

-5,8

Утай

Дээд хэм

-13

-11

-5.9

1.5

7.9

11.7

13.7

12.6

7.8

1.7

-5.5

-10.7

Доод хэм

-20.6

-19

-14.1

-6.9

-0.4

4.2

7.4

6.6

1.0

-5.4

-12.9

-18.5

Гүмбум

Дээд хэм

1,4

4,3

9,5

15,9

19,8

22,6

24,6

23,9

19

13,9

7,8

2,8

Доод хэм

-13,6

-10

-3,7

1,9

6,3

9,5

11,5

11,1

7,5

1,5

-5,6

-11,6

Аялах газрын ойрын үеийн цаг агаарын мэдээг www.tengertravel.com цахим хуудасны

<Туслах үйлчилгээ>  самбарын  “Аялах газрын цаг агаар” хэсгээс үзнэ үү.

5.   Хувийн хэрэгцээний зардал:

Хувийн хэрэгцээнд зориулан доод тал нь 2000 орчим  юань. /худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/ Мөн замд буюу галт тэргэнд  хэрэглэх  монгол мөнгө ойролцоогоор  20,000 төгрөг

6.   Мөргөлд зориулж:

   - Зулын шар тос 500гр  /2 хувааж  хуванцар саванд  хийвэл тохиромжтой/

   - Сүм хийдэд тавих цэнхэр хадаг 15-25 ширхэг,  шар хадаг 3 ширхэг /Эрээнээс авч болно/

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Виз

Видео

Сэтгэгдэл (2)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад