Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Бээжин-Хайнаны аялал 5 шөнө 6 өдөр 1.090.000₮+тийз 9595-2929
2 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө I/06, I/13, I/20, 2.090,000₮ 9595-2929
3 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр I/02, I/09, I/16, 3.290.000₮ 9595-8989
4 Аватар аялал /2 Нислэгтэй/ 6 шөнө 7 өдөр I/14, I/21, II/18, 2,390,000₮ /Бүх зардал орсон/ 9595-4949
5 Хайлаар-Манжуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/05, I/12, I/19, 550.000₮ 9595-3939
6 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр I/10, 3.450.000₮ 9595-8989
7 Дубайн аялал 4 шөнө 5 өдөр I/21, II/04, 1,850,000₮ + тийзний үнэ 9595-4949
8 Хайлаар-Манжуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/01, I/08, I/15, 620.000₮ 9595-3939
9 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 шөнө 5 өдөр I/05, 2.990.000₮ 9595-8989
10 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
11 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр I/14, II/18, III/11, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
12 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр I/27, II/03, XII/30, 2.990.000₮ 9595-3939
13 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр II/02, III/10, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
14 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө I/01, I/08, I/15, 2.750.000₮ 9595-3939
15 Манжуур-4 3 шөнө 4 өдөр I/03, I/04, XII/14, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
16 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр XII/21, 180.000₮ 9595-3939
17 Аватар аялал /4 нислэгтэй / 5 шөнө 6 өдөр XII/27, 2,790,000₮ 9595-4949
18 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/16, II/04, XII/30, 450.000₮ 9595-3939
19 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр XII/30, 350.000₮ 9595-3939
20 Хөлөг онгоцны аялал - Фукуока - Нагасаки 5 шөнө, 6 өдөр I/08, III/02, 2.000.000₮ 9595-1919
21 Японы аялал /Диснейланд/ Цөөн хүн бүртгэнэ. 4 шөнө 5 өдөр 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
22 Тайланд (Пүкет)-ын аялал 7 шөнө 8 өдөр XII/26, 3.750.000₮ 9595-8989
23 Эрхүү-Байгал нуурын аялал-3 5 шөнө, 6 өдөр XII/24, 990.000₮ 9595-3939
24 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр 3.950.000₮ 9595-8989
25 Сөүлийн аялал /Визтэй аялагч/ 4 шөнө 5 өдөр 2.750.000₮ 9595-4949
26 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
27 Манжуур-5 4 шөнө, 5 өдөр 380.000₮+тийзний үнэ 9595-3939
28 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр 260.000₮+тийзний үнэ 9595-3939
29 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр XII/17, 3.500.000₮ 9595-4949
30 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
31 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
32 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр II/03, XII/15, 1.400.000₮+тийзний үнэ 9595-8989
33 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр 900.000₮ 9595-2929
34 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VI/03, VI/05, VI/07, 1.300.000₮ 9595-3939
35 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр 2.500.000₮ 9595-4949
36 Хөлөг онгоцны аялал - Кумомото - Фукуоко 5 шөнө 6 өдөр I/22, 1.900.000₮ 9595-1919
37 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
38 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
39 Боракай арлын аялал 5 шөнө 6 өдөр I/12, I/15, I/26, 1.690.000₮ - 3.450.000₮ 9595-1919
40 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 шөнө 6 өдөр I/18, II/01, II/11, 1.700.000₮ - 2.700.000₮ 9595-1919
41 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
42 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
43 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
44 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
45 Хөлөг онгоцны аялал - Нагасаки - Окинава 5 шөнө 6 өдөр I/03, I/13, I/27, 2.200.000₮ - 2.400.000₮ 9595-1919
Аяллын хуваарь
9595-2929
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Бээжин-Хайнан (Сан яа)

Аяллын хугацаа

5 шөнө 6 өдөр

Аяллын үнэ

1.240.000₮+тийзний үнэ

Холбоо барих

 9595-2929

tengertravel29@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

1 үнэлсэн

Нэр: А. Номинзул

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил:

Аяллын онцлог:
“Хүн орхоодойн”, “100 өвст”, ”Тархийг тэтгэгч-Линчжи”, “Жасмин”, “Улаан дарс”, “Шар айраг” гэх мэт нийт 55 нэр төрлийн тайвшруулах, сэргээх, ядаргаа тайлах, цусны эргэлт сайжруулах, хавдарыг эсэргүүцэгч зэрэг эмчилэхээс эхлээд бүр үсийг төлжүүлэх, харлуулах, загасны үнсэлтээр хуучин арьсыг гуужуулж, сэргээн массажлах гэх мэт урьд нь сонсож ч байгаагүй олон төрлийн рашаан бүхий өндөр зэрэглэлийн зочид төлөөлөгчдөд үйлчилдэг халуун рашаантай, тус аралын нэрийн хуудас болсон хамгийн үзэсгэлэнтэй амрахад хамгийн тохиромжтой далайн эргийн 5 одны зэрэглэлтэй SANYA MARRIOT HOTEL--д тухлан, тус буудлын бассейн, наран шарлагын газарт тааваараа амран, хөл массаж хийлгэнэ. Шарсан махны ресторанд 2 удаа хооллоно.

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  4 одны зэрэглэлтэй зочид буудалд 4 хоног   Нийт 3 үзвэр
  2 чөлөөт өдөр   Хөтөлбөрт багтсан 12 хоол, багтаагүй 6 хоол
  .   Онгоцоор 15 цаг
 
1-р өдөр
  Улаанбаатар - Бээжин-Сан яа
  Оройн хоол

Өглөө Улаанбаатараас Бээжингийн чиглэлд нисч, 2 цагийн дараа Бээжингийн Капитал олон улсын нисэх буудалд бууна. Өдрийн нислэгээр Бээжингээс торгон элс, тунгалаг ус, сэвэлзүүр салхи, сэтгэл хоргодом орчиноороо жуулчдыг жилийн дөрвөн улиралд даллан дуудаж байдаг Хайнан арлын далайн эргийн үзэсгэлэнт Сан яа хотын чиглэлд ниснэ. Нислэг 4 цаг үргэлжилсэний дараа Phoenix /Гарьд/ нисэх буудалд бууна. Оройн хоолны дараа Хятадын номер нэг халуун рашаан гэж алдаршсан Нантиан халуун рашааны амралтын бүсд очижядаргаа тайлах,тайвшруулах, сэргээх, цусны эргэлт сайжруулах, мөн загасны үнсэлтээр хуучин арьсыг гуужуулж,массажлах гэх мэт урьд нь сонсож ч байгаагүй олон төрлийн  рашаан бүхий 5 одны зэрэглэлтэй “Pearl River Nantian Resort & SPA” халуун рашаантай амралтын газарт амарна.Та тус амралтын газрын бүхий л халуун рашаанд тухлан зочид буудлынхаа цэнгэг устай бассейнд  зугаацан амарч, амьдралын баяр жаргалыг эдлэн цэнгэнэ.

2-р өдөр
Сан яа
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа 10:30-с өрөөгөө хүлээлгэн өгөөд дэлхийн цорын ганц халуун бүсийн сармагчингийн дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр очиж, “Сармагчингийн вант улс”-аар аялан сармагчингийн цирк, хошин show, парад зэрэг хөгжилтэй аялалд оролцож, сармагчингуудтай зургаа татуулан энэ өдрийг инээд баяраар дүүрэн эхэлнэ/а.х 2-3 цаг/. Үдийн хоолны дараа Хайнан арлын онц гаралт акулын тосны бүтээгдэхүүний дэлгүүрээр орно.  Дараа нь Саняа хотын Дадунхай буланд байрладаг далайн эргийн “Sanya Marriott Hotel” 5 одны зэрэглэлтэй нь зочид буудалдаа ирж  тухлан амарна.  Тус зочид буудал нь  452 өрөөтэй ба  уул руу болон далай руу харсан тохилог орчин үеийн интерьер дизайны шийдэлтэй өрөөнүүдтэй бөгөөд  зочид буудлын бүх хэсэг үнэ төлбөргүй WiFi-гаар тоноглогдсон. Мөн тав тухыг тань бүрэн хангахуйц том хүн болон  хүүхдийн бассейн, фитнесс төв, спа төв, ресторан зэрэг үйлчилгээни төвүүдтэй.  Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.  /http://www.marriott.com/hotels/travel/syxdb-sanya-marriott-hotel-dadonghai-bay/

3-р өдөр
Сан яа
  Өглөөний цай

Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх  эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө өгөх болно.

4-р өдөр
Сан яа
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Үдээс өмнө далайн гоё сайхныг үзэж, далайн эрэг дээр амарна. 13 цагаас хөдлөн өдрийн хоолоо зооглосны дараа Хайнан арлын алдарт хулсан эдлэл болон сувдны үйлдвэрүүдтэй танилцана. ”Мөн Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60 дахь удаагийн тэмцээнийг зохион явуулсан “Beauty Crown Culture Center” ордоны дэргэд очиж дурсгалын зургаа татуулна /а.х 10-15 минут/. 17:30-с мэргэжлийн массажны төвөөр үйлчлүүлэн хөлний массажийг бүтэн 1 цагийн турш  хийлгэн аяны алжаалаа бүрэн тайлах болно. /Массажны зардал аяллын үнэд багтсан болно/. Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Оройн 20 цагийн үед буудалдаа ирж амарна.

5-р өдөр
Сан яа - Бээжин
  Өглөөний цай, Өдрийн хоол

 Энэ өдөр чөлөөтэй амрах өдөр бөгөөд хүсвэл усан спортын төрлүүд болох далайд шумбах, шүхрээр нисэх, завиар аялах эсвэл Сан яа хотын томоохон худалдааны төвүүд болон далайн эргийн захаар худалдаа хийх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө өгөх болно. Оройн нислэгээр Сан яагаас Бээжин чиглэлд ниснэ. Бээжинд ирээд зочид буудалдаа байрлаж амарна.

6-р өдөр
  Бээжин - Улаанбаатар
  Өглөөний цай

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Үдээс хойш Капитал олон улсын нисэх буудал явж, аяллын тухай сайхан дурсамжаа өвөрлөн Улаанбаатарын чиглэлд  ниснэ. Хоёр цагийн дараа Буянт –Ухаагийн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, “Газрын диваажин” Хайнаны арлаар хийсэн мартагдашгүй аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Бээжин-Сан яа
Хоол    Оройн хоол
2 Чиглэл Сан яа
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
3 Чиглэл Сан яа
Хоол    Өглөөний цай
4 Чиглэл Сан яа
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
5 Чиглэл Сан яа - Бээжин
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол
6 Чиглэл    Бээжин - Улаанбаатар
Хоол    Өглөөний цай
7

Аяллын үнэ

Энгийн өрөөнд байрлавал:

Том хүн:

  • 1.240.000₮+тийзний үнэ
  • 1.940.000₮+тийзний үнэ /ганцаараа 1 өрөөнд байрлах бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 1.200.000₮+тийзний үнэ /зочид буудалд ортой/
  • 1.000.000₮+тийзний үнэ /зочид буудалд оргүй/

 
Далай руу харсан өрөө байрлавал:

Том хүн:

  • 1.360.000₮+тийзний үнэ
  • 2.160.000₮+тийзний үнэ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 1.300.000₮+тийзний үнэ /зочид буудалд ортой/
  • 1.000.000₮+тийзний үнэ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • Бээжинд 3 одны, Хайнанд 5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хятад - Монгол хэлтэй хөтчийн  үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • УБ-Бээжин-Саняа-Бээжин-УБ нислэгийн энгийн  зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • ”Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

Бэлтгэх зүйлс

                                            Бээжин-Хайнаны аялалд бэлтгэх зүйлс
  1. Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос)  доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх
  1. Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,    

                       ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт/.

  1. Аяны хэрэгсэл:
  • Цоожилдог  цүнх эсвэл чемодан
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Нарны хамгаалалтын тос
  • Шумуулны тос
  • Усны болон нарны шил, овор багатай шүхэр
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Овор багатай шүхэр,
  • Үзэг бал /хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ/.
  • Бусад
  1. Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон   хөнгөн хувцас, усны хувцас, хөлд эвтэйхэн углааш сандаал, нарны малгай гэх мэт.

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

 

 

Бээжин

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

1,8

5

11,6

20,3

26

30,2

30,9

29,7

25,8

19,1

10,1

3,7

Доод хэм

-8,4

-5,6

0,4

7,9

13,6

18,8

22

20,8

14,8

7,9

0,0

-5,8

Хоногийн дундаж

-3,1

0,3

6,7

14,8

20,8

24,9

26,7

25,5

20,8

13,7

5,0

-0,9

 

 

 

 

Хайнан

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

26,1

26,8

28,6

30,7

32

31,9

31,7

31,4

31,2

30,2

28,5

26,6

Доод хэм

18,5

19,8

21,9

24,2

25,6

26,1

25,9

25,5

24,7

23,4

21,3

19

Хоногийн дундаж

21,6

22,5

24,6

26,9

28,4

28,8

28,5

28,1

27,4

26,4

24,3

22,1

  1. Хувийн хэрэгцээний зардалд: Юань авч явбал зохимжтой /ойролцоогоор 2000 орчим юань/худалдаа  

хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/ .

 

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол  аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Монгол улсын иргэн визгүй зорчино

Видео

Сэтгэгдэл (1)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Акулын тосны бүтээгдэхүүний дэлгүүр, хулс болон сувдны үйлдвэр,

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад