Аяллын чиглэл
Улаанбаатар - Эрээн - Хөх хот - Утай-Бээжин
Аяллын хугацаа
9 өдөр, 8 шөнө
Аяллын үнэ
1,090,000₮
Холбоо барих
9595-2929
tengertravel29@gmail.com
Цаг агаар
Валютын ханш
Аялагчдийн өгсөн үнэлгээ
42 үнэлсэнНэр: Цэрэннамжил
Албан тушаал: Аяллын зөвлөх
Ажилласан жил: 1
Аяллын онцлог:УБ хотоос мэргэжлийн аяллын хөтөч аяллын туршид хамт явна. Нэг удаагийн аяллаар Эрээн, Бээжин, Утай, Хөх хотоор маш хямд зардлаар аялах болно. Аяллын хөтөлбөрт Дэлхийн долоон гайхамшигийн нэг алдарт Цагаан хэрэм дээр гарах, Бээжингийн далайн аквариум-д зочлон тунелээр аялах, усан доорх ертөнцтэй танилцах, театрт далайн хав, дельфины тоглолт, 600 төрлийн 7000 гаруй амтадтай амьтны хүрээлэн болоод Дэлхийн паркаар зугаалах, зуны олимпын Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн, Манзушир бурханы орон Утайд 1080 шаттай Хар Лавайт оргил, Эхийн умай, 108 шаттай Бодьсадвагийн орноор аялах зэрэг олон баялаг хөтөлбөртэй. Монгол хүнд тохирсон олон жилийн туршлага дээр үндэслэн гаргасан хоолны сонголтуудтай. Алдарт Бээжин нугас, буфет оройн хоол, халуун тогоо зэрэг олон төрлийн сонирхолтой хоол ч мөн багтсан. Мөн аялж буй газрууддаа тусгайлан худалдааны цаг гаргасан тул шоппинг хийх боломжтой.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |

Аялагчид өдрийн 16:20 цагт Улаанбаатарын төмөр замын өртөөнд цугларч, 17:20 цагийн Улаанбаатар-Замын Үүдийн чиглэлийн галт тэргээр Замын Үүд рүү явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.



Өглөө Замын Үүдэд ирнэ. Дараа нь Эрээн хот руу автобусаар хөдөлнө. Дараа нь жуулчны автобусаар Хөх хотыг зорин хөдөлнө. Орой Хөх хотод ирж, зочид буудалдаа байрлан амарна.



Өглөө Өвөр Монголын Өөртөө Засах Орны 60 жилийн ойд зориулан байгуулсан эзэн Чингис хааны хөшөө бүхий талбайгаар аялж, дурсгалын зургаа татуулна. Өдрийн хоолны дараа Дэлхийн өвд бүртгэгдсэн Буддын шашны 4-н том голомтын нэг болох Утайн таван орныг зорин жуулчны автобусаар хөдөлнө. Замаараа сүрлэг өндөр Тай-хан нурууны байгалийн гайхамшигийг сонирхон орой Утай хотод ирж буудалдаа байрлан амарна.



Өглөө эртлэн босч байгалийн сайхныг сонирхон Утайн төвөөс 10 гаруй км автобусаар аялан Эхийн умайд мөргөж, Дарь эхийн ивээлд багтан шинэ төрлийг олно. Өдрийн хоолны дараа Утай дахь шарын шашны тэргүүн сүм болох 108 шаттай Бодьсадвагийн орноор мөргөл хийж, сүмийн хуралд сууна. Дараа нь зах дэлгүүрээр худалдаа наймаа хийнэ.



Өглөө 1080 шаттай Хар Лавайт оргил руу шатаар эсвэл дүүжингээр гарч, оюун ухааны бурхан Таван их Манзуширт мөргөл үйлдэж, адис хүртэнэ. Өдрийн хоолны дараа Бээжин хот руу хөдөлнө. Бээжинд ирж, Зуны Олимпын XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн- “Шувууны үүр” болон “Усан шоо” буюу “Water cube” цогцолборыг харж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшгийг мэдрэх болно. Дараа нь зочид буудалдаа байрлаж амарна.



Өглөө эрт дэлхийн хуурай газрын хамгийн том (3,5 сая.литр давстай устай, аквариумын хамгийн орчин үеийн технолог нэвтрүүлсэн) аквариум болох “Бээжин аквариум”-д зочлон далай доогуур тунелээр аялж, далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно. Мөн араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан амьтны хүрээлэнгээр аялна. Өдрийн хоолны дараа дэлхийн хамгийн томд тооцогдох хотын төв талбай “Тян-ан-мэн”-д очиж, дурсгалын зургаа татуулна. Дараа нь худалдааны төвөөр орж худалдаа хийнэ.



Өглөө эрт жуулчны автобусаар Эрээн хотыг зорин хурдны замаар аялна. Эрээн хотыг зорих замдаа түр саатан 1985 онд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, 7000 гаруй км үргэлжлэх, дүүлэн нисч буй аварга луу мэт харагдах алдарт Цагаан хэрэм дээр гарч, дурсгалын зургаа татуулна. Дараагаар Хэй-бэй мужийн Жань-жиа-көү хот, Шилийн гол аймгийн Сайхан тал сумаар тус тус дайран өнгөрнө. Орой нь Эрээн хотод ирж, зочид буудалдаа байрлан амарна.

Үдээс өмнө чөлөөт цаг. Өдрийн 12:00 цагт өрөөгөө хүлээлгэн өгөөд хот хооронд явдаг хилийн автобусандаа суун хил гараад Замын Үүдийн галт тэрэгний буудалд ирж, Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууна. Энэ шөнө галт тэргэнд хононо.


БНХАУ-аар хийсэн аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн 08:55-ын үед Улаанбаатар өртөөнд буун мэлмий гийж, мянган бурхадын авшиг хүртэх аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр
Өдөр | Төрөл | Агуулга |
1 | Чиглэл | ![]() |
2 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
3 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
4 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
5 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
6 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
7 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
8 | Чиглэл | ![]() |
9 | Чиглэл | Улаанбаатар |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|

Аяллын үнэ
том хүн
- 1,090,000₮
- 1.390.000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/
Хүүхэд /12 нас хүртэлх/
- 990.000₮/зочид буудалд ортой/
- 890.000₮ /зочид буудалд оргүй/
Аяллын үнэд багтсан зүйлс:
- УБ - Замын-Үүд - УБ-д чиглэлд аялах галт тэрэгний купены (4/2) билетийн үнэ
- Замын-Үүд-Эрээн - Замын-Үүдийн хоорондох автобусны үйлчилгээний зардал
- Эрээн, Бээжин, Хөх хотод 2 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
- Утайд 3-4 одтой энгийн өрөөнд байрлах зардал
- Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
- Утай болон Цагаан хэрмийн орох хураамж
- Хятад - Монгол хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
- Жуулчны автобусны үйлчилгээний зардал
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс
Бээжин-Утайн аялалд бэлтгэх зүйлс
- 1. Бичиг баримт:
- Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос) доошгүй байна./
- Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
- Цахим үнэмлэх
- 2. Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,
ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт /
- 3. Аяны хэрэгсэл:
- Цоожилдог цүнх эсвэл жижгэвтэр чемодан
- Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
- Сэрүүлэгтэй цаг
- Камер, аппарат ба түүний дагалдах хэрэгсэл
- Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
- Халуунаа барьдаг усны сав /аян замд автобусанд халуун ус уухад хэрэглэнэ/
- Халбага, сэрээ /савх хэрэглэж сураагүй хүмүүс/
- Цай, кофе, ойр зуурын идэх зүйлс /аяллын хөтөлбөрт өглөөний цай багтаагүй/
- Хуурай нойтон салфетка
- Гар чийдэн /Утайд өглөө болон үдэш мөргөлд явахад хэрэглэнэ/
- Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
- Нарны малгай, борооны шүхэр
- 4. Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт
Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.
Сар |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
Бээжин |
Дээд хэм |
1,8 |
5 |
11,6 |
20,3 |
26 |
30,2 |
30,9 |
29,7 |
25,8 |
19,1 |
10,1 |
3,7 |
Доод хэм |
-8,4 |
-5,6 |
0,4 |
7,9 |
13,6 |
18,8 |
22 |
20,8 |
14,8 |
7,9 |
0,0 |
-5,8 |
|
Утай
|
Дээд хэм |
-13 |
-11 |
-5.9 |
1.5 |
7.9 |
11.7 |
13.7 |
12.6 |
7.8 |
1.7 |
-5.5 |
-10.7 |
Доод хэм |
-20.6 |
-19 |
-14.1 |
-6.9 |
-0.4 |
4.2 |
7.4 |
6.6 |
1.0 |
-5.4 |
-12.9 |
-18.5 |
|
Хөх Хот |
Дээд хэм |
-5 |
-0,4 |
7 |
16,3 |
23,2 |
27,3 |
28,5 |
26,4 |
21,2 |
14,1 |
4,4 |
-3,2 |
Доод хэм |
-16,8 |
-12,8 |
-5,5 |
1,6 |
8,2 |
13,3 |
16,4 |
14,8 |
8,3 |
1,0 |
-7 |
-14,2 |
- 5. Хувийн хэрэгцээний зардал:
Хувийн хэрэгцээнд зориулан доод тал нь 1000 орчим юань. /худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/ Мөн замд буюу галт тэргэнд хэрэглэх монгол мөнгө ойролцоогоор 20,000 төгрөг
- 6. Мөргөлд зориулж:
- Зулын шар тос 200 гр орчим /хуванцар саванд хийвэл тохиромжтой/
- Сүм хийдэд тавих цэнхэр хадаг 5-10 ширхэг, шар хадаг 1 ширхэг /Эрээнээс авч болно/
Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу

Виз

Видео

Сэтгэгдэл (42)

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал
