Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Бээжин-Хайнаны аялал (Бүх зардал багтсан) 5 шөнө 6 өдөр XII/12, 2.690.000₮ 9595-2929
2 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр XII/12, XII/19, XII/26, 3.090.000₮ 9595-8989
3 Аватар аялал /Нислэгтэй/ Суудлын тоо цөөхөн байгаа 6 шөнө 7 өдөр XII/10, XII/17, XII/24, 2,390,000₮ /Бүх зардал орсон/ 9595-4949
4 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө 1,790,000₮ 9595-2929
5 Хайлаар-Манжуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/05, I/12, I/19, 550.000₮ 9595-3939
6 Дубайн аялал 4 шөнө 5 өдөр I/03, XII/10, XII/28, 1,850,000₮ + тийзний үнэ 9595-4949
7 Хайлаар-Манжуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/01, I/08, I/15, 620.000₮ 9595-3939
8 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр I/14, XII/10, XII/17, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
9 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр I/27, II/03, XII/30, 2.990.000₮ 9595-3939
10 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө I/01, I/08, I/15, 2.750.000₮ 9595-3939
11 Манжуур-4 3 шөнө 4 өдөр I/03, I/04, XII/13, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
12 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр XII/21, 180.000₮ 9595-3939
13 Аватар аялал /4 нислэгтэй / 5 шөнө 6 өдөр XII/13, XII/27, 2,790,000₮ 9595-4949
14 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/16, II/04, XII/12, 450.000₮ 9595-3939
15 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр XII/13, XII/30, 350.000₮ 9595-3939
16 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 шөнө 5 өдөр 2.790.000₮ 9595-8989
17 Хөлөг онгоцны аялал-Фүкүока-Нагасаки 5 шөнө, 6 өдөр 2,000,000₮ 9595-1919
18 Тайланд (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 6 шөнө 7 өдөр 2,900,000₮ 9595-8989
19 Японы аялал /Диснейланд/ Цөөн хүн бүртгэнэ. 4 шөнө 5 өдөр 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
20 Тайланд (Пүкет)-ын аялал 7 шөнө 8 өдөр XII/12, XII/26, 3.750.000₮ 9595-8989
21 Эрхүү-Байгал нуурын аялал-3 5 шөнө, 6 өдөр XII/10, XII/24, 990.000₮ 9595-3939
22 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр 3.950.000₮ 9595-8989
23 Сөүлийн аялал /Визтэй аялагч/ 4 шөнө 5 өдөр 2.750.000₮ 9595-4949
24 Хайнан аялал ( Хөх хотоос эхлэлтэй ) 5 Шөнө, 6 Өдөр 1,990,000₮/8 хүнтэй групп аялал/ 9595-2929
25 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
26 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
27 Манжуур-5 4 шөнө, 5 өдөр 380.000₮+тийзний үнэ 9595-3939
28 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр 260.000₮+тийзний үнэ 9595-3939
29 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр XII/17, 3.500.000₮ 9595-4949
30 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
31 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
32 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
33 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр II/03, XII/15, 1.400.000₮+тийзний үнэ 9595-8989
34 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр 900.000₮ 9595-2929
35 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр XII/10, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VI/03, VI/05, VI/07, 1.300.000₮ 9595-3939
37 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр 2.500.000₮ 9595-4949
38 Хөлөг онгоцны аялал-Кумомото-Фукуоко 5 шөнө 6 өдөр 2.200.000₮ 9595-1919
39 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 4 шөнө 5 өдөр 2.000.000₮ 9595-1919
40 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
41 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
42 Боракай арлын аялал 5 шөнө 6 өдөр 1.690.000-2.890.000₮ 9595-1919
43 Хөлөг онгоцны аялал-Хирошима 4 шөнө 5 өдөр 3.000.000₮ 9595-1919
44 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
45 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
46 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
47 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 5 шөнө 6 өдөр 2.750.000₮ 9595-1919
48 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
49 Хөлөг онгоцны аялал-Окинава-Нагасаки 5 шөнө 6 өдөр 2.100.000₮ 9595-1919
50 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 5 шөнө 6 өдөр 3.000.000₮ 9595-1919
Аяллын хуваарь
9595-2929
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар – Замын Үүд- Эрээн - Бээжин

Аяллын хугацаа

7 шөнө 8 өдөр

Аяллын үнэ

900.000₮

Холбоо барих

 9595-2929

tengertravel29@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

27 үнэлсэн

Нэр: А. Номинзул

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил:

Аяллын онцлог:
УБ хотоос мэргэжлийн аяллын хөтөч аяллын туршид хамт явна. Аяллын үнэд аялалтай холбоотой бүх зардал нь багтсан тул та Эрээн, Бээжин хотоор маш хямд зардлаар аялах болно. Аяллын хөтөлбөрт Дэлхийн долоон гайхамшигийн нэг алдарт Цагаан хэрэм дээр гарах, Бээжингийн далайн аквариум-д зочлон тунелээр аялах, усан доорх ертөнцтэй танилцах, театрт далайн хав, дельфины тоглолт, 600 төрлийн 7000 гаруй амтадтай амьтны хүрээлэн болоод Дэлхийн парк зуны олимпын Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн зэрэг олон баялаг хөтөлбөртэй. Монгол хүнд тохирсон олон жилийн туршлага дээр үндэслэн гаргасан хоолны сонголтуудтай. Алдарт Бээжин нугас, буфет оройн хоол, халуун тогоо зэрэг олон төрлийн сонирхолтой хоол ч мөн багтсан. Мөн аялж буй газрууддаа тусгайлан худалдааны цаг гаргасан тул шоппинг хийх боломжтой.

 
Тойм мэдээлэл
  3 одны зэрэглэлтэй зочид буудалд 3 хоног, 2 одны зэрэглэлтэй зочид буудалд 2 хоног   Нийт 7 үзвэр
  Эрээн хотод 2 чөлөөт өдөр    Хөтөлбөрт багтсан 11 хоол; багтаагүй 5 хоол
   Автобусаар 20 цаг   .
 
1-р өдөр
  Улаанбаатар-Замын-Үүд

Аялагчид өдрийн 16:20 цагт Улаанбаатарын төмөр замын өртөөнд /вокзал/ цугларч, 17:20-ийн  Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн галт тэргээр Замын Үүд рүү явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

2-р өдөр
  Замын-Үүд-Эрээн
  Худалдаа хийх чөлөөт цагтай.

Өглөө 07-н цагийн үед Замын-Үүдэд ирнэ. Дараа нь Эрээн хотыг зорин автобусаар хөдөлнө. Хоёр улсын хил нэвтрэн Эрээн хотод 11 цагийн үед ирж  зочид буудалдаа байрлаж амарна. Үдээс хойш зах, дэлгүүрээр худалдаа наймаа хийх боломжтой.

3-р өдөр
  Эрээн - Бээжин
  Шувууны үүр, усан шоо
  Өдрийн хоол, Оройн хоол

Өглөө 6 цагт жуулчны автобусаар Бээжин хотыг зорин хурдны замаар 10-12 цаг аялна. Бээжин хотыг зорих замдаа Шилийн гол аймгийн Сайхан тал сум, Хэй-бэй мужийн Жань-жиа-көү хотоор  тус тус дайран өнгөрөх ба oрой 19 цагийн үед Бээжин хотод ирж Зуны Олимпын XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн “Шувууны үүр” болон “Усан шоо” буюу “Water cube” цогцолборыг харж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшигийг мэдрэх болно. Оройн хоолны дараа зочид буудалд байрлан амарна.

4-р өдөр
Бээжин
  Бээжин аквариум, Амьтны хүрээлэн, Тян ан мэний талбай
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөө 8 цагаас хөдлөн дэлхийн хуурай газрын хамгийн том (3,5 сая.литр давстай устай, аквариумын хамгийн орчин үеийн технолог нэвтрүүлсэн) аквариум болох “Бээжин аквариум”-д зочлон далай доогуур тунелээр аялж усан доорх ертөнцийг далайн ёроолд шумбагч хүний нүдээр харсантай адил мэдрэмж авна. Мөн далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно (а.х 1 цаг 30 минут). Дараа нь араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат.метр талбайг эзлэх амьтны хүрээлэнгээр 2 цаг 30 минут аялна. Өдрийн хоолны дараа дэлхийн хамгийн томд тооцогдох хотын төв талбай Тян-ан-мэн”-д очиж, дурсгалын зургаа татуулна /а.х 30-40 минут/.Дараа нь Бээжинд ирсэн гадаадын жуулчдын очих дуртай газрын нэг болох “SILK STREET” буюу Гонконг захаар орж 3 цаг худалдаа хийнэ. Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна. 

5-р өдөр
Бээжин
  Дэлхийн парк, зааны тоглолт, худалдааны цаг
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Үдээс өмнө Дэлхийн паркт зочилж 1:8 хэмжээгээр багасган урласан хүн төрөлхтөний гайхамшигт бүтээл болох Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Сиднейн Опер, Таж-Махал, Москвагийн улаан талбай болон Египетийн пирамид, Афины Акрополь зэргийг үзэж сонирхоно. Үдээс хойш худалдааны төвөөр орж худалдаа, наймаа хийнэ. Үдээс хойш худалдааны төвөөр орж худалдаа, наймаа хийнэ. 

6-р өдөр
  Бээжин-Эрээн
  Цагаан хэрэм
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа Дэлхийн долоон гайхамшгийн нэг Цагаан хэрмээр 1 цаг аялаад, хурдны замаар Эрээн хотыг зорин 08:00 цагаас хөдөлнө. Орой нь 18:00 цагийн үед Эрээн хотод ирж, зочид буудалдаа байрлаж амарна.

7-р өдөр
  Эрээн - Замын-Үүд -Улаанбаатар

Өдөр 12 цаг хүртэл зах дэлгүүрээр худалдаа наймаа хийж, дараа нь Замын-Үүдийг зорин автобусаар хөдөлнө. Замын-Үүдээс 18:05-ын галт тэрэгээр Улаанбаатар хотыг зорино. Энэ шөнө галт тэргэндээ  хононо.  

8-р өдөр
Улаанбаатар

БНХАУ-ын хойд бүс нутаг, Бээжин хотын хөгжил цэцэглэлтийг үзсэн  мартагдашгүй аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн  өглөө  08:55-д  Улаанбаатарын төмөр замын төв буудалд  буун аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар-Замын-Үүд
2 Чиглэл    Замын-Үүд-Эрээн
Үзвэр    Худалдаа хийх чөлөөт цагтай.
3 Чиглэл    Эрээн - Бээжин
Үзвэр    Шувууны үүр, усан шоо
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
4 Чиглэл Бээжин
Үзвэр    Бээжин аквариум, Амьтны хүрээлэн, Тян ан мэний талбай
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
5 Чиглэл Бээжин
Үзвэр    Дэлхийн парк, зааны тоглолт, худалдааны цаг
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
6 Чиглэл    Бээжин-Эрээн
Үзвэр    Цагаан хэрэм
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
7 Чиглэл    Эрээн - Замын-Үүд -Улаанбаатар
8 Чиглэл Улаанбаатар

Аяллын үнэ

Том хүн:

  • 900.000₮
  • 1.050.000₮ /ганцаараа 1 өрөөнд байрлах бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 850.000₮ /зочид буудалд ортой/
  • 750.000₮ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • УБ - Замын-Үүд - УБ-д чиглэлд аялах  галт тэрэгний  купены (4/2) билетийн үнэ
  • Замын-Үүд-Эрээн - Замын-Үүдийн хоорондох автобусны үйлчилгээний зардал
  • Эрээн - Бээжин - Эрээн чиглэлийн  жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • 2 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоол /өглөө цай-3, өдрийн хоол-4, оройн хоол-4/ -ны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Туршлагатай Хятад- Монгол хэлтэй хөтөч, орчуулагчийн үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

                       Эрээн– Бээжингийн аялалд бэлтгэх зүйлс 
  1. 1.   Бичиг баримт:  
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш         6 сараас  (183 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх
  1. 2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,  

                       ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

  1. 3.   Аяны хэрэгсэл:
  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Сэрүүлэгтэй цаг
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Халуунаа барьдаг усны сав /аян замд автобусанд халуун ус уухад хэрэглэнэ/
  • Халбага, сэрээ /савх хэрэглэж сураагүй хүмүүс/
  • Цай, кофе, ойр зуурын идэх зүйлс /аяллын зарим өдөрт өглөөний цай багтаагүй/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
  • Нарны малгай, борооны шүхэр
  • Бусад
  1. 4.   Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Бээжин

Дээд хэм

1,8

5

11,6

20,3

26

30,2

30,9

29,7

25,8

19,1

10,1

3,7

Доод хэм

-8,4

-5,6

0,4

7,9

13,6

18,8

22

20,8

14,8

7,9

0,0

-5,8

Эрээн

Дээд хэм

-10.5

-5

4.4

14.6

22.5

27.7

29.9

27.7

21.4

12.7

1.3

-7.9

Доод хэм

-23.7

-20

-11

-1.4

6.6

12.8

16.6

14.6

7.3

-1.7

-11.8

-20.

  1. 5.   Хувийн хэрэгцээний зардал:
  • Хувийн хэрэгцээнд зориулан доод тал нь 1000 орчим  юань. /худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/   
  • Замд буюу галт тэргэнд  хэрэглэх  монгол мөнгө ойролцоогоор  20,000 төгрөг

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу

Гадаад паспорт авах

Виз

Видео

Сэтгэгдэл (27)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад