Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр XI/07, XI/14, XI/21, 2.990.000₮ 9595-8989
2 Аватар аялал /Нислэгтэй/ Суудлын тоо цөөхөн байгаа 6 шөнө 7 өдөр X/29, XI/19, XI/26, 2,390,000₮ /Бүх зардал орсон/ 9595-4949
3 Дубайн аялал /БҮХ ЗАРДАЛ БАГТСАН/ 4 шөнө 5 өдөр XI/10, XI/24, XII/28, 4,800,000₮ 9595-4949
4 Аватар аялал /4 нислэгтэй / 5 шөнө 6 өдөр XI/15, XI/29, XII/13, 2,790,000₮ 9595-4949
5 Дубай- Абу даби аялал 6 шөнө 7 өдөр XII/28, 2,150,000₮ + тийзний үнэ 9595-4949
6 Манжуур-Аватар аялал /3хан удаа/ 7 шөнө, 8 өдөр X/24, 2.290.000₮ 9595-3939
7 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 шөнө 5 өдөр XI/03, XI/17, 2.790.000₮ 9595-8989
8 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр XI/12, XII/10, XII/17, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
9 Хайлаар-Манжуурын аялал-4 3 шөнө 4 өдөр XI/03, XI/10, XI/17, 550.000₮ 9595-3939
10 Бээжин-Хайнаны аялал (ГРУПП ХҮЛЭЭХГҮЙ) 5 шөнө 6 өдөр 1.090.000₮+тийзний үнэ 9595-2929
11 Тайланд (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 6 шөнө 7 өдөр X/28, 2,900,000₮ 9595-8989
12 Японы аялал /Диснейланд/ Цөөн хүн бүртгэнэ. 4 шөнө 5 өдөр X/29, 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
13 Тайланд (Пүкет)-ын аялал 7 шөнө 8 өдөр XI/07, XI/21, XII/12, 3.750.000₮ 9595-8989
14 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр XI/14, XI/28, 3.950.000₮ 9595-8989
15 Сөүлийн аялал /Визтэй аялагч/ 4 шөнө 5 өдөр X/23, XI/12, 2.750.000₮ 9595-4949
16 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр X/30, XI/16, XII/01, 180.000₮ 9595-3939
17 Хайнан аялал ( Хөх хотоос эхлэлтэй ) 5 Шөнө, 6 Өдөр X/27, 1,990,000₮/8 хүнтэй групп аялал/ 9595-2929
18 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
19 Хайлаар-Манжуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/30, XI/06, XI/13, 620.000₮ 9595-3939
20 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр X/29, XI/19, 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
21 Манжуур-5 4 шөнө, 5 өдөр X/29, XI/05, XI/12, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
22 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 8 шөнө 9 өдөр 990.000₮ 9595-2929
23 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө X/26, XI/02, XI/09, 1.750.000₮ 9595-3939
24 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр X/24, X/29, X/31, 260.000₮+тийзний үнэ 9595-3939
25 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр XI/12, XII/17, 3.500.000₮ 9595-4949
26 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр X/28, 3.090.000₮ 9595-8989
27 Манжуур-4 3 шөнө 4 өдөр X/26, XI/02, XI/09, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
28 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр X/28, 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
29 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр X/28, 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
30 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр X/28, XI/11, XII/09, 2.990.000₮ 9595-3939
31 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр II/03, XII/15, 1.400.000₮+тийзний үнэ 9595-8989
32 Эрхүү-Байгал нуурын аялал-3 5 шөнө, 6 өдөр XI/05, 990.000₮ 9595-3939
33 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/30, XII/01, 450.000₮ 9595-3939
34 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр X/29, 900.000₮ 9595-2929
35 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр XI/14, XII/10, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VI/03, VI/05, VI/07, 1.300.000₮ 9595-3939
37 АВАТАР Аялал /Пүрэв гариг бүр/ газраар 5 шөнө 6 өдөр X/25, XI/01, XI/08, 1.800.000төг 9595-4949
38 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр X/29, XI/19, 2.500.000₮ 9595-4949
39 Хөлөг онгоцны аялал-Китакюүшү 6 өдөр 5 шөнө 2.200.000₮ 9595-1919
40 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.000.000₮ 9595-1919
41 Хөлөг онгоцны аялал-Фүкүока 5 өдөр, 4 шөнө 1.700.000₮ 9595-1919
42 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
43 Мальдив аялал 5 өдөр 4 шөнө 4.000.000₮ 9595-1919
44 Боракай арлын аялал 6 өдөр 5 шөнө 2.500.000-2.700.000₮ 9595-1919
45 Хөлөг онгоцны аялал-Хирошима 5 өдөр 4 шөнө 3.000.000₮ 9595-1919
46 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
47 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр XI/15, 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
48 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
49 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
50 Хөлөг онгоцны аялал-Окинава 6 өдөр 5 шөнө 1.800.000₮ 9595-1919
51 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ 9595-1919
52 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 6 өдөр 5 шөнө 2.750.000₮ 9595-1919
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969

Тэнгэр трэйвэл нь гадаадад аялалаар явахаар төлөвлөж буй хүмүүст зориулан доорх ашигтай зөвлөгөөг хүргэж байна.

         Улс орон хөгжиж, ард түмний  аж амьдралын түвшин сайжирсанаар иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөн улмаар "гадаадад аялж юм үзэж, нүд тайлъя" гэсэн сонирхолтой хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр байна.Аяллыг урьдаас маш сайн, нягт нямбай төлөвлөх явдал нь аяллын явцад ямар нэгэн алдаа дутагдал гарах, цаг хугацаа,  мөнгө төгрөгөө ашиггүй
зарцуулахаас урьдчилан сэргийлэх зорилготой ба тухайн жуулчин аялахаар зорьсон зорилгодоо хүрэх, амжилттай сайхан аялж, түүнээсээ таашаал, сэтгэл ханамж, эрч хүч авахын суурь үндэс болдог.

1. Эрхэм та аялал сонирхож байгаа бол юуны өмнө аяллынхаа зорилгыг зөв тодорхойлох явдал маш чухал. Аялал нь зорилгоосоо хамаараад"амрах, тэнхрэх, сувилуулах", "зугаацан алжаалаа тайлах", "танин мэдэхүйн", "мэргэжил-ажил хэргийн", "спортын", "шашин мөргөлийн", "худалдаа хийх буюу shopping" гэх мэт төрлүүдэд хуваагддаг. Аяллын төрлийг сонгоход тухайн хүний ажил мэргэжил,орлого, нас, хүйс, хобби, эрүүл мэнд зэрэг чухал нөлөөтэй.

2. Аялал амжилттай болоход нөлөөлдөг бас нэг хүчин зүйл бол аялах хугацаагаа урьдаас зөв товлох явдал бөгөөд ингэхдээ өөрийн болон хамт явах хүний ээлжийн амралт, амрах боломжтой цаг үе, хүүхдийн амралт, очих орны цаг агаарын байдал болон баяр ёслол,зан үйл, амралт сувилал, үзвэр үйлчилгээнд хамрагдах боломж зэргийг зөв тооцох хэрэгтэй.

3. Аяллын зорилгоо зөв тодорхойлох шаардлагатай.Тухайлбал: Мөргөлийн аялал бол Утай, Гүмбэнг, зугаацаж цэнгэх бол Гонконг /Диснейлэнд/, Макаог, танин мэдэхүй, бизнесийн аялал бол Дубайг, амарч алжаалаа тайлах бол Хайнан арлыг сонгох жишээтэй. Сонгосон аяллын газрыхаа талаар найз нөхдөөсөө болон интернет, ном, сонин, сэтгүүл зэргээс мэдээлэл авах хэрэгтэй.

4. Тав тухтай, сайхан аялахад чухал нөлөөтэй зүйл бол аяллын зардлаа зөв тооцоолох явдал мөн. Хэтэрхий хямд үнэтэй бүтээгдхүүн, үйлчилгээ чанаргүй байдаг, очсон газартаа илүү нэмэлт зардал гардагийг тооцож  хэрэгтэй. Аялах гэж буй орны амьжиргааны түвшин, бараа эд зүйл хэр үнэтэй зэргийг тооцож аяллын зардлаа төсөвлөвөл зохино.

5. Таны аялахаар товлосон улс орон, газар руу аялал зохион байгуулдаг компаниудын , аяллын хөтөлбөр, аяллын үнэ /юу юу багтсан/, унаа тээврийн хэрэгслэл, зочид буудлын зэрэглэл зэргийг нарийвчлан судлаж харьцуулалт хийх хэрэгтэй.

6. Дээр дурьдсан 1-5 хүртэлх алхамыг  хийсний дараа та аялал жуулчлалын  компаниар үйлчлүүлэх үү, эсвэл хувиараа үүргэвчтэй аялал хийх үү гэдгээ  сонгоно.

7. Хэрэв та үүргэвчтэй аялал хийхээр шийдсэн бол тухайн аялах орны талаарх мэдээлэлийг сайтар мэдсэн байвал зохино.Жишээ нь: Тухайн орны хэл яриа, газар зүй, цаг агаар, шашин шүтлэг, амьжиргааны түвшин, мөнгөн дэвсгэрт, хууль дүрэм г.м Дээрх мэдээлэлийг авахад "Lonely planet" гэдэг ном таны үнэнч хөтөч байх болно.

8. Хэрэв та аялал жуулчлалын компаниар үйлчлүүлэх бол дараахь зүйлийг онцгой анхаарч сонголтоо зөв хийнэ үү. Үүнд:

  • Тухайн аялал жуулчлалын компани нь аялал жуулчлалын салбарт , ялангуяа өөрийн орны иргэдийг гадаадад аялуулах /outbound/ талаар хэр туршлагатай, хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа,хэр нэр хүндтэй ,олонд танигдсан эсэх. Тухайн компаниар үйлчлүүлсэн хүнтэй уулзаж мэдээлэл авч болно. Таны сонгосон компаний үйл ажиллагаа нь жигдэрсэн, туршлагатай, найдвартай байх хэрэгтэй.
     
  • Аялал жуулчлалын компаниас боловсруулж гаргасан аяллын хөтөлбөрийг сайтар уншиж агуулга нь /цаг хугацаа, үзвэр үйлчилгээ г.м/ хэр оновчтой, танай аяллын зорилго, хүсэл таашаалд чинь хэр нийцэж байна уу гэдгийг анхаарах шаардлагатай. Аялахаар зорьж буй газарт таны хамрагдах үзвэр үйлчилгээ, унаа тээвэр, цаг хугацааны асуудал маш чухал. Та нислэгээс нислэгийн хооронд хүлээлгийн цаг ямар байна, тухайн орны аль чиглэлд нисч байна гэдэгт анхаарлаа хандуулаарай. Жишээ нь Хайнан арал руу явахдаа Сан яа хотоор нисвэл та онгоцноос буугаад хэдхэн минутын дараа буудалдаа амарч чадна. Харин хямдыг харж Хайнан арлын Хайкоу хот руу нисвэл далайн эргийн амралтын бүс рүү очихдоо болон буцахдаа тус бүр 4-5 цагийг автобусанд өнгөрүүлэх болно. Энэ нь таны алт шиг цагийг тун үр дүнгүй болгож таныг ядраах болно. Мөн нислэгээс нислэгийн хоорондын хугацаа хэт хол эсвэл ойрхон байх нь зохимжгүй бөгөөд эрсдэлтэй.
     
  • Аяллын чухал бүрэлдхүүн хэсэг болох зочид буудал , тээврийн хэрэгсэл, хоолны газрын зэрэглэл, хөтөч тайлбарлагчийн мэргэжлийн зэрэглэл ямар болохыг сайн судлаарай. Аяллын үед та тохилог зочид буудалд байрлаад, чанартай хоол идээд, чадварлаг хөтөчөөр газарчлуулж тайлбар хийлгэвэл таны сэтгэл өөдрөг байх болно. Аяллын үеэр ямар хоол идэж явах вэ гэдэг маш чухал асуудал. Учир нь аялж буй хүмүүс хоолоор дамжуулан эрч хүчээ сэлбэж байх хэрэгтэй. Нүд баясаад, ходоод хоосон явбал аяллын чинь утга алдагдах болно.Таны хөтөч тайлбарлагч юуны өмнө ажилдаа эзэн болж, өндөр мэргэшсэн, чадварлаг, туршлагатай хүн байх ёстой. Хэрвээ таны хөтөч тохиолдлын хүн, мэргэжлийн бус, оюутан, цагийн ажилтан байвал таны сэтгэлд хэзээ ч хүрэхгүй.
    Аяллын зардалд юу юу багтсан болохыг сайтар судлаж, харьцуулалт хийх хэрэгтэй. Гол төлөв аяллын зардалд нислэгийн тийз (галт тэрэгний билет) зочид буудал, хоолны үнэ,гадаадад зорчигсдын даатгал, үзвэр, хөтөчийн үйлчилгээ үнэ орсон байдаг. Мөн аяллын явцад жуулчинаас өөрөөс нь аялалтай холбоотой ямар зардал гарах, компаниас жуулчинд ямар нөхцөлөөр, ямар хөнгөлөлт үзүүлэхийг сайн судлаарай. Мөн та аяллын зардалдаа  хөнгөлөлт үзүүлэхийг хүсч байгаа бол энэ нь аяллын чанарт нөлөөлж болзошгүй эсэхийг заавал тооцоорой.
     
  • Тухайн компани нь таны аялахаар сонгосон улс орон , аяллын газар руу хэр олон тооны жуулчин аялуулдаг, энэ талаар хэр туршлагатай эсэхийг нь судалж сонголтоо хийхдээ анхаарвал зохино.Жишээлбэл: Зарим компани Итгэлт хамба, Байгал нуурын чиглэлд, зарим компани Япон улс руу , зарим компани Европын орнууд руу жуулчид аялуулахыг өөрийн үйл ажиллагааны гол чиглэлээ болгон ажилладаг.Харин бидний хувьд Бурхан бумын орон Утай Гүмбэн, Итгэлт хамба, далайн эргийн Хайнан арал, Байгаль нуур, дорнын сувд Гонконг, Гандирсын хот Дубай, Азийн бар Сингапур, Малайз, Тайланд, хайр дурлалын арал Чежү зэрэг аяллын газруудыг үйл ажиллагааныхаа гол чиглэлээ болгон ажиллаж байна.
     
  • Тухайн компани нь аялах жуулчидаа гадаадад зорчигчсдын даатгалд хамруулдаг эсэхийг сайтар судал. Хэрэв даатгалд хамруулдаг бол даатгалын нөхцөлийг судалж  харьцуулалт хийх нь маш чухал.

Хэрэв та манай компанид хандвал бид танд тухайн аяллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөхдөө баяртай байх болно.

Таны сонголт мэргэн байж, аян зам тань өлзийтэй байх болтугай.