Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр XI/07, XI/14, XI/21, 2.990.000₮ 9595-8989
2 Аватар аялал /Нислэгтэй/ Суудлын тоо цөөхөн байгаа 6 шөнө 7 өдөр X/29, XI/19, XI/26, 2,390,000₮ /Бүх зардал орсон/ 9595-4949
3 Дубайн аялал /БҮХ ЗАРДАЛ БАГТСАН/ 4 шөнө 5 өдөр XI/10, XI/24, XII/28, 4,800,000₮ 9595-4949
4 Аватар аялал /4 нислэгтэй / 5 шөнө 6 өдөр XI/15, XI/29, XII/13, 2,790,000₮ 9595-4949
5 Дубай- Абу даби аялал 6 шөнө 7 өдөр XII/28, 2,150,000₮ + тийзний үнэ 9595-4949
6 Манжуур-Аватар аялал /3хан удаа/ 7 шөнө, 8 өдөр X/24, 2.290.000₮ 9595-3939
7 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 шөнө 5 өдөр XI/03, XI/17, 2.790.000₮ 9595-8989
8 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр XI/12, XII/10, XII/17, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
9 Хайлаар-Манжуурын аялал-4 3 шөнө 4 өдөр XI/03, XI/10, XI/17, 550.000₮ 9595-3939
10 Бээжин-Хайнаны аялал (ГРУПП ХҮЛЭЭХГҮЙ) 5 шөнө 6 өдөр 1.090.000₮+тийзний үнэ 9595-2929
11 Тайланд (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 6 шөнө 7 өдөр X/28, 2,900,000₮ 9595-8989
12 Японы аялал /Диснейланд/ Цөөн хүн бүртгэнэ. 4 шөнө 5 өдөр X/29, 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
13 Тайланд (Пүкет)-ын аялал 7 шөнө 8 өдөр XI/07, XI/21, XII/12, 3.750.000₮ 9595-8989
14 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр XI/14, XI/28, 3.950.000₮ 9595-8989
15 Сөүлийн аялал /Визтэй аялагч/ 4 шөнө 5 өдөр X/23, XI/12, 2.750.000₮ 9595-4949
16 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр X/30, XI/16, XII/01, 180.000₮ 9595-3939
17 Хайнан аялал ( Хөх хотоос эхлэлтэй ) 5 Шөнө, 6 Өдөр X/27, 1,990,000₮/8 хүнтэй групп аялал/ 9595-2929
18 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
19 Хайлаар-Манжуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/30, XI/06, XI/13, 620.000₮ 9595-3939
20 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр X/29, XI/19, 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
21 Манжуур-5 4 шөнө, 5 өдөр X/29, XI/05, XI/12, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
22 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 8 шөнө 9 өдөр 990.000₮ 9595-2929
23 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө X/26, XI/02, XI/09, 1.750.000₮ 9595-3939
24 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр X/24, X/29, X/31, 260.000₮+тийзний үнэ 9595-3939
25 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр XI/12, XII/17, 3.500.000₮ 9595-4949
26 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр X/28, 3.090.000₮ 9595-8989
27 Манжуур-4 3 шөнө 4 өдөр X/26, XI/02, XI/09, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
28 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр X/28, 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
29 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр X/28, 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
30 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр X/28, XI/11, XII/09, 2.990.000₮ 9595-3939
31 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр II/03, XII/15, 1.400.000₮+тийзний үнэ 9595-8989
32 Эрхүү-Байгал нуурын аялал-3 5 шөнө, 6 өдөр XI/05, 990.000₮ 9595-3939
33 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/30, XII/01, 450.000₮ 9595-3939
34 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр X/29, 900.000₮ 9595-2929
35 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр XI/14, XII/10, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VI/03, VI/05, VI/07, 1.300.000₮ 9595-3939
37 АВАТАР Аялал /Пүрэв гариг бүр/ газраар 5 шөнө 6 өдөр X/25, XI/01, XI/08, 1.800.000төг 9595-4949
38 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр X/29, XI/19, 2.500.000₮ 9595-4949
39 Хөлөг онгоцны аялал-Китакюүшү 6 өдөр 5 шөнө 2.200.000₮ 9595-1919
40 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.000.000₮ 9595-1919
41 Хөлөг онгоцны аялал-Фүкүока 5 өдөр, 4 шөнө 1.700.000₮ 9595-1919
42 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
43 Мальдив аялал 5 өдөр 4 шөнө 4.000.000₮ 9595-1919
44 Боракай арлын аялал 6 өдөр 5 шөнө 2.500.000-2.700.000₮ 9595-1919
45 Хөлөг онгоцны аялал-Хирошима 5 өдөр 4 шөнө 3.000.000₮ 9595-1919
46 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
47 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр XI/15, 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
48 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
49 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
50 Хөлөг онгоцны аялал-Окинава 6 өдөр 5 шөнө 1.800.000₮ 9595-1919
51 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ 9595-1919
52 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 6 өдөр 5 шөнө 2.750.000₮ 9595-1919
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Сөүл-Дубай

Аяллын хугацаа

4 шөнө 5 өдөр

Аяллын үнэ

4,800,000₮

Холбоо барих

 9595-4949

tengertravel49@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Мандухай

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Цэцэглэн хөгжиж буй Гандирсын хот Дубайгаар аялан зөвхөн Дубайд л үзэж болох түүх соёлтой танилцан, элсэн цөлөөр жийпээр аялан, алтны зах, халуун ногооны захаас хүссэн бараагаа хямд үнээр худалдан авах боломж.

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  4 одтой зочид буудалд байрлана.   Нийт 11 үзвэр.
  1 чөлөөт өдөр.   Нийт 7 удаагийн хоол.
  Нийт 16 цаг.   Нийт 30 цаг.
 
1-р өдөр
  Улаанбаатар-Истанбул-Дубай

Аяллын баг энэ өдрийн онгоцоор Улаанбаатараас Сөүлээр дамжин Арабын нэгдсэн Эмират Улсын алдарт Дубайг зорин ниснэ. Орой Дубай хотод ирж, буудалдаа байрлан амарна. 

2-р өдөр
  Дубай
  Пальм Джумейра, Atlantis The Palm, “Burj Khalifa” цамхаг, элсэн манхан дээгүүр Ланд 200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, арабын алдарт бэлхүүсний бүжиг үзэн, үндэсний хувцас өмсөн дурсгалын зургаа татуулж, жимсний амтат шиша тамхи татах
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа дэлхийн 8 дахь гайхамшиг хэмээн алдаршсан “Пальм Джумейра” /The Palm Jumeirah/хэмээх хиймэл арал руу  9 цагт зочилно. Энэхүү аугаа том бүтээн байгуулалт болох хүний гараар бүтээсэн хиймэл арал нь 6 км-ийн диаметртэй бөгөөд 17 мөчир бүхий  дал модны хэлбэртэй бөгөөд дал модыг тойрон хоёр “хавирган сар” орших ба түүн дээр арабын холбоо үсгээр яруу найргийн үг бичсэн байна. Мөн  «Пальм Джумейра» арал дээр орших “Атлантис Пальм” /Atlantis The Palm/ хэмээх 5 одтой тансаг зочид буудалтай танилцана. Хэрэв та хүсвэл Атлантын далайн амьдралыг харуулах 65000 гаруй далайн амьтад бүхий хонгилоор аялах боломжтой. Дараа нь 1,5 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар боссон дэлхийн хамгийн өндөр барилга болох 828 м (160 гаруй давхар) өндөр “Бурж Халифа”–г үзнэ. Энэхүү  барилгын 124 давхараас буюу 450 метрийн өндрөөс Персийн булангийн гайхамшиг, Ойрх Дорнодын санхүү, аялал жуучлалын төв, хүн төрөлхтний  бүтээн байгуулалтын олон дээд амжилтыг тогтоосон домогт  Дубай хотыг бүхэлд нь мөн түүний эргэн тойронг 80 км–ийн алсад харах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлийг www.burjdubaiskyscraper.com сайтаас авч болно. Үдээс хойш 15 цагаас Эмиратийн аяллын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй дурсамжийг танд үлдээх элсэн цөлийн  жийпний аялал эхэлнэ. Шаргалтан харагдах манхан дээгүүр Ланд 200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, арабын алдарт бэлхүүсний бүжиг үзэн, үндэсний хувцас өмсөн дурсгалын зургаа татуулж, жимсний амтат шиша тамхийг нь татан анивчин гялалзах оддын доор нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлнэ. 21 цагаас зочид буудалдаа ирж амарна.

3-р өдөр
  Дубай
   “Жумейра” (Grand Mosque, Jumeirah) лалын сүм, 7 одтой “Burj Al Arab” буудлыг харж дурсгалын зургаа татуулах, Дубайн түүхийн музей, Абра (усан такси)-гаар 10 минут аялах, Алтны зах, Халуун ногоо, жимсгэний зах
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа 9 цагаас Арабын ертөнцийн гайхамшигт хотоор хийх аяллаа үргэлжлүүлж орчин үеийн лалын шашны алдарт уран барилга болох “Жумейра” /Grand Mosque, Jumeirah/ лалын сүмийг үзнэ. Энэхүү сүм нь Арабын Нэгдсэн Эмират улсын мөнгөн тэмдэгт “дирхам”-ын 500-тын дэвсгэрт дээр байдаг болно. Мөн далайн эргээс 280 м зайд орших хиймэл арал дээр баригдсан Дубайн нэрийн хуудас болох далбаат завьны хэлбэр бүхий 7 одтой “Бурж Аль Араб” буудлыг харж дурсгалын зургаа татуулна. Үдийн хоолны дараа Араб маягийн хот-цайзад байрлах Дубайн түүхийн музейд зочилно. Энэ музейд та орчин үеийн техникийн тусламжтайгаар Дубайн өнгөрсөн үеийн түүхийг сонирхон үзнэ. Дараа нь Дубайн эртний усан тээврийн нэг болох Абра (усан такси)-гаар 10 минут аялан Дэйрад очин Дубайд ирсэн хүн бүрийн заавал очих ёстой газар болох /Gold Souk/ буюу  Алтны зах”, Перс-ийн булангийн салшгүй нэгэн хэсэгт тооцогдох /Spice Souk/ буюу Халуун ногоо, жимсгэний захаар орж  алт, үнэт эдлэл, гоёлын зүйлс мөн жимс жимсгэнийг хямд үнээр  худалдан авах боломжтой.

4-р өдөр
Дубай
  Чөлөөт өдөр
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өдрийн туршид далайн эрэгт амрах,  зах дэлгүүрээр  явж, худалдаа хийх боломжтой. Дубайд дэлхийн нэртэй брэндийн бүх төрлийн бараа бүхий “Bur Jurman Centre”, “Dubai Mall”, ”Mall of Emirates” зэрэг томоохон дэлгүүр байдаг төдийгүй олон төрлийн захууд үйл ажиллагаа явуулах тул алт үнэт эдлэл, булган дээл, нутгийн онцлогтой  бараа бүтээгдэхүүнийг  худалдан авах өргөн боломжтой. Энэ өдөр өдөр, оройн хоол, унаагаар үйлчлэхгүй болно. Орой нь аялагч та хүсвэл өөрийн зардлаар Дубайн булангаар усан  онгоцоор аялж, шөнийн Дубайн гайхамшгийг мэдрэх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө.

5-р өдөр
  Дубай- Истанбул -Улаанбаатар
  өглөөний цай

Өглөөний цайгаа уусны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Дубай хотоор хийсэн аяллын мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн Сөүлээр дамжин Улаанбаатарын чиглэлд ниснэ. 15 цагийн дараа Буянт –Ухаа дахь  “Чингис хаан” олон улсын  нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар-Истанбул-Дубай
2 Чиглэл    Дубай
Үзвэр    Пальм Джумейра, Atlantis The Palm, “Burj Khalifa” цамхаг, элсэн манхан дээгүүр Ланд 200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, арабын алдарт бэлхүүсний бүжиг үзэн, үндэсний хувцас өмсөн дурсгалын зургаа татуулж, жимсний амтат шиша тамхи татах
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл    Дубай
Үзвэр     “Жумейра” (Grand Mosque, Jumeirah) лалын сүм, 7 одтой “Burj Al Arab” буудлыг харж дурсгалын зургаа татуулах, Дубайн түүхийн музей, Абра (усан такси)-гаар 10 минут аялах, Алтны зах, Халуун ногоо, жимсгэний зах
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл Дубай
Үзвэр    Чөлөөт өдөр
Хоол    өглөөний цай
5 Чиглэл    Дубай- Истанбул -Улаанбаатар
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

4 одтой зочид буудалд байрлавал:

Том хүн

  • 4,800,000₮
  • 5,000,000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 4,650,000₮ /зочид буудалд ортой/
  • 4,350,000₮ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • УБ-Сөүл-Дубай чиглэлийн  2 талын  нислэгийн энгийн  зэрэглэлийн тийзний үнэ болон нисэх буудлын таксууд
  • 4  одны зэрэглэлтэй  зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн даатгалын хураамж
  • АНЭУ-ын визний хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Нутгийн хөтчийн гар цайлгах мөнгө (хүн бүр 20 USD)
  • Экспо 2020 Дубайн жуулчны татвар (1 хоногийн 15 дирхам)

Бэлтгэх зүйлс

1.   Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь тухайн улсын хилээр орох өдрөөс хойш 6 сараас  (183 хоногоос/) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,  ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

3.      Аяны хэрэгсэл:

  • Камер, аппарат түүний дагалдах хэрэгсэл (зай, цэнэглэгч гэх мэт),
  • Хуурай нойтон салфетка, өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Овор багатай шүхэр
  • Нарны  шил
  • Англи стандартын  розетканд зориулсан  шилжүүлэгч залгуур,

 4.     Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас авч явах. Дубайд хөнгөн нимгэн зуны хувцас, аяллын үед хэрэглэх хөлд эвтэйхэн гутал, углааш, нарны малгай, усны хувцас  гэх мэт зуны хувцас тохиромжтой.

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

24

25,4

28,2

32,9

37,6

39,5

40,8

41,3

38,9

35,4

30,5

26,2

Доод хэм

14,3

15,4

17,6

20,8

24,6

27,2

29,9

30,2

27,5

23,9

19,9

16,3


5.  
Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 ам.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

 6.   Визний материал:

  • Нэг  хувь цээж зураг /3,5*4,5 хэмжээтэй, нүүрний хэсэг 70-80%-ийг эзэлсэн, ар дэвсгэр цагаан байх/
  • Гадаад пасспорт
  • Бүрэн зөв бөглөсөн аялагчийн анкет

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу  

Гадаад паспорт авах

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Зочин: Ямар буудалд буух вэ? 

Тэнгэр Трэвел: Манай аяллын хувьд тухайн үеэсээ шалтгаалан буудал өөрчлөгддөг бөгөөд бүгд 4 одны зэрэглэлтэй буудалд байрладаг байгаа. 

Зочин: 5 одны зэрэглэлтэй буудалд байрлаж болох уу?

Тэнгэр Трэвел: Боломжтой, Та нэмэлт төлбөр төлөн 5 одны зэрэглэлтэй буудалд байрлах боломжтой. 

Худалдаа хийх

Зочин: Худалдаа хийх цаг байгаа юу? 

Тэнгэр Трэвел: Худалдаа хийх цаг хангалттай байгаа. 2 чөлөөт өдөртэй. Мөн аяллын хөтөлбөрт томоохон худалдааны төв, захуудаар явдаг байгаа. 

Төлбөр тооцоо

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Би 1 настай хүүхдээ аялалд авч явах гэсэн юм, үнэ хэд болох бол?

Тэнгэр Трэвел: 0-2[...]

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Би 1 настай хүүхдээ аялалд авч явах гэсэн юм, үнэ хэд болох бол?

Тэнгэр Трэвел: 0-2 насны хүүхэд амь даатгалын төлбөр буюу тийзний 10 хувийг төлөөд явахад болно. 

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд хувийн хэрэгцээнд зориулан тодорхой хэмжээний мөнгө авч явах шаардлагатай. Мөн болзошгүй нөхцөл байдлын талаар хувь хүмүүс өөрсдөө тооцоолж мөнгөтэй байх нь илүүдэх зүйлгүй. 

Зочин: Би гадаад найзтайгаа хамт аялах хүсэлтэй байна, надтай  адил зардлаар аялах уу?

Тэнгэр Трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд тухайн улсын визний нөхцөлөөс хамаарч нэмэлт хураамж гарч магадгүй.

Зочин: Хэдэн настай хүүхэд, хүүхдийн тарифаар аялах вэ?

Тэнгэр Трэвел: 2-12 нас хүртэлх хүүхэд хүүхдийн тарифаар аялна.

Зочин: Аяллын зардлын 50 хувийг аялал эхлэхийн өмнө төлөөд үлдсэн 50 хувийг нь эргэж ирээд төлж болох уу?

Тэнгэр Трэвел: Боломжгүй. Аялахаас өмнө аяллын үнийг 100 хувь төлсөн байх ёстой. Учир нь очсон газрын үйлчилгээ үзүүлэгч болон агаарын тээврийн компаниуд нь төлбөр төлсний дараагаар үйлчилгээ үзүүлдэг.

дэлгэрэнгүй

Тээврийн хэрэгсэл

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

 

Тэнгэр Трэвел: Боломжтой. Авсан цаг нь манай группын аялах цагтай таарч байх ёстой. Тийз хасагдсан үнийг бид тооцоолон хэлж өгнө. 

Зочин:  Би оюутан /өндөр настан/ учир нислэгийн тийзний хөнгөлөлт эдлэх үү?

Тэнгэр[...]

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

 

Тэнгэр Трэвел: Боломжтой. Авсан цаг нь манай группын аялах цагтай таарч байх ёстой. Тийз хасагдсан үнийг бид тооцоолон хэлж өгнө. 

Зочин:  Би оюутан /өндөр настан/ учир нислэгийн тийзний хөнгөлөлт эдлэх үү?

Тэнгэр Трэвел: Энэ аяллын тийзийг группээр захиалан авдаг учир энэ хөнгөлөлтийг эдлэх боломжгүй байдаг. Хүсвэл та нислэгийн тийзээ тусдаа авч болно. 

Зочин: Хотоор аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ? 

Тэнгэр Трэвел: Тухайн улсаас жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг хангасан автобусаар үйлчилнэ.

дэлгэрэнгүй

Хилээр нэвтрэх

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд[...]

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд гоо сайхны мэс засалд орж дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд хуучин паспортоороо аялалд явж болох уу?

Тэнгэр Трэвел: Гадаад паспортыг шинээр солих хэрэгтэй

Зочин: Гаалийн татварыг танай компани зохицуулж өгөх үү?

Тэнгэр Трэвел: Ийм үйлчилгээ байхгүй. Хил, гаальтай холбоотой асуудлыг жуулчин өөрөө хариуцна.

Зочин: Пакеталсан, лаазалсан, вакумдсан хүнсний бүтээгдэхүүн хилээр авч гарч болох уу?

Тэнгэр Трэвел: Болохгүй. Бүх төрлийн махан бүтээгдэхүүн хилээр авч гарах хориотой.

дэлгэрэнгүй

Аяллын даатгал

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ.[...]

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан зардлыг тухайн үед та өөрөө төлөх бөгөөд баримтыг бүрдүүлэн буцаж ирсэний дараа 72 цагийн дотор даатгалын компанид хандаж нөхөн олговороо нэхэмжилнэ. 

Зочин: Нөхөн төлбөрийг хэд хоногт шийдэж өгдөг вэ?

Тэнгэр Трэвел: Нэхэмжлэл гаргаснаас хойш 14-21 хоног дотор нөхөн олговорыг шийдвэрлэж өгнө.

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монголд оршин суух үнэмлэхтэй иргэн даатгалд хамрагдах боломжтой. Харин Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

Зочин: Даатгалын хураамжийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр Трэвел:  Манай компаниар аялж байгаа хүн бүрийг бид даатгалд заавал хамруулдаг. Тиймээс аяллын үнээс даатгалын хураамжийг хасуулах боломжгүй байдаг.

дэлгэрэнгүй

Бусад