Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Бээжин-Хайнаны аялал (Бүх зардал багтсан) 5 шөнө 6 өдөр XII/12, 2.690.000₮ 9595-2929
2 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр XII/12, XII/19, XII/26, 3.090.000₮ 9595-8989
3 Аватар аялал /Нислэгтэй/ Суудлын тоо цөөхөн байгаа 6 шөнө 7 өдөр XII/10, XII/17, XII/24, 2,390,000₮ /Бүх зардал орсон/ 9595-4949
4 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө 1,790,000₮ 9595-2929
5 Хайлаар-Манжуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/05, I/12, I/19, 550.000₮ 9595-3939
6 Дубайн аялал 4 шөнө 5 өдөр I/03, XII/10, XII/28, 1,850,000₮ + тийзний үнэ 9595-4949
7 Хайлаар-Манжуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/01, I/08, I/15, 620.000₮ 9595-3939
8 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр I/14, XII/10, XII/17, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
9 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр I/27, II/03, XII/30, 2.990.000₮ 9595-3939
10 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө I/01, I/08, I/15, 2.750.000₮ 9595-3939
11 Манжуур-4 3 шөнө 4 өдөр I/03, I/04, XII/13, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
12 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр XII/21, 180.000₮ 9595-3939
13 Аватар аялал /4 нислэгтэй / 5 шөнө 6 өдөр XII/13, XII/27, 2,790,000₮ 9595-4949
14 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/16, II/04, XII/12, 450.000₮ 9595-3939
15 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр XII/13, XII/30, 350.000₮ 9595-3939
16 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 шөнө 5 өдөр 2.790.000₮ 9595-8989
17 Хөлөг онгоцны аялал-Фүкүока-Нагасаки 5 шөнө, 6 өдөр 2,000,000₮ 9595-1919
18 Тайланд (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 6 шөнө 7 өдөр 2,900,000₮ 9595-8989
19 Японы аялал /Диснейланд/ Цөөн хүн бүртгэнэ. 4 шөнө 5 өдөр 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
20 Тайланд (Пүкет)-ын аялал 7 шөнө 8 өдөр XII/12, XII/26, 3.750.000₮ 9595-8989
21 Эрхүү-Байгал нуурын аялал-3 5 шөнө, 6 өдөр XII/10, XII/24, 990.000₮ 9595-3939
22 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр 3.950.000₮ 9595-8989
23 Сөүлийн аялал /Визтэй аялагч/ 4 шөнө 5 өдөр 2.750.000₮ 9595-4949
24 Хайнан аялал ( Хөх хотоос эхлэлтэй ) 5 Шөнө, 6 Өдөр 1,990,000₮/8 хүнтэй групп аялал/ 9595-2929
25 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
26 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
27 Манжуур-5 4 шөнө, 5 өдөр 380.000₮+тийзний үнэ 9595-3939
28 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр 260.000₮+тийзний үнэ 9595-3939
29 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр XII/17, 3.500.000₮ 9595-4949
30 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
31 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
32 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
33 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр II/03, XII/15, 1.400.000₮+тийзний үнэ 9595-8989
34 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр 900.000₮ 9595-2929
35 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр XII/10, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VI/03, VI/05, VI/07, 1.300.000₮ 9595-3939
37 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр 2.500.000₮ 9595-4949
38 Хөлөг онгоцны аялал-Кумомото-Фукуоко 5 шөнө 6 өдөр 2.200.000₮ 9595-1919
39 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 4 шөнө 5 өдөр 2.000.000₮ 9595-1919
40 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
41 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
42 Боракай арлын аялал 5 шөнө 6 өдөр 1.690.000-2.890.000₮ 9595-1919
43 Хөлөг онгоцны аялал-Хирошима 4 шөнө 5 өдөр 3.000.000₮ 9595-1919
44 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
45 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
46 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
47 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 5 шөнө 6 өдөр 2.750.000₮ 9595-1919
48 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
49 Хөлөг онгоцны аялал-Окинава-Нагасаки 5 шөнө 6 өдөр 2.100.000₮ 9595-1919
50 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 5 шөнө 6 өдөр 3.000.000₮ 9595-1919
Аяллын хуваарь
9595-4949
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар -Токио

Аяллын хугацаа

4 шөнө 5 өдөр

Аяллын үнэ

1.750.000₮+тийзний үнэ

Холбоо барих

 9595-4949

tengertravel49@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Мандухай

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Арлын Япон орны нийслэл Токио хот болон Япон орны бэлгэ тэмдэг болсон Фүжи уулруу аялангаа хайртай дотны хүмүүстэйгээ мартагдашгүй дурсамж бүтээгээрэй.

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  2 болон 3 одтой зочид буудалд байрлана.   Аяллын хөтөлбөрт нийт 8 үзвэр багтсан.
  Чөлөөт 1 өдөртэй.   Аяллын хөтөлбөрт багтсан 9 удаагийн хоолтой.
  Автобусаар нийт 40 орчим цаг зорчино.   Онгоцоор нийт 10 цаг орчим зорчино.
 
1-р өдөр
  Улаанбаатар -Токио
  оройн хоол

Өглөөний нислэгээр Улаанбаатараас Арлын Япон улсын нийслэл Токио хот руу нисч, 5 цагийн дараа Токио хотын “Нарита” олон улсын нисэх буудалд буухад хөтөч угтан авна. Токио хот руу автобусаар явна. Замдаа хотын бүтээн байгуулалтын гайхамшгийг тольдон хараад зочид буудалдаа байрлаж  амарна.

2-р өдөр
Токио-Фүжи уул
  Фүжи уул, агаарын дүүжингээр зугаалах, усан завины аялал
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөө цайны дараа Япон улсын бэлэг тэмдэг, хамгийн өндөр цэг болох Фүжи уулын цогцолбор руу явна. Дэлхийн соёлын өв сан Фүжи уулын орчин үеийн шинэ музей, Фүжи уулыг үзэхээр зорино. Байгалийн үзэсгэлэнт хослолыг та эндээс үзэн дурсгалын зургаа татуулан бэлэг дурсгалын дэлгүүрээр орно. Өдрийн хоолны дараа Үзэсгэлэнт Фүжи уулын нөмөрт байрлах өндөр нь 2м, урт нь 2м орчим үргэлжлэх үзэсгэлэнт Ширайто хүрхрээг үзэж сонирхон зөвхөн тэнд л худалдаалагдах бэлэг дурсгалыг худалдан авах боломжтой.  Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна. 

3-р өдөр
Токио
  Асакуса дүүрэг, SKY TREE цамхаг, хиймэл арал Одайба, Тоёото автомашины үзэсгэлэн, Солонгон гүүр, Diver city худалдааны төв
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа хотын аяллаа эхэлнэ. Аялал Асакуса дүүрэгт байрлах эртний түүхт Гурван бурханы сүм буюу Асакуса сүмтэй танилцана. Дараа нь Токио хотын бэлгэ тэмдэг болсон жуулчдын зорин очдог гол үзмэрүүдийн нэг болох 634 метр өндөртэй Скай Три /SKY TREE/ цамхагаас Токио хотыг тольдон харах болно. Өдрийн хоолны дараа хүн төрөлхтний оюун ухаан, цуцашгүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон хиймэл далайн эрэг, орчин үеийн Токиогийн аялал жуулчлалын гол хэсгийн нэг Одайбагаар аялна. Энд та Тоёото компаниас танилцуулж буй хамгийн сүүлийн үеийн загварын нүд унагам машины загваруудтай танилцана. Хэрэв та хүсвэл дуртай машинаа унаж зургаа авахуулан хийморио сэргээнэ. Дараа нь Токио хотын алдарт Солонгон гүүрээр гарч  Armani , Lacoste, Watchshop, Zara, Coach Men, Element , Adidas зэрэг төрөл бүрийн брэнд цугларсан Diver city худалдааны төвөөр зочлон аяны богцоо дүүргэнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.

4-р өдөр
Токио
  Чөлөөт өдөр
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагч та өөрийн сонирхлоор зах дэлгүүрээр худалдаа хийх, эсвэл түүх дурсгалын газраар аялах боломжтой. Аяллын хөтөч та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө. /Энэ өдөр хөтөч, унаа, өдөр, оройн хоолоор үйлчлэхгүй./

5-р өдөр
  Токио-Улаанбаатар
  өглөөний цай

Өглөөний цайгаа тавтай сайхан уусны дараа ачаа тээшээ бэлтгээд нисэх буудал явж, Токио хотоор хийсэн мартагдашгүй аяллынхаа сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. 5 цагийн дараа Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө. 

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар -Токио
Хоол    оройн хоол
2 Чиглэл Токио-Фүжи уул
Үзвэр    Фүжи уул, агаарын дүүжингээр зугаалах, усан завины аялал
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл Токио
Үзвэр    Асакуса дүүрэг, SKY TREE цамхаг, хиймэл арал Одайба, Тоёото автомашины үзэсгэлэн, Солонгон гүүр, Diver city худалдааны төв
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл Токио
Үзвэр    Чөлөөт өдөр
Хоол    өглөөний цай
5 Чиглэл    Токио-Улаанбаатар
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

2 одны зэрэглэлтэй зочид буудалд байрлавал:

Том хүн

  • 1.750.000₮+тийзний үнэ
  • 2.050.000₮+тийзний үнэ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 950.000₮+тийзний үнэ /зочид буудалд оргүй/
  • 1.450.000₮+тийзний үнэ /зочид буудалд ортой/

 
3 одны зэрэглэлтэй зочид буудалд байрлавал:

Том хүн:

  • 1.950.000₮+тийзний үнэ
  • 2.450.000₮+тийзний үнэ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/:

  • 1.150.000₮+тийзний үнэ /зочид буудалд оргүй/
  • 1.750.000₮+тийзний үнэ /зочид буудалд ортой/

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • 2 одны эсвэл 3 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн 1 өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн  даатгалын хураамж
  • Визний хураамж

Аяллын үнэд  багтаагүй зүйлс:

  • Улаанбаатар-Токио чиглэлийн 2 талын энгийн зэрэглэлийн тийзний үнэ болон нисэх буудлын таксууд
  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Визтэй холбоотой зардал

Бэлтгэх зүйлс

  1.   Бичиг баримт:
  •  Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНСУ-ын хилээр орох өдрөөс хойш       12 сараас  доошгүй байна. дор хаяж 2 чөлөөтэй хуудастай байх, олгосон огнооноос хойш 10 жил  өнгөрөөгүй байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

2.   Аяны аптек:

  • Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,  ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

3.     Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Шүхэр/ өвлийн улирлаас бусад үед /
  • Бусад

4.   Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

8,3

9,4

12,8

17,5

21,6

24,8

29

29,8

25,8

21,3

16

11

Доод хэм

3,2

3,6

6,1

10,2

14,4

18,7

23,3

24,3

20,4

15,1

9,8

5,3

 

5.   Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 ам.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

6.   Визний  материал:

  • Нэг хувь 4,5х4,5 хэмжээтэй цээж зураг /цайвар дэвсгэртэй, ойрын үед авахуулсан, эгц урдаас харсан, 2 чих ил гарсан, Нүүрний хэмжээ зургийн 70-80%-г эзэлсэн байх/
  • Гэрлэсэн эсэх лавлагаа, баталгаат орчуулгын хамт /Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас  лавлагаа авах, Гэр бүлийн хүн нь нас барсан тохиолдолд лавлагаа эсвэл  гэрчилгээний хуулбар, эх хувь,. Хүүхэдтэй ганц бие хүний хувьд хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа/
  • Ямар нэгэн компани батлан дааж байгаа бол батлан дааж буй компаний аж ахуй нэгжийн гэрчилгээ, татварын тодорхойлолт /улиралд 500,000-аас дээш төгрөг төлсөн бол сайн/
  • Ажил олгогчийн тодорхойлолт  
  •  Нийгмийн даатгалын дэвтэр /зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон ажилласан газрын тэмдэглэгээтэй хэсгийн  хуулбар/ 
  • Тэтгэвэрт гарсан хүн бол тэтгэврийн дэвтэр /зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон тэмдэглэгээтэй хэсгийн  хуулбар,эх хувь
  • Хувийн дансны сүүлийн 3 сарын хуулга
  • Хувийн дансны үлдэгдлийн тодорхойлолт /тухайн банкны албан бланк дээр бичигдсэн байх/

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Зочин: Япон улсад аялах визийг танай компани гаргаж өгөх үү? Ямар ямар бичиг баримт, материал шаардлагатай вэ?

Тэнгэр Трэвел: Виз гарахад шаардлагатай материалуудыг аялагчаас авч бүрдэл болсон материалыг тухайн улсын элчинд өгөх ажлыг зохион байгуулна. Харин тухайн хүний виз гарах эсэх асуудлыг Элчин Сайдын Яам шийдвэрлэнэ. Япон Улсын аяллын виз авахын тулд шаардлагатай материалуудыг виз гэсэн хэсгээс үзнэ үү . 

Зочин: Японы аяллын  виз тухайн орондоо хэд хоног аялах эрхтэй байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Япон улсад аялах виз нь Япон улсын хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 15 хоног хүчин төгөлдөр үйлчилнэ.

Зочин: Японы виз нь гадаад паспорт дээр дарагдах уу, эсвэл тусдаа байх уу?

Тэнгэр Трэвел: Япон улсын виз гадаад пасспорт дээр дарагддаг.

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Зочин: Зочид буудал WI FI байгаа юу? Төлбөртэй юу?

Тэнгэр Трэвел: Зочид буудал үнэгүй WI FI-тай.

Худалдаа хийх

Зочин: Томоохон худалдааны төвүүд ямар үед хямдрал зарладаг вэ?

Тэнгэр Трэвел: Хямдрал зарладаг үе гэж байдаг. Тэр нь олон улсын  болон тухайн орны баярын үеэр ихэвчлэн хямрал зарладаг. Тухайлбал: Шинэ жил, зуны, өвлийн хямдрал г.м

Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд[...]

Зочин: Томоохон худалдааны төвүүд ямар үед хямдрал зарладаг вэ?

Тэнгэр Трэвел: Хямдрал зарладаг үе гэж байдаг. Тэр нь олон улсын  болон тухайн орны баярын үеэр ихэвчлэн хямрал зарладаг. Тухайлбал: Шинэ жил, зуны, өвлийн хямдрал г.м

Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?

Тэнгэр Трэвел: Зах  болон дэлгүүрүүдийн ажлын цаг нь өөр өөр байдаг. Жишээ нь: Захууд гол төлөв өглөөний 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажилладаг. Харин зарим дэлгүүрүүд 10:00-21:00 цагийн хооронд ажиллана. Баярын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллана. 

Зочин: Авсан бараанд татварын буцаалт байгаа юу? /Tax refund/

Тэнгэр Трэвел: Японы аяллын хувьд татварын буцаалт гэж байхгүй. Харин татваргүй барааны дэлгүүрүүд бол бий.

дэлгэрэнгүй

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

 

Зочин: Японы аялал онгоцонд хэдэн кг ачааг үнэгүй тээвэрлэж болох вэ? Мөн гар тээш хэдэн кг байх вэ?  Овор хэмжээний хувьд хязгаарлалт байгаа юу?

Тэнгэр Трэвел: Зорчигч нь онгоцонд 23 кг хүртэл жинтэй 1 ширхэг ачааг тээшээр үнэгүй тээвэрлэх эрхтэй. Нэг тээшийн 3 талын хэмжээсийн нийлбэр нь 200 см-ээс хэтрэхгүй[...]

 

Зочин: Японы аялал онгоцонд хэдэн кг ачааг үнэгүй тээвэрлэж болох вэ? Мөн гар тээш хэдэн кг байх вэ?  Овор хэмжээний хувьд хязгаарлалт байгаа юу?

Тэнгэр Трэвел: Зорчигч нь онгоцонд 23 кг хүртэл жинтэй 1 ширхэг ачааг тээшээр үнэгүй тээвэрлэх эрхтэй. Нэг тээшийн 3 талын хэмжээсийн нийлбэр нь 200 см-ээс хэтрэхгүй байна. Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул, дугуй зэрэг нь ороод 55см х 35см х 25см-аас хэтрэхгүй байвал зохино. Гар тээшний хүндийн хэмжээ 5 кг-с хэтрэхгүй бөгөөд 2 ширхэгээс илүүгүй байна.Аялал гарахаас өмнө та бүхэнд аяллын санамжийг бичгээр өгөх ба тухайн санамж дээр ачаа тээвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгсөн байгаа.  

Зочин: Тээшинд өгсөн ачаа зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрвэл илүү гарсан ачааг ямар үнэтэй тээвэрлэдэг вэ?

Тэнгэр Трэвел: Энэ нь тухайн тээвэрлэгчийн тарифаас шалтгаалаад өөр өөр байна. Жишээ нь: УБ-Нарита чиглэлд 1кг илүү тээшний үнэ 10.000 төгрөг, Нарита-УБ чиглэлд 1400 иен байдаг.

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел:Болно. Тухайлбал: Японы 4 шөнө 5 өдрийн аяллын үнэ 1400.000 төгрөг бөгөөд нислэгийн тийзний үнэ нэмэгддэг. Иймээс та зөвхөн аяллын шнээ төлөөд өөрөө тийзээ авч болно.

Зочин: Онгоцны суудлыг цонхон талд захиалах боломжтой юу?

Тэнгэр Трэвел: Онгоцны билет захиалах үед суудлыг захиалах боломжгүй байдаг. Суудлын захиалгыг онгоц нисэхээс өмнө нисэх буудал дээр бүртгэл хийлгэх үедээ та захиалж авдаг тул цагтаа ирж бүртгэлээ хийлгэснээр суудлаа сонгох боломжтой.

дэлгэрэнгүй

Хилээр нэвтрэх

Зочин: Миний паспортын хүчинтэй хугацаа 6 сар хүрэхгүй байгаа гэхдээ би өмнө нь энэ паспортоор өөр газраар орж байсан тэгэхээр сунгалт хийлгэхгүй явж болох уу? Сунгалт хийлгэх зай байхгүй шинэ паспорт авахаар аяллын хугацаанд таарахгүй байна, Яах вэ?

Тэнгэр Трэвел: Хэрвээ та сунгалт хийлгээгүй явсан тохиолдолд монгол улсын хилээр[...]

Зочин: Миний паспортын хүчинтэй хугацаа 6 сар хүрэхгүй байгаа гэхдээ би өмнө нь энэ паспортоор өөр газраар орж байсан тэгэхээр сунгалт хийлгэхгүй явж болох уу? Сунгалт хийлгэх зай байхгүй шинэ паспорт авахаар аяллын хугацаанд таарахгүй байна, Яах вэ?

Тэнгэр Трэвел: Хэрвээ та сунгалт хийлгээгүй явсан тохиолдолд монгол улсын хилээр гаргахгүй, мөн аялах улсын хилээр оруулахгүй байх эрсдэлтэй. Энэ тохиолдолд та аяллаа үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүрнэ. Энэ нь та маш их алдагдал хүлээнэ гэсэн үг.

дэлгэрэнгүй

Аяллын даатгал

Зочин: Ачаа тээш алдагдсан үед даатгалаар хэрхэн зохицуулж болох вэ?

Тэнгэр трэвел: Онгоцоор нисэх тохиолдолд бүртгүүлсэн ачаа тээш болон эд зүйлс тээвэрлэгчийн үйл ажиллагааны улмаас алдагдсан тохиолдолд олж авах нөхөн бүрдүүлэхэд зориулан 210 доллар хүртэл нөхөн төлнө. Даатгуулагч ачаа тээшин доторх эд зүйлсийн жагсаалт, үнэ, худалдан[...]

Зочин: Ачаа тээш алдагдсан үед даатгалаар хэрхэн зохицуулж болох вэ?

Тэнгэр трэвел: Онгоцоор нисэх тохиолдолд бүртгүүлсэн ачаа тээш болон эд зүйлс тээвэрлэгчийн үйл ажиллагааны улмаас алдагдсан тохиолдолд олж авах нөхөн бүрдүүлэхэд зориулан 210 доллар хүртэл нөхөн төлнө. Даатгуулагч ачаа тээшин доторх эд зүйлсийн жагсаалт, үнэ, худалдан авсан хугацаа зэрэг тодорхой мэдээллийг өгөх шаардлагатай. олон улсын ачаа тээшинд хүлээх хариуцлагыг үндэслэн нөхөн төлбөрийг тооцоолно.

Зочин: Нислэг цагаасаа хоцорсон тохиолдолд даатгалын нөхөн олговор өгөх үү?

Тэнгэр Трэвел: Даатгуулагчийн хуваарьт нислэг 6 цагаас дээш хугацаатайгаар хойшлогдсон тохиолдолд нислэг саатсаны улмаас гарах нэмэгдэл зардалд /зочид буудал, хоол, унааны зардал/ зориулан 6 цагаас дээш хугацаагаар хойшлогдвол 45 доллар, 12 цагаас дээш хойшлогдвол 90 доллар, 18 цагаас дээш цагаар хойшлогдвол 135 доллар, 24 цагаас дээш хугацаагаар хойшлогдвол нийт 180 доллар хүртэл нөхөн төлбөрийг төлбөрийн нэхэмжлэлийн эх хувийг/зочид буудал, унаа, хоол/ үндэслэн олгоно.

Зочин: Даатгалын хураамж аяллын үнэд багтсан байдаг уу?

Тэнгэр трэвел: Тиймээ, багтсан байдаг

Зочин: Ямар тохиолдолд даатгалаас нөхөн олговор авч болох вэ?

Тэнгэр Трэвел: Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгалын гэрээнд заасан нөхцөлүүдэд даатгалаас нөхөн олговор олгоно. Нислэг саатах , нислэгээс хоцрох, ачаа тээш хоцрох, ачаа тээшээ алдах, бичиг баримтаа алдах үрэгдүүлэх, гэнэтийн осол орох гэх мэт тохиолдолд даатгал үйлчилнэ. Дэлгэрэнгүйг даатгалын гэрээнээс үзэж болно.

Зочин: Жирэмсэн хүнд үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Жирэмслэлтээс үүдсэн аливаа үр дагаварт даатгал үйлчлэхгүй бөгөөд нөхөн олговор олгохгүй.

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

Зочин: Даатгал хэд хоногт хүчинтэй байх вэ?

Тэнгэр Трэвел: Энэхүү даатгал нь Монгол улсын хил давснаар үйлчилж эхлэх бөгөөд даатгалын баталгаат гэрээн дээрх хугацаа дуусгавар болох хүртэл хүчинтэй байна.

дэлгэрэнгүй

Бусад