Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Аватар аялал /2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө VI/22, 2,090,000₮ 9595-4949
2 Манжуур-Хайлаар-Тайванийн аялал 10 өдөр 9 шөнө VI/06, VII/04, 2.390.000₮ 9595-3939
3 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө V/30, VI/07, VI/21, 1.090.000₮ 9595-2929
4 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
5 Японы аялал /Онцгой хямдрал/ 5 өдөр 4 шөнө VI/10, VI/17, VI/24, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
6 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр VI/06, 3.150.000₮ 9595-8989
7 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
8 Дубайн аялал 5 өдөр 4 шөнө 1,750,000₮ + тийзний үнэ 9595-4949
9 Хөх хот – Ордосын аялал 8 өдөр 7 шөнө V/24, 800.000₮ 9595-2929
10 Аватарын аялал /Хайлаар-Харбин/ 8 өдөр 7 шөнө 2,290,000₮ 9595-2929
11 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр V/29, VI/06, VI/12, 450.000₮ 9595-3939
12 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
13 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө VI/10, VII/09, VIII/12, 850,000₮ 9595-3939
14 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө V/24, V/31, VI/07, 1.790.000₮ 9595-3939
15 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр V/23, VI/06, VI/13, 390.000₮ 9595-3939
16 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 8 өдөр 7 шөнө VI/14, VI/28, 900.000₮ 9595-2929
17 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
18 Манжуур-4 4 өдөр 3 шөнө V/23, V/30, VI/06, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
19 Манжуур - Шар тэнгисийн аялал 8 өдөр 7 шөнө VI/06, VI/09, VI/13, 1.300.000₮ 9595-3939
20 Хайлаар-Харбины аялал 5 өдөр 4 шөнө V/21, V/28, VI/04, 990.000₮ 9595-3939
21 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө V/22, V/29, VI/05, 2.800.000₮ 9595-1919
22 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр VI/05, VII/05, 180.000₮ 9595-3939
23 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө V/25, 550.000₮ 9595-3939
24 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө V/21, V/28, 620.000₮ 9595-3939
25 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр VI/09, VII/07, VIII/11, 3.990.000₮ 9595-3939
26 Манжуур-5 5 өдөр 4 шөнө V/26, VI/02, VI/09, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
27 Тяньжинаас эхлэлтэй Нагасаки хүрэх хөлөг онгоцны аялал 5 өдөр 4 шөнө VI/19, 2.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
28 Тяньжинаас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө VI/04, VI/09, VI/14, 2.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
29 Гуанжоу Жухай Хонгконг Макао Шэньжэнь 5 хотын шоппинг аялал 6 өдөр 5 шөнө 3,190,000₮ 9595-8989
30 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
31 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө 2,090,000₮ 9595-2929
32 Бээжин-Хайнаны аялал/ групп хүлээхгүй / 5 өдөр 6 шөнө 1.090.000₮+тийз 9595-2929
33 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
34 Хөлөг онгоцны аялал Кагошима Окинава 6 өдөр 5 шөнө 2,400,000₮ - ээс дээш 9595-1919
35 Хөлөг онгоцны аялал - Фукуока - Нагасаки 6 өдөр 5 шөнө 2.000.000₮ - ээс дээш 9595-1919
36 Хөлөг онгоцны аялал - Кумомото - Фукуоко 6 өдөр 5 шөнө VI/17, 1.900.000₮ - 2.200.000 9595-1919
37 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө VI/13, 2.200.000₮-ээс дээш 9595-1919
38 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө V/20, 9595-1919
39 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
40 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
41 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
42 Хөлөг онгоцны аялал - Нагасаки - Окинава 6 өдөр 5 шөнө 2.200.000₮ - ээс дээш 9595-1919
43 Японы аялал /Диснейланд/ 5 өдөр 4 шөнө 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
44 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 3.750.000₮ 9595-8989
45 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
46 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
47 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
48 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
49 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
50 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
51 Вьетнамын /Ханой, Халонг/ 5 өдөр 4 шөнө 1,400,000₮ + тийз, виз 9595-1919
52 Хөлөг онгоцны аялал Кагошима - Нагасаки 6 өдөр 5 шөнө VI/22, 2.500.000₮ - ээс дээш 9595-1919
Аяллын хуваарь
9595-2929
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Эрээн-Хөх хот-Ордос

Аяллын хугацаа

8 өдөр, 7 шөнө

Аяллын үнэ

800.000₮

Холбоо барих

 9595-2929

tengertravel29@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

2 үнэлсэн

Нэр: Энхзаяа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил:

Аяллын онцлог:
Хятадын Дубай гэгдэх Ордос нь Дэлхийн Миссийн тэмцээнийг 2 дахь удаа зохион байгуулсан. Энэхүү аяллаар богино хугацаанд ихийг амжуулах боломжтой. Ордос нь Хятадад төдийгүй дэлхийд ноолуураараа алдартай. Аяллын гол цэг болох Их эзэн Чингис хааны “Бунх” цогцолборт зочлохдоо онгон шүтээн бүхий 3 залгаа гэр хэлбэртэй ордон, Чингис хааны цогцолбор музей, дэлхий дээрх хамгийн том Монголын эзэнт гүрний газрын зураг, MENGNIU /Монгол үнээ/ сүүний үйлдвэртэй танилцана. Мөн Эрээн, Дүншин, Хөх хотын томоохон худалдааны төвүүдээр ханатлаа shopping хийх боломжтой.

 
Тойм мэдээлэл
  2 одны зэрэглэлтэй   7 үзвэр
  ,   хөтөлбөрт багтсан 12 хоол
  ,   ,
 
1-р өдөр
  Улаанбаатар-Замын-Үүд

Аялагчид өдрийн 15:30 цагт Улаанбаатарын төмөр замын өртөөнд /вокзал/ цугларч, 16:30–ийн  Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн галт тэргээр Замын Үүд рүү явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

2-р өдөр
  Замын-Үүд-Эрээн-Хөх хот
  Оройн хоол

Өглөө 08-н цагийн үед Замын-Үүдэд ирнэ. Дараа нь Эрээн хотыг зорин автобусаар хөдөлнө. Хоёр улсын хил нэвтрэн 11 цагийн үед Эрээн өртөөнд ирж, Хөх хот руу автобусаар 6-7 цаг явна. Оройн 20 цагт Хөх хотод ирж оройн хоолоо зооглоод, 21 цагаас зочид буудалдаа байрлан амарна.

3-р өдөр
Хөх хот
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөө цайны дараа дэлхийн томоохонд тооцогдох үйлдвэр болох Мэн Ню /Монгол үнээ/ сүүний үйлдвэртэй 2 цаг орчим танилцана. Мэн Ню групп нь 1999 онд Австрийн 100 хувийн хөрөнгө оруулттай байгуулагдсан сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн шилдэг таван том компанийн нэг юм. Нийт 30,000 гаруй ажилчинтай, зөвхөн нэг өдөрт 10,000 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  хүчин чадалтай   бөгөөд Хятадын 15 мужид 20 салбар үйлдвэртээ 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.  Дараа нь үндэсний гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэртэй танилцаж, иргэд өөрийн чадвараа ашиглаж орлогоо хэрхэн нэмэгдүүлдэг, өөрийн гараар бүтээсэн зүйлдээ зах зээл олдог, борлуулалт хийж, амьдрал ахуйдаа нэмэр болдог талаар шинэ санаа олох туршлага судална. Орой нь 19 цагаас буудалдаа байрлан амарна.

4-р өдөр
  Хөх хот- Ордос /Чингисийн онгон/
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөө цайны дараа Хөх хотоос Чингисийн онгоны цогцолбор руу 300км (4-5 цаг) аялж очино. Өдрийн хоолны дараа 14 цагаас аяллын гол цэг болох Их эзэн Чингис хааны “Бунх” цогцолборт зочлохдоо онгон шүтээн бүхий 3 залгаа гэр хэлбэртэй ордонд бараалхаж идээ будаагаа өргөн, тахилгын овоог тойрч, эрчүүд хийморь лундаагаа сэргээн хар сүлдэнд мөргөнө /а.х 2-3 цаг/. Мөн 2 дахь хэсэг болох Чингис хааны цогцолбор музейгээр аялна. Энд морины туурайн хэлбэртэй гантиг чулуун талбайд дэлхий дээрх хамгийн том Монголын эзэнт гүрний газрын зургийг харна. Түүнчлэн Монгол бичгээр “Хаган” гэсэн хэлбэртэй байшинд байрлах Монгол үндэстний түүх соёлын музейг сонирхохын сацуу хөндий дүүрэн, айсуй яваа их нүүдэлтэй таарч, ордос маягийн гэрт зочлон, эр 2 загал бүхий төв талбайд дурсгалын зургаа татуулна /а.х 3 цаг/. 20 цагаас хөдлөн Чингисийн онгоноос 70-аад км зайтай орших Ордосын төв Дүншин хотод 21 цагийн үед ирж зочид буудалдаа амарна.

5-р өдөр
  Ордос -Хөх хот
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Ордос нь Хятадад төдийгүй дэлхийд ноолуураараа алдартай. Өглөөны цайны дараа Дүншин хотын ноолууран хувцасны дэлгүүрээр худалдаа хийх боломжтой /а.х 1 цаг/. Өдрийн хоолны дараа 13 цагаас Хөх хотыг зорин хурдны замаар 5-6 цаг аялах бөгөөд замдаа “Хатан гол” буюу алдарт Шар мөрөнг харна. Орой хоолны дараа  зочид буудалдаа амарна.

6-р өдөр
  Хөх хот-Эрээн
  Өглөөний цай, Өдрийн хоол

Өглөө цайны дараа 8 цагаас Эрээн хот руу автобусаар хөдлөнө. Өдөр Эрээнд ирж өдрийн хоолоо идээд зах зээлээр орох, хувийн ажлаа амжуулах чөлөөт өдөр болно. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө өгөх ба олонхи аялагчийн санал нэгдсэн хөтөлбөр, чиглэлийн дагуу үнэ төлбөргүй үйлчлэх боломжтой.

7-р өдөр
  Эрээн-Замын Үүд-Улаанбаатар

Өдөр 12 цаг хүртэл зах дэлгүүрээр худалдаа наймаа хийж, дараа нь Замын-Үүдийг зорин автобусаар хөдөлнө. Замын-Үүдээс 17:35-ийн галт тэрэгээр Улаанбаатар хотыг зорино. Энэ шөнө галт тэргэндээ хононо. 

8-р өдөр
Улаанбаатар

ӨМӨЗО-ны Хөх Хотоор хийсэн үр бүтээл дүүрэн аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн өглөө 08:55-д Улаанбаатарын төмөр замын төв буудалд буун аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар-Замын-Үүд
2 Чиглэл    Замын-Үүд-Эрээн-Хөх хот
Хоол    Оройн хоол
3 Чиглэл Хөх хот
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
4 Чиглэл    Хөх хот- Ордос /Чингисийн онгон/
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
5 Чиглэл    Ордос -Хөх хот
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
6 Чиглэл    Хөх хот-Эрээн
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол
7 Чиглэл    Эрээн-Замын Үүд-Улаанбаатар
8 Чиглэл Улаанбаатар

Аяллын үнэ

Том хүн:

  • 800.000₮

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 700.000₮ /зочид буудалд ортой/
  • 600.000₮ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • УБ -Замын-Үүд-УБ -д чиглэлд аялах  галт тэрэгний  купены (4/2) билетийн үнэ
  • Замын-Үүд -Эрээн - Замын-Үүдийн хоорондох автобусны үйлчилгээний зардал
  • 2 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хятад - Монгол хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

                      Хөх хот – Ордосын  аялалд бэлтгэх зүйлс 
  1. 1.   Бичиг баримт:  
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас  (183 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

Гадаад паспорт шинээр авах, сунгуулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.tengertravel.mn  цахим хуудсын <Лавлах цэс>-ийн  “Гадаад паспорт авах” хэсгээс харна уу.

  1. 2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,  

                       ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

  1. 3.   Аяны хэрэгсэл:
  • Цоожилдог цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Сэрүүлэгтэй цаг
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Халуунаа барьдаг усны сав /аян замд автобусанд халуун ус уухад хэрэглэнэ/
  • Халбага, сэрээ /савх хэрэглэж сураагүй хүмүүс/
  • Цай, кофе, ойр зуурын идэх зүйлс /аяллын зарим өдөрт өглөөний цай багтаагүй/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
  • Шүхэр/ өвлийн улирлаас бусад үед /
  • Бусад
  1. 4.   Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт.

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Хөх Хот

Дээд хэм

-5

-0,4

7

16,3

23,2

27,3

28,5

26,4

21,2

14,1

4,4

-3,2

Доод хэм

-16,8

-12,8

-5,5

1,6

8,2

13,3

16,4

14,8

8,3

1,0

-7

-14,2

Ордос

Дээд хэм

−4,8

−1,3

5,2

14,1

20,8

25

26,7

24,5

19,4

12,6

4

-2,9

Доод хэм

-14,7

-11,5

-5,4

1,9

8,4

13

15,8

14,3

8,8

2,1

-5,9

-12,3

Эрээн

Дээд хэм

-10.5

-5

4.4

14.6

22.5

27.7

29.9

27.7

21.4

12.7

1.3

-7.9

Доод хэм

-23.7

-20

-11

-1.4

6.6

12.8

16.6

14.6

7.3

-1.7

-11.8

-20.2

   Аялах газрын ойрын үеийн цаг агаарын мэдээг www.tengertravel.mn   цахим хуудасны

<Туслах үйлчилгээ>  самбарын  “Аялах газрын цаг агаар” хэсгээс үзнэ үү.

  1. 5.   Хувийн хэрэгцээний зардал:
  • Хувийн хэрэгцээнд зориулан доод тал нь 1000 орчим  юань. /худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/  
  • Замд буюу галт тэргэнд  хэрэглэх  монгол мөнгө ойролцоогоор  20,000 төгрөг
  • Замын-Үүдийг хөгжүүлэх сангийн хандивын хураамж 1000 төгрөг
  • БНХАУ-ын хил нэвтрэх хураамж 5 юань

 

 

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Виз

Видео

Сэтгэгдэл (2)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад