Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 АВАТАР Аялал /Пандора, Тэнгэрийн хаалга/ 6 өдөр 5 шөнө VIII/18, VIII/25, IX/01, 9595-4949
2 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр VIII/25, IX/12, 490.000₮ 9595-3939
3 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр VIII/18, 900.000₮ 9595-2929
4 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 8 шөнө 9 өдөр VIII/18, 990.000₮ 9595-2929
5 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр IX/17, X/15, XI/12, 1.850.000₮+тийзний үнэ 9595-4949
6 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VIII/17, VIII/20, VIII/22, 1.300.000₮ 9595-3939
7 Манжуур-4 3 шөнө 4 өдөр VIII/17, VIII/24, VIII/31, 370.000₮+тийзний үнэ 9595-3939
8 Бали арлын аялал 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
9 Бээжин-Хайнаны аялал (ГРУПП ХҮЛЭЭХГҮЙ) 5 шөнө 6 өдөр 1.090.000₮+тийзний үнэ 9595-2929
10 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр VIII/20, VIII/22, VIII/27, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
11 Манжуур-5 5 өдөр, 4 шөнө VIII/20, VIII/27, IX/03, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
12 Бээжин-Тяньжины аялал 4 шөнө 5 өдөр 1.700.000₮ 9595-2929
13 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр VIII/16, VIII/30, IX/13, 390.000₮ 9595-3939
14 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр VIII/23, IX/15, X/10, 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
15 Хөх хот–Ордос-Гүмбумийн аялал /ГАНЦХАН УДАА/ 10 шөнө 11 өдөр 1.250.000₮ 9595-2929
16 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр IX/11, IX/25, X/09, 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
17 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр VIII/17, VIII/31, IX/12, 180.000₮ 9595-3939
18 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр VIII/25, IX/22, X/27, 1.950.000₮ +тийзний үнэ 9595-3939
19 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр IX/13, IX/27, X/11, 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
20 Бээжин-Хайнаны аялал (Sanya Marriot Hotel) 5 шөнө 6 өдөр 1.240.000₮+тийзний үнэ 9595-2929
21 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр X/17, XI/14, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
22 Тайландын (Бангкок, Патая) аялал 4 шөнө 5 өдөр 1.050.000₮+нислэгийн тийз 9595-8989
23 Хөлөг онгоцны аялал-Китакюүшү 6 өдөр 5 шөнө 2.200.000₮ 9595-1919
24 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.000.000₮ 9595-1919
25 Хөлөг онгоцны аялал-Фүкүока 5 өдөр, 4 шөнө 1.700.000₮ 9595-1919
26 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
27 Мальдив аялал 5 өдөр 4 шөнө 4.000.000₮ 9595-1919
28 Боракай арлын аялал 6 өдөр 5 шөнө 2.500.000-2.700.000₮ 9595-1919
29 Хөлөг онгоцны аялал-Хирошима 5 өдөр 4 шөнө 3.000.000₮ 9595-1919
30 Дубайн аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр IX/29, X/27, XI/24, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
31 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр IX/27, X/25, XI/15, 1.200.000₮+тийзний үнэ 9595-8989
32 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
33 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр IX/27, X/11, XI/15, 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
34 Японы аялал /Диснейланд/ 4 шөнө 5 өдөр 1.900.000₮+тийзний үнэ 9595-4949
35 Кападоки агаарын бөмбөлгөөр хөөрөх аялал 4 шөнө 5 өдөр 1.800.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Сөүлийн аялал 4 шөнө 5 өдөр X/23, XI/12, 3.000.000₮ 9595-4949
37 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
38 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
39 Тайвань арлын аялал 5 өдөр 4 шөнө 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
40 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр 2.500.000₮ 9595-4949
41 Хөлөг онгоцны аялал-Окинава 6 өдөр 5 шөнө 1.800.000₮ 9595-1919
42 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ 9595-1919
43 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 6 өдөр 5 шөнө 2.750.000₮ 9595-1919
44 Тайланд Бангкок Патая 7 шөнө 8 өдөр 1.200.000₮ + тийз 9595-8989
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар - Хонконг - Бали

Аяллын хугацаа

5 шөнө 6 өдөр

Аяллын үнэ

1.750.000₮+тийзний үнэ

Холбоо барих

 9595-8989

tengertravel89@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

5 үнэлсэн

Нэр: Дашбалжиннямаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Бали арлын зүүн эрэг буюу хамгийн тансаг амралтын бүс болох Нуса Дуа-д байрлах дэлхийн хэмжээний 5 одтой зочид буудал нь сүлжээ бусад зочид буудлуудаас өөрийн хэв маяг, бүтэц зохион байгуулалт, үйлчилгээгээрээ төгс ялгардаг билээ. Тус зочид буудал нь хувийн эзэмшлийн наран шарлагын газартай, 5 төрлийн усан бассейн, фитнесс төв, иога анги, хүүхдийн тоглоомын төв, спа төв, гоо сайхны салон, жижиг худалдааны төв зэргийг өөртөө багтаасан томоохон цогцолбор бөгөөд эргэн тойрон жижиг усан цөөрмүүд, цэцэрлэгт хүрээлэнг бий болгож амрагчдынхаа ая тухыг дээд зэргээр хангажээ.

 
Тойм мэдээлэл
  4 болон 5 одны буудалд 4 хоног   Нийт 10 үзвэр
  Чөлөөт 1 өдөр   Хөтөлбөрт багтсан хоол 10, багтаагүй хоол 2
  Нийт 5 өдөр 45 цаг   Нийт 18 цаг
 
1-р өдөр
  Улаанбаатар - Хонконг - Бали

 Өглөөний онгоцоор Улаанбаатараас Хонконг, Хонконгоос Индонезийн Бали арлын чиглэлд ниснэ. Нислэг 8 цаг үргэлжилнэ. Балигийн "Денпасар" нисэх буудалд ирэхэд нутгийн хөтөч угтан авч, зочид буудалдаа байрлан амарна. 

2-р өдөр
Бали
  Улуватү сүм, Ватербом усан парк, Жинбаран далайн эрэг
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа 10 цагаас зочид буудлаасаа гарч Балигийн үзэсгэлэнтэй, жуулчдын үзэх дуртай  газруудаар аялна. Балигийн хамгийн өмнөд хэсгийн 76 метрийн өндөр далайн эгц хадан эрэг дээр байрлах уран барилгын гайхамшигт бүтээл болох Улүватү сүмд зочлон, сайханхайрын домог сонсонгоо байгалийн өвөрмөц тогтоц бүхий далайн үзэмжийг харах болно. Оройн 18 цагаас Жинбаран далайн эргийн алтан шаргал элс, сэвэлзүүр салхинд нар жаргахыг харж, лааны гэрэлд seafood /далайн хоолны/ BBQ, Бали арлын үндэсний арааны шүлс асгаруулам будаатай хуурга, тахианы шарсан мөч зооглон үдшийг ер бусын сайхнаар өнгөрүүлэх болно. Дараа нь зочид буудалдаа ирж амарна

3-р өдөр
Бали
  Убуд хааны ордон, Целюк тосгон, Масс тосгон, Барон Керис бүжгэн жүжиг, Кинтамани галт уул
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа жуулчдын сэтгэлийг соронзон мэт татдаг арлын үзэсгэлэнт байгаль, түүх соёлын гайхамшигт бүтээлүүд, иргэдийн өвөрмөц ахуй амьдрал, соёл урлаг, зан заншилтай  танилцана. Дараа нь 200-аад жилийн түүхтэй, 1940-өөд оныг хүртэл Убуд хааны гэр бүл амьдарч байсан, одоог хүртэл зарим хааны удмын хүмүүс амьдардаг, архитектурын нарийн ур ухаан шингэсэн Убуд хааны ордон, алт, мөнгөний дархнаараа алдартай "Цэлюк" тосгон, модон сийлбэрээр алдартай "Масс" тосгодоор аялна. Мөн Балигийн алдарт жүжигчдийн тосгонд  Барон, Керис бүжгийг үзэж сонирхоно. Уг бүжгийн гол утга санаа нь сайн муу хоёр талын мөнхийн тулааныг илэрхийлдэг. Дараа нь Рашаант сүмээр зочлоод, үдээс хойш Кинтамани галт уулын дэргэд байгалийн гоо үзэсгэлэн дунд үдийн хоолоо иднэ.Уулын энгэрт шатлан харагдах нутгийн иргэдийн хүч хөдөлмөр шингэсэн Tegallalang будааны талбай, олон төрлийн жимс жимсгэнэ, кокао, кофи, халуун ногооны Serubatu цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан нүд, сэтгэлээ баясгаж, дурсгалын зургаа татуулна. Дараа нь өхөөрдөм хөөрхөн сармагчингийн ойгоор дайраад, жуулчдын татгалзахын аргагүй нутгийн онцлогыг харуулсан Bebek Bengil ресторанд Dirty Duck нугасны махтай оройн зоог хүртнэ. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

4-р өдөр
Бали
  өглөөний цай

  Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, өглөөний цайгаа  ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд амрах эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх ба олонхи аялагчийн санал нэгдсэн хөтөлбөр,чиглэлийн дагуу үнэ төлбөргүй үйлчлэх боломжтой.  /Унаа, өдөр, оройн хоолоор үйлчлэхгүй  болно/

5-р өдөр
Бали
  Спа төв, Дисковери дэлгүүр
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Үдээс өмнө өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа  ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд амарна. Өдрийн 12 цагт өрөөгөө хүлээлгэн өгч, өдрийн хоолны дараа Кута далайн эргийн жуулчдын гудамжаар зугаалан, Балигийн хамгийн том  их дэлгүүр болох "Discovery Mall"-аар худалдаа хийнэ. Дараа нь сонголттой буфет оройн хоол зооглоод, SPA төвөөр үйлчлүүлж, ургамлын саунд жигнүүлж, бүтэн биеийн тосон массаж хийлгэн аяллын алжаалаа 120 минутын турш тайлах болно.  Орой нисэх буудал руу явж, бүртгэлээ хийлгэнэ.                                                   


6-р өдөр
  Бали - Хонконг - Улаанбаатар

Шөнийн нислэгээр Бали арлаар хийсэн аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн Хонконгийн чиглэлд нисч, транзит хийн Улаанбаатарын чиглэлд  ниснэ. Дөрвөн цагийн дараа  Буянт –Ухаа дахь  “Чингис хаан” олон улсын  нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Хонконг - Бали
2 Чиглэл Бали
Үзвэр    Улуватү сүм, Ватербом усан парк, Жинбаран далайн эрэг
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл Бали
Үзвэр    Убуд хааны ордон, Целюк тосгон, Масс тосгон, Барон Керис бүжгэн жүжиг, Кинтамани галт уул
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл Бали
Хоол    өглөөний цай
5 Чиглэл Бали
Үзвэр    Спа төв, Дисковери дэлгүүр
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
6 Чиглэл    Бали - Хонконг - Улаанбаатар

Аяллын үнэ

4 болон 5 одтой зочид буудалд байрлах:

Том хүн

  • 1.750.000₮+тийзний үнэ
  • 2.150.000₮+тийзний үнэ/ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 1.750.000₮+ тийзний үнэ /зочид буудалд ортой/
  • 1.350.000₮+ тийзний үнэ /зочид буудалд оргүй/

 
3 одтой зочид буудалд байрлах

  • 1.350.000₮+тийзний үнэ
  • 1.650.000₮+тийзний үнэ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

  • 1.150.000₮+тийзний үнэ /зочид буудалд ортой/
  • 950.000₮+тийзний үнэ/зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • 4 болон 5 одны зэрэглэлтэй  зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын  хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • УБ-Хонконг-Бали арлын чиглэлийн 2 талын нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ
  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Нутгийн хөтчийн цайны мөнгө /20 ам.доллар/

Бэлтгэх зүйлс

Бичиг баримт:

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь Хонконгийн хилээр орох өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

Аяны аптек:

  • Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, гавар, толгойны эм гэх мэт/.

Аяны хэрэгсэл:  

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Овор багатай шүхэр,
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Балид  Англи /Type G/, Европ /C type, Е/F type / , стандартын бөөрөнхий 2 сэрээтэй розетканд зориулсан шилжүүлэгч залгуур                                                                                                                            

Хувцас:   Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

               Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

29

30

30

32

33

31

31

31

31

31

31

30

Доод хэм

23

22

23

22

23

22

22

22

22

23

23

23

Дундаж хэм

26

26

26.5

27

28

26.5

26.5

26.5

26.5

27

27

26.5

 

Хувийн хэрэгцээний зардалд:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор доод тал нь 300 орчим Америк доллар. Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. 2004 оноос хойш валют солих ба серийн дугаар нь СВ, DB байвал солихгүй байхыг анхаарна уу. Мөн дээр нь юм бичсэн, нугаларсан, задгай мөнгө зэргийг солихгүй болохыг анхаарна уу.  Банкны тооцооны карт авч явж болно. /худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэх/

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Виз

Индонез руу 30 хүртэлх хоногийн хугацаанд зөвхөн аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих боломжтой.

Монгол Улсын иргэд Индонезид зорчихдоо тус улсын хилийн хянан шалгах цэгүүдэд хүчин төгөлдөр паспорт, 30 хоногийн дотор буцах тийз болон зочид буудлын захиалгыг баталгаажуулсан хуудас үзүүлэх шаардлагатай юм.

Бизнес болон хэвлэл мэдээллийн шугамаар Индонез руу зорчих тохиолдолд виз авах шаардлагатай болохыг анхаарна уу.

Видео

Сэтгэгдэл (5)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Зочин: Бали арлын  аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал 4 болон 5 одтой зочид буудлуудад байрладаг. Энэ нь аяллын хамгийн онцлох зүйл байдаг. 4 одтой буудлууд нь хотын төв хэсэгтээ байрладаг учир худалдаа үйлчилгээний төвтэйгээ ойрхон байдгаараа давуу талтай байдаг. Харин 5 одтой зочид буудал нь Нуса[...]

Зочин: Бали арлын  аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал 4 болон 5 одтой зочид буудлуудад байрладаг. Энэ нь аяллын хамгийн онцлох зүйл байдаг. 4 одтой буудлууд нь хотын төв хэсэгтээ байрладаг учир худалдаа үйлчилгээний төвтэйгээ ойрхон байдгаараа давуу талтай байдаг. Харин 5 одтой зочид буудал нь Нуса Дуа гэх амралтын бүсдээ байрладаг болно. Энэхүү амралтын бүс нь далайн эрэг дагуу байрлалтай байдаг тусгаарлагдсан маш том бүс юм. Зочид буудлын хувьд хувийн эзэмшлийн далайн эрэг дээр зөвхөн өөрсдийн амрагчдын байрлуулан амраадаг. Танд дээд зэрэглэлийн тав тухыг мэдрүүлэх болно. 

4 одтой буудал нь Bali Dynasty resort http://bdr.pphotels.com/, Alaya resort http://alayahotels.com/зэрэг буудлуудад байрлана. 

5 одтой буудал нь Grand Hyatt http://bali.grand.hyatt.com/en/hotel/home.html, Ayodya resort http://www.ayodyaresortbali.com/ зэрэг олон улсын сүлжээ буудлуудад байрладаг. 

Зочин: Зочид буудал өглөөний цайндаа юу юу өгдөг вэ? 

Тэнгэр Трэвел: Манай буудлын өглөөний цай нь буфет сонголттой. Европ маягын сонголттой шинэхэн жимс, амттан,  бакери, бүх төрлийн зууш зэрэг маш олон төрлийн сонголттой

Зочин: Цагаан хоолтой хүн аялалд явбал яах вэ?

Тэнгэр Трэвел: Ямар нэгэн  асуудалгүй. Цагаан хоолтон гэдгээ та захиалга өгөхдөө бидэнд бичгээр дэлгэрэнгүй мэдэгдэх ёстой. 

Зочин: Хүнсний бүтээгдэхүүн аялалд авч явах шаардлагатай юу? Хэрэв авч явахаар бол ямар хүнс авч явах вэ?

Тэнгэр Трэвел: Хэрэв та хоолны тусгай дэглэмтэй эсвэл шаардлагатай гэж үзвэл амархан муудахгүй, сав баглаа боодол сайтай хүнсний бүтээгдэхүүнийг авч явж болно. Гэхдээ хил нэвтрэхэд хоол хүнсний бүтээгдэхүүн авч гарахыг хориглосон хууль тогтоомжууд үйлчилж байдгийг бодолцох хэрэгтэй. 

Зочин: Хүүхдийн хоол гэж тусдаа байдаг уу? Хоолны порц нь ямар байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Хүүхэд том хүнтэй ижил хооллодог. Хоолны порц нь ч ижил. Нярай хүүхдийн хувьд өөрсдөө хоолоо бэлдэж явах шаардлагатай.

дэлгэрэнгүй

Худалдаа хийх

Зочин: Балид шоппинг хаагуур хийдэг вэ?

Тэнгэр Трэвел: Бали арлын Кутад хэд хэдэн том худалдааны төвүүд байдаг. Та эдгээр төвүүдээс худалдан авалт хийх боломжтой. Мөн нутгийн брэндүүдийг аяллын үед очих тосгодуудаас сонгон авах боломжтой. Бали арал нь урлагийн арал гэж нэрлэгддэг учраас гар урлалын бүтээгдэхүүн нь  жуулчдын сонирхолыг ихээхэн татдаг. Мөн[...]

Зочин: Балид шоппинг хаагуур хийдэг вэ?

Тэнгэр Трэвел: Бали арлын Кутад хэд хэдэн том худалдааны төвүүд байдаг. Та эдгээр төвүүдээс худалдан авалт хийх боломжтой. Мөн нутгийн брэндүүдийг аяллын үед очих тосгодуудаас сонгон авах боломжтой. Бали арал нь урлагийн арал гэж нэрлэгддэг учраас гар урлалын бүтээгдэхүүн нь  жуулчдын сонирхолыг ихээхэн татдаг. Мөн хөтөлбөрт багтсан мөнгөн эдлэлийн урчуудын  тосгон, модон эдлэлийн урчуудын тосгон зэргээс гар хийцийн гайхалтай бүтээлүүдийг худалдан авах боломжтой. 

Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?

Тэнгэр Трэвел: Худалдааны төвүүд гол  төлөв 10-22 цагийн хооронд ажиллана. 

Зочин: Худалдаа хийхэд хөтөч туслах уу? 

Тэнгэр Трэвел: Хөтөч нь жуулчны худалдаа хийх үйл ажиллагаанд оролцохгүй. Худалдааны төвөөр үйлчлүүлэхэд юуг анхаарах талаар жуулчдад өөрийн мэддэг мэдээллийн хэмжээнд зөвлөгөө, тайлбар өгөх боломжтой. 

дэлгэрэнгүй

Төлбөр тооцоо

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд[...]

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд хувийн хэрэгцээнд зориулан тодорхой хэмжээний мөнгө авч явах шаардлагатай. Мөн болзошгүй нөхцөл байдлын талаар хувь хүмүүс өөрсдөө тооцоолж мөнгөтэй байх нь илүүдэх зүйлгүй. 

Зочин: Би гадаад найзтайгаа хамт аялах хүсэлтэй байна, надтай  адил зардлаар аялах уу?

Тэнгэр Трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд тухайн улсын визний нөхцөлөөс хамаарч нэмэлт хураамж гарч магадгүй.

Зочин: Хэдэн настай хүүхэд, хүүхдийн тарифаар аялах вэ?

Тэнгэр Трэвел: 2-12 нас хүртэлх хүүхэд хүүхдийн тарифаар аялна.

Зочин: Аяллын зардлын 50 хувийг аялал эхлэхийн өмнө төлөөд үлдсэн 50 хувийг нь эргэж ирээд төлж болох уу?

Тэнгэр Трэвел: Боломжгүй. Аялахаас өмнө аяллын үнийг 100 хувь төлсөн байх ёстой. Учир нь очсон газрын үйлчилгээ үзүүлэгч болон агаарын тээврийн компаниуд нь төлбөр төлсний дараагаар үйлчилгээ үзүүлдэг.

дэлгэрэнгүй

Тээврийн хэрэгсэл

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

Тэнгэр Трэвел: Бали арал руу Хонконг болон Сөүлээр дамжин нисэх боломжтой бөгөөд нийт 9 цаг гаруй нисдэг. Дундаа хүлээлгийн цаг 5-6 цаг байдаг.

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж[...]

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

Тэнгэр Трэвел: Бали арал руу Хонконг болон Сөүлээр дамжин нисэх боломжтой бөгөөд нийт 9 цаг гаруй нисдэг. Дундаа хүлээлгийн цаг 5-6 цаг байдаг.

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин:  Би оюутан /өндөр настан/ учир нислэгийн тийзний хөнгөлөлт эдлэх үү?

Тэнгэр Трэвел: Энэхүү аяллын билет нь дамжин нисдэг тусгай тарифын үнэ байдаг учраас ахмад настаны болон оюутны хөнгөлөлт гэж байдаггүй. Суудлыг оруулж үзээд хамгийн хямдаар захиалах боломжтой байдаг. 

Зочин: Ямар автобусаар үйлчилэх вэ?

Тэнгэр Трэвел:  Аяллын жуулчны тооноос хамаараад тухайн улсаас жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг хангасан автобусаар үйлчилнэ. 

дэлгэрэнгүй

Хилээр нэвтрэх

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд гоо сайхны[...]

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд гоо сайхны мэс засалд орж дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд хуучин паспортоороо аялалд явж болох уу?

Тэнгэр Трэвел: Гадаад паспортыг шинээр солих хэрэгтэй

Зочин: Гаалийн татварыг танай компани зохицуулж өгөх үү?

Тэнгэр Трэвел: Ийм үйлчилгээ байхгүй. Хил, гаальтай холбоотой асуудлыг жуулчин өөрөө хариуцна.

дэлгэрэнгүй

Аяллын даатгал

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан[...]

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан зардлыг тухайн үед та өөрөө төлөх бөгөөд баримтыг бүрдүүлэн буцаж ирсэний дараа 72 цагийн дотор даатгалын компанид хандаж нөхөн олговороо нэхэмжилнэ. 

Зочин: Нөхөн төлбөрийг  хэд хоногт шийдэж өгдөг вэ?

Тэнгэр Трэвел: Нэхэмжлэл гаргаснаас хойш 14-21 хоног дотор нөхөн олговорыг шийдвэрлэж өгнө.

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монголд оршин суух үнэмлэхтэй иргэн даатгалд хамрагдах боломжтой. Харин Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

Зочин: Даатгалын хураамжийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр Трэвел:  Манай компаниар аялж байгаа хүн бүрийг бид даатгалд заавал хамруулдаг. Тиймээс аяллын үнээс даатгалын хураамжийг хасуулах боломжгүй байдаг.

дэлгэрэнгүй

Бусад

Зочин: Би гэр бүлийнхээ хүнтэй 2лахнаа аялах хүсэлтэй байна. Боломжтой юу? Үнэ яах бол?

Тэнгэр трэвел: Боломжтой. Манай аялал хамгийн багадаа 2 хүнб айхад хүссэн хугацаандаа аялж болдог давуу талтай. 

Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж[...]

Зочин: Би гэр бүлийнхээ хүнтэй 2лахнаа аялах хүсэлтэй байна. Боломжтой юу? Үнэ яах бол?

Тэнгэр трэвел: Боломжтой. Манай аялал хамгийн багадаа 2 хүнб айхад хүссэн хугацаандаа аялж болдог давуу талтай. 

Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын үнийг шинээр гаргаж өгнө.

Зочин: Бали арлын  аялалд  хэдэн сард, ямар улиралд явбал тохиромжтой вэ?

Тэнгэр трэвел: Бали арал нь жилийн 4 улиралын турш жуулчдыг хүлээн авах боломжтой байдаг учраас та аль ч цаг үед аялах боломжтой.

Зочин: Бали арлын аялалд явж байх үедээ Хонконгод үлдэж болох уу? ингэсэн тохиолдолд аяллын үнээс хэдэн төгрөг хасагдах вэ?

Тэнгэр трэвел: Аяллын групп эндээс явж байгаа үед хонох боломжгүй. Харин буцаж ирэхдээ та хонож болно. Нислэгийн тийзийг анх захиалга хийж байх үедээ бидэнд мэдэгдэж захиалуулна. Аяллын үнээс ямар нэгэн төлбөр хасагдах болон нэмэгдэхгүй. 

Зочин: Хөтөлбөрт багтсан ямар нэг үзвэр үзэхгүй бол тухайн үзвэрийн үнийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр трэвел: Болно. Энэ тохиолдолд аяллын захиалга өгөх үедээ бидэнд  мэдэгдэж аяллын үнээс тухайн үзвэрийн үнийг хасуулж тооцох боломжтой.

дэлгэрэнгүй