Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Аватар аялал /2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө VI/22, 2,090,000₮ 9595-4949
2 Манжуур-Хайлаар-Тайванийн аялал 10 өдөр 9 шөнө VI/06, VII/04, 2.390.000₮ 9595-3939
3 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө V/30, VI/07, VI/21, 1.090.000₮ 9595-2929
4 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
5 Японы аялал /Онцгой хямдрал/ 5 өдөр 4 шөнө VI/10, VI/17, VI/24, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
6 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр VI/06, 3.150.000₮ 9595-8989
7 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
8 Дубайн аялал 5 өдөр 4 шөнө 1,750,000₮ + тийзний үнэ 9595-4949
9 Хөх хот – Ордосын аялал 8 өдөр 7 шөнө V/24, 800.000₮ 9595-2929
10 Аватарын аялал /Хайлаар-Харбин/ 8 өдөр 7 шөнө 2,290,000₮ 9595-2929
11 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр V/29, VI/06, VI/12, 450.000₮ 9595-3939
12 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
13 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө VI/10, VII/09, VIII/12, 850,000₮ 9595-3939
14 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө V/24, V/31, VI/07, 1.790.000₮ 9595-3939
15 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр V/23, VI/06, VI/13, 390.000₮ 9595-3939
16 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 8 өдөр 7 шөнө VI/14, VI/28, 900.000₮ 9595-2929
17 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
18 Манжуур-4 4 өдөр 3 шөнө V/23, V/30, VI/06, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
19 Манжуур - Шар тэнгисийн аялал 8 өдөр 7 шөнө VI/06, VI/09, VI/13, 1.300.000₮ 9595-3939
20 Хайлаар-Харбины аялал 5 өдөр 4 шөнө V/21, V/28, VI/04, 990.000₮ 9595-3939
21 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө V/22, V/29, VI/05, 2.800.000₮ 9595-1919
22 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр VI/05, VII/05, 180.000₮ 9595-3939
23 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө V/25, 550.000₮ 9595-3939
24 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө V/21, V/28, 620.000₮ 9595-3939
25 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр VI/09, VII/07, VIII/11, 3.990.000₮ 9595-3939
26 Манжуур-5 5 өдөр 4 шөнө V/26, VI/02, VI/09, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
27 Тяньжинаас эхлэлтэй Нагасаки хүрэх хөлөг онгоцны аялал 5 өдөр 4 шөнө VI/19, 2.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
28 Тяньжинаас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө VI/04, VI/09, VI/14, 2.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
29 Гуанжоу Жухай Хонгконг Макао Шэньжэнь 5 хотын шоппинг аялал 6 өдөр 5 шөнө 3,190,000₮ 9595-8989
30 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
31 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө 2,090,000₮ 9595-2929
32 Бээжин-Хайнаны аялал/ групп хүлээхгүй / 5 өдөр 6 шөнө 1.090.000₮+тийз 9595-2929
33 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
34 Хөлөг онгоцны аялал Кагошима Окинава 6 өдөр 5 шөнө 2,400,000₮ - ээс дээш 9595-1919
35 Хөлөг онгоцны аялал - Фукуока - Нагасаки 6 өдөр 5 шөнө 2.000.000₮ - ээс дээш 9595-1919
36 Хөлөг онгоцны аялал - Кумомото - Фукуоко 6 өдөр 5 шөнө VI/17, 1.900.000₮ - 2.200.000 9595-1919
37 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө VI/13, 2.200.000₮-ээс дээш 9595-1919
38 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө V/20, 9595-1919
39 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
40 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
41 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
42 Хөлөг онгоцны аялал - Нагасаки - Окинава 6 өдөр 5 шөнө 2.200.000₮ - ээс дээш 9595-1919
43 Японы аялал /Диснейланд/ 5 өдөр 4 шөнө 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
44 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 3.750.000₮ 9595-8989
45 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
46 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
47 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
48 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
49 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
50 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
51 Вьетнамын /Ханой, Халонг/ 5 өдөр 4 шөнө 1,400,000₮ + тийз, виз 9595-1919
52 Хөлөг онгоцны аялал Кагошима - Нагасаки 6 өдөр 5 шөнө VI/22, 2.500.000₮ - ээс дээш 9595-1919
Аяллын хуваарь
9595-2929
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар - Эрээн - Бээжин - Утай

Аяллын хугацаа

9 өдөр, 8 шөнө

Аяллын үнэ

1.090.000₮

Холбоо барих

 9595-2929

tengertravel29@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

20 үнэлсэн

Нэр: Энхзаяа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил:

Аяллын онцлог:
УБ хотоос мэргэжлийн аяллын хөтөч аяллын туршид хамт явна. Нэг удаагийн аяллаар Эрээн, Бээжин, Утай, Хөх хотоор маш хямд зардлаар аялах болно. Аяллын хөтөлбөрт Дэлхийн долоон гайхамшигийн нэг алдарт Цагаан хэрэм дээр гарах, Бээжингийн далайн аквариум-д зочлон тунелээр аялах, усан доорх ертөнцтэй танилцах, театрт далайн хав, дельфины тоглолт, 600 төрлийн 7000 гаруй амтадтай амьтны хүрээлэн болоод Дэлхийн паркаар зугаалах, зуны олимпын Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн, Манзушир бурханы орон Утайд 1080 шаттай Хар Лавайт оргил, Эхийн умай, 108 шаттай Бодьсадвагийн орноор аялах зэрэг олон баялаг хөтөлбөртэй. Монгол хүнд тохирсон олон жилийн туршлага дээр үндэслэн гаргасан хоолны сонголтуудтай. Алдарт Бээжин нугас, буфет оройн хоол, халуун тогоо зэрэг олон төрлийн сонирхолтой хоол ч мөн багтсан. Мөн аялж буй газрууддаа тусгайлан худалдааны цаг гаргасан тул шоппинг хийх боломжтой.

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  2 одтой буудалд 4 хоног, энгийн буудалд 2 хоног,   Нийт 10 үзвэр үүнээс 11 шилдэг үзвэр
  Чөлөөт цаг 15 цаг   Хөтөлбөрт багтсан 10 хоол; багтаагүй 2 хоол
  Автобусаар 28 цаг
 
1-р өдөр
  Улаанбаатар- Замын Үүд

Аялагчид өдрийн 16:20 цагт Улаанбаатарын төмөр замын өртөөнд цугларч, 17:20 цагийн Улаанбаатар-Замын Үүдийн  чиглэлийн  галт тэргээр Замын Үүд рүү  явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

2-р өдөр
  Замын Үүд-Эрээн-Хөх хот
  Худалдаа хийх чөлөөт цагтай.
  Оройн хоол

Өглөө Замын Үүдэд ирнэ. Дараа нь Эрээн хот руу автобусаар хөдөлнө. Дараа нь  жуулчны автобусаар Хөх хотыг зорин хөдөлнө. Орой Хөх хотод ирж, зочид буудалдаа байрлан амарна.


3-р өдөр
  Эрээн - Хөх хот - Утай
  Өвөр Монголын Өөртөө Засах Орны 60 жилийн ойд зориулан байгуулсан эзэн Чингис хааны хөшөө бүхий талбай
  Өдрийн хоол, Оройн хоол

Өглөө Өвөр Монголын Өөртөө Засах Орны  60 жилийн ойд зориулан байгуулсан эзэн Чингис хааны хөшөө бүхий талбайгаар аялж, дурсгалын зургаа татуулна. Өдрийн хоолны дараа Дэлхийн өвд бүртгэгдсэн Буддын шашны 4-н том голомтын нэг болох Утайн таван орныг зорин  жуулчны автобусаар  хөдөлнө. Замаараа сүрлэг өндөр Тай-хан нурууны байгалийн гайхамшигийг сонирхон орой Утай хотод ирж буудалдаа байрлан амарна. 


4-р өдөр
  Утай
  Эхийн умай, 108 шаттай Бодьсадвагийн орон
  Өдрийн хоол, Оройн хоол

Өглөө эртлэн босч байгалийн сайхныг сонирхон Утайн төвөөс 10 гаруй км автобусаар аялан Эхийн умайд мөргөж, Дарь эхийн ивээлд багтан шинэ төрлийг олно. Өдрийн хоолны дараа Утай дахь шарын шашны тэргүүн сүм болох 108 шаттай Бодьсадвагийн орноор мөргөл хийж, сүмийн хуралд сууна. Дараа нь зах дэлгүүрээр худалдаа наймаа хийнэ.

5-р өдөр
  Утай - Бээжин
  1080 шаттай Хар лавайт оргил, Зуны Олимпын XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн- “Шувууны үүр” болон “Усан шоо” буюу “Water cube” цогцолбор
  Өдрийн хоол, Оройн хоол

Өглөө 1080 шаттай Хар Лавайт оргил руу шатаар эсвэл дүүжингээр гарч, оюун ухааны бурхан Таван их Манзуширт мөргөл үйлдэж, адис хүртэнэ. Өдрийн хоолны дараа Бээжин хот руу хөдөлнө. Бээжинд ирж, Зуны Олимпын XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн- “Шувууны үүр” болон “Усан шоо” буюу “Water cube” цогцолборыг харж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшгийг мэдрэх болно.  Дараа нь зочид буудалдаа байрлаж амарна.

6-р өдөр
  Бээжин
  Бээжин аквариум, дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан амьтны хүрээлэн, Тян-ан-мэний талбай
  Өдрийн хоол, Оройн хоол

Өглөө эрт дэлхийн хуурай газрын хамгийн том (3,5 сая.литр давстай устай, аквариумын хамгийн орчин үеийн технолог нэвтрүүлсэн) аквариум болох “Бээжин аквариум”-д зочлон далай доогуур тунелээр аялж, далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно. Мөн араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан амьтны хүрээлэнгээр аялна. Өдрийн хоолны дараа дэлхийн хамгийн томд тооцогдох хотын төв талбай Тян-ан-мэн”-д очиж, дурсгалын зургаа татуулна.  Дараа нь худалдааны төвөөр орж худалдаа хийнэ. 

7-р өдөр
  Бээжин - Эрээн
  1985 онд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, 7000 гаруй км үргэлжлэх, дүүлэн нисч буй аварга луу мэт харагдах алдарт Цагаан хэрэм
  Өдрийн хоол

Өглөө эрт жуулчны автобусаар Эрээн хотыг зорин хурдны замаар аялна. Эрээн хотыг зорих замдаа түр саатан 1985 онд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, 7000 гаруй км үргэлжлэх, дүүлэн нисч буй аварга луу мэт харагдах алдарт Цагаан хэрэм дээр гарч, дурсгалын зургаа татуулна. Дараагаар Хэй-бэй мужийн Жань-жиа-көү хот, Шилийн гол аймгийн Сайхан тал сумаар тус тус дайран өнгөрнө.  Орой нь Эрээн хотод  ирж, зочид буудалдаа байрлан амарна.  


8-р өдөр
  Эрээн - Замын - Үүд

Үдээс өмнө чөлөөт цаг.  Өдрийн 12:00 цагт өрөөгөө хүлээлгэн өгөөд  хот хооронд явдаг хилийн автобусандаа суун хил гараад  Замын Үүдийн  галт тэрэгний буудалд ирж, Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

9-р өдөр
Улаанбаатар
  .
  .

БНХАУ-аар хийсэн аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн 08:55-ын үед Улаанбаатар өртөөнд буун мэлмий гийж, мянган бурхадын авшиг хүртэх аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар- Замын Үүд
2 Чиглэл    Замын Үүд-Эрээн-Хөх хот
Үзвэр    Худалдаа хийх чөлөөт цагтай.
Хоол    Оройн хоол
3 Чиглэл    Эрээн - Хөх хот - Утай
Үзвэр    Өвөр Монголын Өөртөө Засах Орны 60 жилийн ойд зориулан байгуулсан эзэн Чингис хааны хөшөө бүхий талбай
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
4 Чиглэл    Утай
Үзвэр    Эхийн умай, 108 шаттай Бодьсадвагийн орон
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
5 Чиглэл    Утай - Бээжин
Үзвэр    1080 шаттай Хар лавайт оргил, Зуны Олимпын XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн- “Шувууны үүр” болон “Усан шоо” буюу “Water cube” цогцолбор
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
6 Чиглэл    Бээжин
Үзвэр    Бээжин аквариум, дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан амьтны хүрээлэн, Тян-ан-мэний талбай
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
7 Чиглэл    Бээжин - Эрээн
Үзвэр    1985 онд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, 7000 гаруй км үргэлжлэх, дүүлэн нисч буй аварга луу мэт харагдах алдарт Цагаан хэрэм
Хоол    Өдрийн хоол
8 Чиглэл    Эрээн - Замын - Үүд
9 Чиглэл Улаанбаатар
Үзвэр    .
Хоол    .
10

Аяллын үнэ

том хүн

  • 1.090.000₮
  • 1.390.000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 990.000₮/зочид буудалд ортой/
  • 890.000₮ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • УБ - Замын-Үүд - УБ-д чиглэлд аялах галт тэрэгний купены (4/2) билетийн үнэ
  • Замын-Үүд-Эрээн - Замын-Үүдийн хоорондох автобусны үйлчилгээний зардал
  • Эрээн, Бээжин, Хөх хотод 2 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Утайд 3-4 одтой энгийн өрөөнд байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын  хөтчийн үйлчилгээний зардал
  • Утай болон Цагаан хэрмийн орох хураамж
  • Хятад - Монгол хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

                                   Бээжин-Утайн аялалд бэлтгэх зүйлс

 

  1. 1.   Бичиг баримт:  
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас  (183 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  •  Цахим үнэмлэх
  1. 2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,  

                       ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

  1. 3.   Аяны хэрэгсэл:
  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Сэрүүлэгтэй цаг
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Халуунаа барьдаг усны сав /аян замд автобусанд халуун ус уухад хэрэглэнэ/
  • Халбага, сэрээ /савх хэрэглэж сураагүй хүмүүс/
  • Цай, кофе, ойр зуурын идэх зүйлс /аяллын хөтөлбөрт өглөөний цай багтаагүй/
  • Хуурай нойтон салфетка
  • Гар чийдэн /Утайд өглөө болон үдэш мөргөлд явахад хэрэглэнэ/
  • Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
  • Нарны малгай, борооны  шүхэр
  1. 4.   Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Бээжин

Дээд хэм

1,8

5

11,6

20,3

26

30,2

30,9

29,7

25,8

19,1

10,1

3,7

Доод хэм

-8,4

-5,6

0,4

7,9

13,6

18,8

22

20,8

14,8

7,9

0,0

-5,8

Утай

 

Дээд хэм

-13

-11

-5.9

1.5

7.9

11.7

13.7

12.6

7.8

1.7

-5.5

-10.7

Доод хэм

-20.6

-19

-14.1

-6.9

-0.4

4.2

7.4

6.6

1.0

-5.4

-12.9

-18.5

Хөх Хот

Дээд хэм

-5

-0,4

7

16,3

23,2

27,3

28,5

26,4

21,2

14,1

4,4

-3,2

Доод хэм

-16,8

-12,8

-5,5

1,6

8,2

13,3

16,4

14,8

8,3

1,0

-7

-14,2

 

  1. 5.   Хувийн хэрэгцээний зардал:

Хувийн хэрэгцээнд зориулан доод тал нь 1000 орчим  юань. /худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/  Мөн замд буюу галт тэргэнд  хэрэглэх  монгол мөнгө ойролцоогоор  20,000 төгрөг

 

  1. 6.   Мөргөлд зориулж:

   - Зулын шар тос 200 гр орчим /хуванцар саванд хийвэл тохиромжтой/

   - Сүм хийдэд тавих цэнхэр хадаг 5-10 ширхэг,  шар хадаг 1 ширхэг /Эрээнээс авч болно/

 

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Виз

Видео

Сэтгэгдэл (20)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад