Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Аватар аялал /2 нислэгтэй/ 10 өдөр 9 шөнө IX/18, 1,990,000₮ 9595-8989
2 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө X/05, X/20, 1.090.000₮ 9595-2929
3 Бэйдахэй далайн эргийн чөлөөт аялал-4 4 өдөр 3 шөнө IX/17, IX/24, 700.000₮ 9595-3939
4 Бэйдахэ далайн эргийн чөлөөт аялал-5 5 өдөр 4 шөнө IX/20, IX/27, 800.000₮ 9595-3939
5 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө IX/23, IX/30, X/07, 620.000₮ 9595-3939
6 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө IX/20, IX/27, X/04, 550.000₮ 9595-3939
7 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө X/21, XI/11, XII/30, 850,000₮ 9595-3939
8 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 8 өдөр 7 шөнө IX/21, X/12, X/26, 900.000₮ 9595-2929
9 Бээжин- Утай- Гүмбумын аялал 16 шөнө, 17 өдөр 1,090,000₮ 9595-2929
10 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө IX/22, IX/29, 2,500,000төг 9595-4949
11 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр X/13, XI/03, XI/24, 3.690.000₮ 9595-3939
12 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) Таны хүссэн хугацаанд 5 өдөр 4 шөнө 2,090,000₮ 9595-4949
13 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр IX/26, X/02, X/16, 420.000₮ 9595-3939
14 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр X/30, XI/06, XI/13, 3.450.000₮ 9595-8989
15 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр IX/26, 3.150.000₮ 9595-8989
16 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө XI/02, 2.950.000₮ 9595-8989
17 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр IX/18, X/01, X/15, 490.000₮ 9595-3939
18 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө IX/23, 1.850.000төг + тийз 9595-1919
19 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө IX/18, 2.800.000₮ 9595-1919
20 Астана хотын аялал 4 өдөр 3 шөнө 1.090.000+тийз 9595-3939
21 Японы аялал /Фүжи уултай/ 5 өдөр 4 шөнө IX/23, IX/30, X/07, 1.850.000₮+тийзний үнэ 9595-4949
22 Тяньжинаас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө 3.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
23 Хөлөг онгоцны аялал - Окинава - Нагасаки 6 өдөр 5 шөнө IX/22, X/12, 3.000.000₮ - ээс дээш 9595-1919
24 Хөлөг онгоцны аялал - Фукуоко - Кумамото 6 өдөр 5 шөнө X/17, XI/19, 3.000.000₮ - с дээш 9595-1919
25 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө X/22, 3.000.000₮-с эхлэнэ 9595-1919
26 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө IX/18, X/08, 2.500.000₮-ээс дээш 9595-1919
27 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө IX/27, 2.500.000₮-с дээш 9595-1919
28 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
29 Манжуур-Хайлаар-Тайванийн аялал 10 өдөр 9 шөнө 2.390.000₮ 9595-3939
30 Эрхүү - Анталья ЧӨЛӨӨТ АЯЛАЛ /Эрхүү-с эхлэлтэй/ 6 өдөр 5 шөнө IX/23, IX/24, IX/30, 2,300,000₮ -с эхлэнэ. 9595-1919
31 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө 7.500.000₮+тийзний үнэ 9595-4949
32 Хөх хот – Ордосын аялал 8 өдөр 7 шөнө 800.000₮ 9595-2929
33 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
34 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
35 Гуанжоу Жухай Хонгконг Макао Шэньжэнь 5 хотын шоппинг аялал 6 өдөр 5 шөнө 3,190,000₮ 9595-8989
36 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
37 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
38 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
39 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
40 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
41 Тайланд (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 6 шөнө 7 өдөр 2,900,000₮ 9595-8989
42 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
43 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.590.000₮ 9595-8989
44 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
45 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
46 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
Аяллын хуваарь
9595-2929
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Бээжин-Хайнан (Сан яа)

Аяллын хугацаа

5 өдөр, 6 шөнө

Аяллын үнэ

1.090.000₮+тийз

Холбоо барих

 9595-2929

tengertravel29@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Цэрэннамжил

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1

Аяллын онцлог:
Газрын диваажин Хайнан арлын аялалд хамрагдсанаар далайн эргийн 5 одтой зочид буудалд тухлан, алтан шаргал элстэй өөрийн эзэмшлийн наран шарлагын газарт тааваараа амарна. Аяллын хөтөлбөрт багтсан олон сонирхолтой зүйлийн нэг бол Хятадын номер нэг халуун рашаан гэж алдаршсан Нантиан халуун рашааны амралтын бүсд очиж ядаргаа тайлах юм. Мэргэжлийн массажны төвөөр үйлчлүүлэн хөлний массажийг бүтэн 1 цагийн турш хийлгэн, Шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан зооглоно. Бүтэн нэг чөлөөт өдрөөрөө ханатлаа shopping хийх боломжтой бөгөөд олон сонирхолтой хөтөлбөр энд багтсан болно.

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  5 одтой зочид буудалд 3 хоног, Халуун рашаантай ресортод 1 хоног, 3 одны зэрэглэлтэй зочид буудалд 1 хоног    Нийт 7 үзвэр
  2 чөлөөт өдөр    Хөтөлбөрт багтсан11 хоол, багтаагүй 4 хоол
  .   Онгоцоор 12 цаг
 
1-р өдөр
  Улаанбаатар - Бээжин-Сан яа
  Оройн хоол

Өглөө Улаанбаатараас Бээжингийн чиглэлд нисч, 2 цагийн дараа Бээжингийн Капитал олон улсын нисэх буудалд бууна. Өдрийн нислэгээр Бээжингээс торгон элс, тунгалаг ус, сэвэлзүүр салхи, сэтгэл хоргодом орчиноороо жуулчдыг жилийн дөрвөн улиралд даллан дуудаж байдаг Хайнан арлын далайн эргийн үзэсгэлэнт Сан яа хотын чиглэлд ниснэ. Нислэг 4 цаг үргэлжилсэний дараа Phoenix /Гарьд/ нисэх буудалд бууна. Оройн хоолны дараа Хятадын номер нэг халуун рашаан гэж алдаршсан Нантиан халуун рашааны амралтын бүсд очиж ядаргаа тайлах,тайвшруулах, сэргээх, цусны эргэлт сайжруулах, мөн загасны үнсэлтээр хуучин арьсыг гуужуулж,массажлах гэх мэт урьд нь сонсож ч байгаагүй олон төрлийн  рашаан бүхий 5 одны зэрэглэлтэй “Pearl River Nantian Resort & SPA” халуун рашаантай амралтын газарт амарна. Та тус амралтын газрын бүхий л халуун рашаанд тухлан зочид буудлынхаа цэнгэг устай бассейнд  зугаацан амарч, амьдралын баяр жаргалыг эдлэн цэнгэнэ.

2-р өдөр
  Сан яа
  Сармагчингийн вант улс, Хайнан арлын онц гаралт акулын тосны бүтээгдэхүүний дэлгүүртэй танилцах
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа 10:30-с өрөөгөө хүлээлгэн өгөөд дэлхийн цорын ганц халуун бүсийн сармагчингийн дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр очиж, “Сармагчингийн вант улс”-аар аялан сармагчингийн цирк, хошин show, парад зэрэг хөгжилтэй аялалд оролцож, сармагчингуудтай зургаа татуулан энэ өдрийг инээд баяраар дүүрэн эхэлнэ. Өдрийн  хоолны дараа Хайнан арлын онц гаралт акулын тосны бүтээгдэхүүний дэлгүүрээр орно. Дараа нь Дадунхай булангийн цорын ганц аялал-бизнесийг нэгтгэсэн 5 одтой зочид буудал болох Жинжиан Баохун зочид буудалд 17цагийн үед ирж тухлан амарна. Тус зочид буудал нь хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрлах бөгөөд өөрийн эзэмшлийн далайн эрэг дэх наран шарлагын газартай, эргэн тойронд нь усан парк, завины зогсоол,  усан спортын клуб болон үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй.  Зочидынхоо сонирхолд нийцсэн олон төрлийн загвар шийдэл бүхий 460 өрөөтэй,  Зүүн Азийн уламжлалт соёл болон ихэмсэг Европын өнгө аясыг шингээсэн гайхалтай архитекторын шийдлийг байгальтай хослуулсан, Дадунхай  булангийн чимэг болсон энэхүү зочид буудлын талаар та илүү ихийг мэдэхийг хүсвэл http://www.baohonghotel.com/  хаягаар зочлоорой.

3-р өдөр
Сан яа
  Өглөөний цай

Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх  эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө өгнө. 

4-р өдөр
  Сан яа
  Дэлхийн Миссийн ордон, Мэргэжлийн массажны төвөөр хөлний массажийг бүтэн 1 цагийн турш хийлгэх, Хулсан эдлэл болон сувдны үйлдвэрүүдтэй танилцах
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Үдээс өмнө далайн гоё сайхныг үзэж, далайн эрэг дээр амарна.13 цагаас хөдлөн өдрийн хоолоо зооглосны дараа Хайнан арлын алдарт хулсан эдлэл болон  сувдны үйлдвэрүүдтэй танилцана. ”Мөн Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60 дахь удаагийн тэмцээнийг зохион явуулсан “Beauty Crown Culture Center” ордоны дэргэд очиж дурсгалын зургаа татуулна /а.х 10-15 минут/. 17:30-с мэргэжлийн массажны төвөөр үйлчлүүлэн хөлний массажийг бүтэн 1 цагийн турш  хийлгэн аяны алжаалаа бүрэн тайлах болно. /Массажны зардал аяллын үнэд багтсан болно/. Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Оройн 20 цагийн үед буудалдаа ирж амарна.

5-р өдөр
  Сан яа - Бээжин
  өглөөний цай, өдрийн хоол

 Үдээс өмнө далайн эрэг дээр чөлөөтэй амарна.  Үдээс хойш Сан яагаас Бээжин чиглэлд ниснэ. 4 цагийн дараа Бээжинд ирээд зочид буудалдаа байрлаж амарна.

6-р өдөр
  Бээжин-Улаанбаатар
  Өглөөний цай

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Үдээс хойш Капитал олон улсын нисэх буудал явж, аяллын тухай сайхан дурсамжаа өвөрлөн Улаанбаатарын чиглэлд  ниснэ. Хоёр цагийн дараа Буянт –Ухаагийн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, “Газрын диваажин” Хайнаны арлаар хийсэн мартагдашгүй аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Бээжин-Сан яа
Хоол    Оройн хоол
2 Чиглэл    Сан яа
Үзвэр    Сармагчингийн вант улс, Хайнан арлын онц гаралт акулын тосны бүтээгдэхүүний дэлгүүртэй танилцах
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
3 Чиглэл Сан яа
Хоол    Өглөөний цай
4 Чиглэл    Сан яа
Үзвэр    Дэлхийн Миссийн ордон, Мэргэжлийн массажны төвөөр хөлний массажийг бүтэн 1 цагийн турш хийлгэх, Хулсан эдлэл болон сувдны үйлдвэрүүдтэй танилцах
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
5 Чиглэл    Сан яа - Бээжин
Хоол    өглөөний цай, өдрийн хоол
6 Чиглэл    Бээжин-Улаанбаатар
Хоол    Өглөөний цай

Аяллын үнэ

Том хүн:

  • 1.090.000₮+тийз
  • 1.590.000₮+тийз /ганцаараа 1 өрөөнд байрлах бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 1.000.000₮+тийз /зочид буудалд ортой/
  • 850.000₮+тийз /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • Бээжинд 3 одны, Хайнанд 5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хятад - Монгол хэлтэй хөтчийн  үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • УБ-Бээжин-Саняа-Бээжин-УБ нислэгийн энгийн  зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • ”Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

Бэлтгэх зүйлс

                                            Бээжин-Хайнаны аялалд бэлтгэх зүйлс
  1. Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос)  доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх
  1. Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,    

                       ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт/.

  1. Аяны хэрэгсэл:
  • Цоожилдог  цүнх эсвэл чемодан
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Нарны хамгаалалтын тос
  • Шумуулны тос
  • Усны болон нарны шил, овор багатай шүхэр
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Овор багатай шүхэр,
  • Үзэг бал /хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ/.
  • Бусад
  1. Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон   хөнгөн хувцас, усны хувцас, хөлд эвтэйхэн углааш сандаал, нарны малгай гэх мэт.

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

 

 

Бээжин

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

1,8

5

11,6

20,3

26

30,2

30,9

29,7

25,8

19,1

10,1

3,7

Доод хэм

-8,4

-5,6

0,4

7,9

13,6

18,8

22

20,8

14,8

7,9

0,0

-5,8

Хоногийн дундаж

-3,1

0,3

6,7

14,8

20,8

24,9

26,7

25,5

20,8

13,7

5,0

-0,9

 

 

 

 

Хайнан

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

26,1

26,8

28,6

30,7

32

31,9

31,7

31,4

31,2

30,2

28,5

26,6

Доод хэм

18,5

19,8

21,9

24,2

25,6

26,1

25,9

25,5

24,7

23,4

21,3

19

Хоногийн дундаж

21,6

22,5

24,6

26,9

28,4

28,8

28,5

28,1

27,4

26,4

24,3

22,1

  1. Хувийн хэрэгцээний зардалд: Юань авч явбал зохимжтой /ойролцоогоор 2000 орчим юань/худалдаа  

хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/ .

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол  аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

              Амьтан, ургамалын гаралтай хүнсний   бүтээгдэхүүнийг БНХАУ-ын  хилээр нэвтрүүлэх хориотой байдаг тул  аялалд авч явахгүй байх. Хил дээр хурааж байгааг  анхаарна уу.

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад