Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө X/05, X/20, 990,000₮ 9595-2929
2 Аватар аялал /2 нислэгтэй/ 10 өдөр 9 шөнө X/19, 1,990,000₮ 9595-8989
3 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр X/30, XI/06, XI/13, 3.450.000₮ 9595-8989
4 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө X/12, X/26, XI/09, 900,000₮ 9595-2929
5 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө IX/23, IX/30, X/07, 620.000₮ 9595-3939
6 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө IX/27, X/04, X/11, 550.000₮ 9595-3939
7 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө X/21, XI/11, XII/30, 850,000₮ 9595-3939
8 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө IX/22, IX/29, 2,500,000төг 9595-4949
9 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө XI/09, XI/23, XII/07, 2.950.000₮ 9595-8989
10 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө X/18, XI/14, XI/28, 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
11 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр X/13, XI/03, XI/24, 3.690.000₮ 9595-3939
12 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) Таны хүссэн хугацаанд 5 өдөр 4 шөнө 2,090,000₮ 9595-4949
13 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр IX/26, X/02, X/16, 350.000₮ 9595-3939
14 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө IX/29, X/06, X/13, 280.000₮ 9595-3939
15 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр XI/07, XI/28, XII/12, 3.150.000₮ 9595-8989
16 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/01, X/15, XI/18, 450.000₮ 9595-3939
17 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө X/08, X/22, 1.850.000төг + тийз 9595-1919
18 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө 2.800.000₮ 9595-1919
19 Японы аялал /Фүжи уултай/ 5 өдөр 4 шөнө IX/23, IX/30, X/07, 1.850.000₮+тийзний үнэ 9595-4949
20 Тяньжинаас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө 3.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
21 Хөлөг онгоцны аялал - Окинава - Нагасаки 6 өдөр 5 шөнө IX/22, X/12, 3.000.000₮ - ээс дээш 9595-1919
22 Хөлөг онгоцны аялал - Фукуоко - Кумамото 6 өдөр 5 шөнө X/17, XI/19, 3.000.000₮ - с дээш 9595-1919
23 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө X/22, 3.000.000₮-с эхлэнэ 9595-1919
24 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө X/08, 2.500.000₮-ээс дээш 9595-1919
25 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө IX/27, 2.500.000₮-с дээш 9595-1919
26 Манжуур-Хайлаар-Тайванийн аялал 10 өдөр 9 шөнө 2.390.000₮ 9595-3939
27 Эрхүү - Анталья ЧӨЛӨӨТ АЯЛАЛ /Эрхүү-с эхлэлтэй/ 6 өдөр 5 шөнө IX/23, IX/24, IX/30, 2,300,000₮ -с эхлэнэ. 9595-1919
28 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө 7.500.000₮+тийзний үнэ 9595-4949
29 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
30 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
31 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
32 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
33 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
34 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
35 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
36 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
37 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
38 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
Аяллын хуваарь
9595-3939
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар – Улаан Үд– Эрхүү хот - Байгал нуур

Аяллын хугацаа

6 өдөр, 5 шөнө

Аяллын үнэ

850,000₮

Холбоо барих

 9595-3939

tengertravel39@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

1 үнэлсэн

Нэр: Басмаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 3 жил

Аяллын онцлог:
Оросын ард түмний бурхан шашны төв Иволгийн дацанд очиж Итгэлт хамбын ариун лагшинд мөргөх, Сибирийн цэнхэр сувд Байгал нуур, Ангар мөрний байгалын үзэсгэлэнтэй тогтоц, Эрхүү хоттой танилцах аялал

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  2 ба 3 одны зэрэглэлтэй зочид буудал   Хөтөлбөрт багтсан 8 үзвэр
  худалдаа хийх цагтай   Хөтөлбөрт багтсан 14 хоол
  Автобус   10 цаг
 
1-р өдөр
  Улаанбаатар – Улаан Үд
  Дархан, Сэлэнгэ аймгийн төв
  Оройн хоол

Өглөө 05:00 цагт компанийн байранд цугларан автобусандаа сууж, Улаан-Үдийн чиглэлд хөдөлнө. Замдаа Дархан хот, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоор дайрч, 5 цаг орчмын дараа 2 улсын хил гааль дээр очих бөгөөд хил дээрх ачааллаас хамаарч хил нэвтэрнэ. Дараа нь ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод ирж, оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
  Иволгийн дацан – Эрхүү хот
  Иволгийн дацан
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

08:00 цагт өглөөний цайгаа уугаад Оросын ард түмний бурхан шашны төв Иволгийн дацанд очиж Амьд бурхан Итгэлт хамбын ариун лагшинд мөргөнө. Энэ зууны гайхамшигт шүтээн энэхүү ариун мөнх лагшнаас авсан эд эс амьд эсийнхтэй ижил байсан ер бусын үр дүн дэлхий нийтийг гайхшруулж байгаа билээ. Өдрийн хоолны дараа Эрхүү хотын зүг хөдлөнө. Эрхүү хотод ирж оройн хоолоо зооглоод буудалдаа байрлан амарна.

3-р өдөр
  Эрхүү-Листвянка
  Байгал нуурын музей, Ангар мөрөн, Листвянка тосгон
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй Дорнын сувд Байгал нуурыг зорино. Замаараа ОХУ-ын долоон гайхамшгийн нэг болсон Байгал нуурын музей үзэж сонирхоод Листвянка тосгонд ирж өдрийн хоолоо зооглоно. Түүний дараа дүүжин гүүрээр уулын оргил дээр гарч үлгэр домогт гардаг Ангар мөрний байгалийн үзэсгэлэнтэй тогтоцыг үзэж сонирхоод мөн Листвянка тосгоны худалдааны захаар зугаалж худалдаа хийх боломжтой. Оройн хоолны дараа буудалдаа амарна.

4-р өдөр
  Листвянка-Эрхүү
  Эрхүү хот, Тальцы музей, 130-ый квартал, худалдааны гудамжаар зугаалж худалдаа хийх
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Эрхүү хотыг зорино. Замаараа Оросын ард түмний соёл уламжлалыг харуулсан музей болох “Тальцы” үзэж сонирхоод Эрхүү хотод ирээд өдрийн хоолны дараа үзэсгэлэнт Ангар мөрний эрэгт байрлах Эрхүү хоттой танилцах аялал хийнэ. Эрхүү хот нь ОХУ-ын баруун Сибирийн томоохон хотуудын нэг бөгөөд 1661 онд байгуулагдсан байна. Энд Карл Марксын төв талбай, Ленины талбай, Спасский сүм, Ялалтын талбай, Мөнхийн гал, 130-р квартал гэх мэт түүхэнд тод мөртэй цаг үе, үйл явдлыг  эргэн сануулж,  алдаршуулсан дурсгалт барилга байгууламжууд оршдог. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна. 

5-р өдөр
  Эрхүү-Улаан Үд
  Улан-Үд
  өглөөний цай, оройн хоол

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Улаан-Үд хотын зүг хөлгийн жолоо зална. Улаан-Үд хотод ирж буудалдаа байрлаад чөлөөтэй амарна. Энд хотын нэрийн хуудас болсон агуу удирдагч В.И.Лениний хөшөө, ханхүү Николайд зориулсан  Арк, Дуурь бүжгийн театр зэрэг түүхэнд тод мөртэй цаг үе, үйл явдлыг эргэн сануулж, алдаршуулсан дурсгалт барилга байгууламжууд оршдог. Улаан-­Үд хотын залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газрын нэг Арбатын гудамжаар зугаалангаа, худалдаа хийх боломжтой. Оройн хоолооо зооглоод зочид буудалдаа байрлан амарна.

6-р өдөр
  Улаан Үд- Улаанбаатар
  Итгэлт хамбын рашаан
  өглөөний цай, өдрийн хоол

Өглөөний цайны дараа Улаанбаатар хотын зүг хөлгийн жолоо зална. Буцах замдаа Итгэлт хамбын хүртэж байсан нойргүйдэл нойр булчирхай, сахарын өвчинд сайн гэгдэх ариун рашааныг хүртэнэ. Хоёр улсын хил нэвтрээд  Алтанбулагт ирж өдрийн хоолоо зооглоно. Орой Улаанбаатар хотод ирж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.  

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар – Улаан Үд
Үзвэр    Дархан, Сэлэнгэ аймгийн төв
Хоол    Оройн хоол
2 Чиглэл    Иволгийн дацан – Эрхүү хот
Үзвэр    Иволгийн дацан
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл    Эрхүү-Листвянка
Үзвэр    Байгал нуурын музей, Ангар мөрөн, Листвянка тосгон
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл    Листвянка-Эрхүү
Үзвэр    Эрхүү хот, Тальцы музей, 130-ый квартал, худалдааны гудамжаар зугаалж худалдаа хийх
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл    Эрхүү-Улаан Үд
Үзвэр    Улан-Үд
Хоол    өглөөний цай, оройн хоол
6 Чиглэл    Улаан Үд- Улаанбаатар
Үзвэр    Итгэлт хамбын рашаан
Хоол    өглөөний цай, өдрийн хоол

Аяллын үнэ

Том хүн

  • 850,000₮
  • 950,000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 850,000₮ /зочид буудалд ортой/
  • 750,000₮ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • УБ- ­Улаан ­Үд-Эрхүү-Байгал нуур-­УБ аяллын автобусны үйлчилгээний зардал
  • Улаан­ Үд, Эрхүү хотод  зочид буудалд байрлах зардал
  • Байгал нуурын эрэг дээрх жуулчны баазад байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоол /өглөөний цай­-5, өдрийн хоол­-4, оройн хоол­-6/
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Орос - Монгол хэлтэй хөтөч ­орчуулагчийн үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Иволгийн дацангийн хандив 250 руб   (Итгэлт хамбыг олон нийтэд ил гарах үеэр хандив өгөхгүй байж болно)

Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

Хэрэв аяллын бүрэлдхүүн 20 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 20 ба түүнээс  дээш хүнтэй аяллын баг бүрдтэл  аялал гаргах хугацаа өөрчлөгдөж  болно.

Бэлтгэх зүйлс

Бичиг баримт:
    • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь ОХУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос) доошгүй байна./
    • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
    • Цахим үнэмлэх

    Аяны аптека: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт/.

    Аяны хэрэгсэл:

      • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
      • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
      • Сэрүүлэгтэй цаг
      • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
      • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
      • Халуун сав, аяга, халбага /аян замд автобусанд халуун ус, цай уухад хэрэглэнэ/
      • Цай, кофе, ойр зуурын идэх зүйлс
      • Хуурай нойтон салфетка
      • Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
      • Итгэлт хамбын рашаан хийхэд зориулан 5л хүртэлхи хуванцар тагтай сав бэлтгэх
      • Бусад

      Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, углааш юмуу таавчик.
      Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

      сар

      1

      2

      3

      4

      5

      6

      7

      8

      9

      10

      11

      12

      Дээд  хэм

      -23,9

      -10,9

      -0,3

      9,8

      18,7

      24,5

      26,6

      23,6

      16,5

      6,9

      -5

      -14,6

      Доод хэм

      -27,6

         -23,9

      -13,7

      -3,7

      3,6

      10,5

      14,2

      11,8

      4,3

      -4

      -14,2

      -23,2

      Хувийн хэрэгцээний зардал:

        Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 5000 орчим рубль. /худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/.
        Мөн замд хэрэглэх монгол мөнгө ойролцоогоор 20000төгрөг.

        Мөргөлд зориулж:

        - Цэнхэр хадаг 2-5 ширхэг /Иволгийн дацанд/
        - Дацанд хандив өргөх мөнгө /өөрийн хүсэлтээр/
        - Орос зоос /задгай рубль болон копейк/
        - Өргөх  идээ, будаа, чихэр /Иволгийн дацан/

        Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

        Гадаад паспорт авах

        Виз

        Оросын өрдийн визийг 90 өдөр хүртэл, аялал жуучлалын визийг 30 өдөр хүртэл хугацаатай, олон удаагийнхыг 6 сар юмуу 1 жилийн хугацаатай олгоно. Дамжин өнгөрөх визийн хүчинтэй байх хугацаа 10 хоногоос илүү, харин нисэх онгоцоор явж байгаа бол 3 хүртэл хоногоос илүү байж болохгүй.

        Паспортын хүчинтэй байх хугацаа нь Оросын Холбооны Улсаас буцах өдрийг хүртэл 6 сараас багагүй байх ёстой. Яаралтай эмчлүүлэх, эсвэл хүндээр өвчилсөн болон ойрын садан төрлийн хүн нь нас барснаас болоод Оросын виз авах шаардлага гарвал паспортын хүчинтэй хугацаа нь визийн хугацаа дуусах хугацаанаас наана дуусах ёсгүй. Суралцах юмуу ажлын виз олгох тохиолдолд паспортын хүчинтэй байх хугацаа нь визийн хугацаа эхлэснээс хойш 1,5 жилээс наана дуусах ёсгүй.

        Паспортад 2-оос цөөнгүй цэвэр хуудас байх ёстой.

        4х5-ын хэмжээний гэрэл зураг. Малгай өмссөн болон хамгаалалтын (хар өнгийн) шил зүүж авахуулсан иргэдийн гэрэл зургийг хүлээж авахгүй.

        Дамжин өнгөрөх бол – виз юмуу очих оронд орохыг нотлосон өөр албан ёсны баримт бичиг;

        – бусад баримт бичиг: зорчих тасалбар (тасалбар авах боломжгүй тохиолдолд очих газар хүрэхээс өмнө байр захиалсан тухай баримт бичиг).

        24 цагаас наана олон улсын нисэх буудалд ирж, нисэх онгоцоор Оросын нутгаар дамжин өнгөрөхдөө зорчих тасалбартай бол виз шаардагдахгуй. Харин нисэх буудлаа соливол виз авах шаардлагатай.

        Видео

        Сэтгэгдэл (1)

         
        Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

        Зочид буудал, Хоол

        Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

        Тэнгэр Трэвел: Манай аялал Улан-Үд, Эрхүү хотуудад 2 болон 3 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.

        Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

        Тэнгэр Трэвел: Зочид буудлын хувьд тухайн аяллаас шалтгаалж өөрчлөгдөж[...]

        Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

        Тэнгэр Трэвел: Манай аялал Улан-Үд, Эрхүү хотуудад 2 болон 3 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.

        Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

        Тэнгэр Трэвел: Зочид буудлын хувьд тухайн аяллаас шалтгаалж өөрчлөгдөж байдаг тул буудлын нэр тодорхой болсны дараа танд байршлыг хэлэх боломжтой. Ер нь манай буудал хотын төв хэсэгт байрладаг.

        Зочин: Зочид буудал өглөөний цайндаа юу юу өгдөг вэ? 

        Тэнгэр Трэвел: Манай буудлын өглөөний цай нь буфет сонголттой. 

        Зочин: Цагаан хоолтой хүн аялалд явбал яах вэ?

        Тэнгэр Трэвел: Ямар нэгэн  асуудалгүй. Цагаан хоолтон гэдгээ та захиалга өгөхдөө бидэнд бичгээр дэлгэрэнгүй мэдэгдэх ёстой. 

        Зочин: Хүнсний бүтээгдэхүүн аялалд авч явах шаардлагатай юу? Хэрэв авч явахаар бол ямар хүнс авч явах вэ?

        Тэнгэр Трэвел: Тухайн аялал нь автобусаар олон цаг явж зорьсон газраа очдог аялал тул замын хүнс, уух ундааны зүйлээавч явах шаардлагатай. Хэрэв та хоолны тусгай дэглэмтэй эсвэл шаардлагатай гэж үзвэл амархан муудахгүй, сав баглаа боодол сайтай хүнсний бүтээгдэхүүнийг авч явж болно. Гэхдээ хил нэвтрэхэд хоол хүнсний бүтээгдэхүүн авч гарахыг хориглосон хууль тогтоомжууд үйлчилж байдгийг бодолцох хэрэгтэй. 

        Зочин: Хүүхдийн хоол гэж тусдаа байдаг уу? Хоолны порц нь ямар байдаг вэ?

        Тэнгэр Трэвел: Хүүхэд том хүнтэй ижил хооллодог. Хоолны порц нь ч ижил. Нярай хүүхдийн хувьд өөрсдөө хоолоо бэлдэж явах шаардлагатай.

        дэлгэрэнгүй

        Худалдаа хийх

        Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

        Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа[...]

        Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

        Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа тааруулж шалгаж авна гэх мэт.

        Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?

        Тэнгэр Трэвел: Худалдааны төвүүд гол  төлөв 10-22 цагийн хооронд ажиллана. 

        Зочин: Худалдаа хийхэд хөтөч туслах уу? 

        Тэнгэр Трэвел: Хөтөч нь жуулчны худалдаа хийх үйл ажиллагаанд оролцохгүй. Худалдааны төвөөр үйлчлүүлэхэд юуг анхаарах талаар жуулчдад өөрийн мэддэг мэдээллийн хэмжээнд зөвлөгөө, тайлбар өгөх боломжтой. 

        Зочин: Улаан-Үд, Эрхүүгийн аяллын хөтөлбөрт ямар ямар дэлгүүр багтсан вэ? 

        Тэнгэр Трэвел: Абсолют, Титан, Пионер, Улаан-Үд хотын худалдааны зах, Листвянка тосгоны худалдааны  зах, Эрхүү хотын алдарт "Модный квартал" худалдааны цогцолбор

        Зочин: Ямар валютаар худалдаа хийх вэ?

        Тэнгэр Трэвел: ОХУ-ын рубль-ээр худалдаа хийдэг.

        Зочин: Танай хөтчид бараа захиж авхуулж болох уу?

        Тэнгэр Трэвел: Манай компани нь албан ёсоор барааны захиалга авч зуучлах үйлчилгээ үзүүлдэггүй. 

        дэлгэрэнгүй

        Төлбөр тооцоо

        Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

        Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

        Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

        Тэнгэр Трэвел: Аялалд[...]

        Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

        Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

        Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

        Тэнгэр Трэвел: Аялалд хувийн хэрэгцээнд зориулан тодорхой хэмжээний мөнгө авч явах шаардлагатай. Мөн болзошгүй нөхцөл байдлын талаар хувь хүмүүс өөрсдөө тооцоолж мөнгөтэй байх нь илүүдэх зүйлгүй. 

        Зочин: Би гадаад найзтайгаа хамт аялах хүсэлтэй байна, надтай  адил зардлаар аялах уу?

        Тэнгэр Трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд тухайн улсын визний нөхцөлөөс хамаарч нэмэлт хураамж гарч магадгүй.

        Зочин: Хэдэн настай хүүхэд, хүүхдийн тарифаар аялах вэ?

        Тэнгэр Трэвел: 2-12 нас хүртэлх хүүхэд хүүхдийн тарифаар аялна.

        Зочин: Аяллын зардлын 50 хувийг аялал эхлэхийн өмнө төлөөд үлдсэн 50 хувийг нь эргэж ирээд төлж болох уу?

        Тэнгэр Трэвел: Боломжгүй. Аялахаас өмнө аяллын үнийг 100 хувь төлсөн байх ёстой. Учир нь очсон газрын үйлчилгээ үзүүлэгч болон агаарын тээврийн компаниуд нь төлбөр төлсний дараагаар үйлчилгээ үзүүлдэг.

        дэлгэрэнгүй

        Тээврийн хэрэгсэл

        Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

        Тэнгэр Трэвел: Улаан-Үд рүү автобусаар 10-12 цаг явна. Замаараа Дархан, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоор дайрч өнгөрнө. Улаан-Үд хотоос Эрхүү хот руу мөн автобусаар явна.

        Зочин: Аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ? 

        Тэнгэр[...]

        Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

        Тэнгэр Трэвел: Улаан-Үд рүү автобусаар 10-12 цаг явна. Замаараа Дархан, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоор дайрч өнгөрнө. Улаан-Үд хотоос Эрхүү хот руу мөн автобусаар явна.

        Зочин: Аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ? 

        Тэнгэр Трэвел: Жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг хангасан тохилог автобусаар үйлчилнэ.

        дэлгэрэнгүй

        Хилээр нэвтрэх

        Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

        Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

        Зочин: Монголд[...]

        Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

        Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

        Зочин: Монголд гоо сайхны мэс засалд орж дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд хуучин паспортоороо аялалд явж болох уу?

        Тэнгэр Трэвел: Гадаад паспортыг шинээр солих хэрэгтэй

        Зочин: Гаалийн татварыг танай компани зохицуулж өгөх үү?

        Тэнгэр Трэвел: Ийм үйлчилгээ байхгүй. Хил, гаальтай холбоотой асуудлыг жуулчин өөрөө хариуцна.

        дэлгэрэнгүй

        Аяллын даатгал

        Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

        Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

        Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

        Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ.[...]

        Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

        Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

        Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

        Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан зардлыг тухайн үед та өөрөө төлөх бөгөөд баримтыг бүрдүүлэн буцаж ирсэний дараа 72 цагийн дотор даатгалын компанид хандаж нөхөн олговороо нэхэмжилнэ. 

        Зочин: Нөхөн төлбөрийг  хэд хоногт шийдэж өгдөг вэ?

        Тэнгэр Трэвел: Нэхэмжлэл гаргаснаас хойш 14-21 хоног дотор нөхөн олговорыг шийдвэрлэж өгнө.

        Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

        Тэнгэр Трэвел: Монголд оршин суух үнэмлэхтэй иргэн даатгалд хамрагдах боломжтой. Харин Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

        Зочин: Даатгалын хураамжийг аяллын үнээс хасуулж болох уу?

        Тэнгэр Трэвел:  Манай компаниар аялж байгаа хүн бүрийг бид даатгалд заавал хамруулдаг. Тиймээс аяллын үнээс даатгалын хураамжийг хасуулах боломжгүй байдаг.

        дэлгэрэнгүй

        Бусад

        Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

        Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын[...]

        Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

        Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын үнийг шинээр гаргаж өгнө.

        Зочин: Улаан-Үд, Эрхүү хотын аялалд  хэдэн сард, ямар улиралд явбал тохиромжтой вэ?

        Тэнгэр трэвел: Улаан-Үд Байгал нуур нь жилийн 4 улиралын турш жуулчдыг хүлээн авах боломжтой байдаг учраас та аль ч цаг үед аялах боломжтой.

        Зочин: Хөтөлбөрт багтсан ямар нэг үзвэр үзэхгүй бол тухайн үзвэрийн үнийг аяллын үнээс хасуулж болох уу?

        Тэнгэр трэвел: Болно. Энэ тохиолдолд аяллын захиалга өгөх үедээ бидэнд мэдэгдэж аяллын үнээс тухайн үзвэрийн үнийг хасуулж тооцох боломжтой.

        дэлгэрэнгүй