Гадаад паспорт шинээр авахад
- Цахим үнэмлэх
- Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /банкнаас авах/
- Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
- Эзэн нь өөрийн биеэр ирж материалаа өгнө.
Зурганд ямар шаардлага тавигдах вэ?
- Зургийн арын фон цагаан, нүүрний өндөр 3,2-3,6 см-ийн хэмжээтэй нийт зургийн 90%-ийг эзэлсэн, эгц харсан, дух, чихний хэсэг ил гарсан байх.
- Зурагнаас татаагүй, компьютерээр засварлаагүй байх.
- Зургийн өнгө тод,өнгөний ялгарал сайн,нүүрэн хэсэг болон арын фон сүүдэргүй,малгай өмсөөгүй,нүдний шилгүй байх.
- Зэвсэгт хүчин,цагдаа,төмөр зам болон бусад төрлийн дүрэмт хувцастай авахуулаагүй байх.
- Гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн тохиолдолд тухайн эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт / мэс ажилбар хийлгэхээс өмнөх болон хийлгэсний дараах үеийн харьцуулсан зурагтай /
Гадаад паспорт дахин авахад
- Цахим үнэмлэх
- Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /мэдүүлгийн хуудсыг банкнаас авах/
- Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
- Өмнө авсан гадаад паспортыг 11 дугаартай цонхон дахь хяналтын улсын байцаагчаар хүчингүй болгуулж тэмдэглэгээ хийлгүүлнэ.
Ямар тохиолдолд паспортыг хүчингүй болгох вэ?
- Эзэмших, ашиглах хугацаа дууссан
- Паспортад улсын хил нэвтрэх тухай тэмдэглэл хийх зайгүй болж хуудас дууссан
- Паспорт эзэмшигчийн зураг танигдахааргүй өөрчлөгдөх, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн, эрх бүхий байгууллагын шийдвэрээр овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар өөрчилсөн
- Гадаад паспорт болон түүнтэй адилтгах баримт бичгийг бусдад шилжүүлж хуурамчаар ашигласан бол
- Гадаад паспортыг гэмтээсэн
- Хаясан,үрэгдүүлсэн, эсхүл паспортад бичсэн үг, үсэг, бичлэг, зурагт хууль бусаар засвар хийсэн
- Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр уг гадаад паспортыг хүчингүйд тооцсон
- Хуульд заасан бусад үндэслэлээр хүчингүй болгоно.
Хүчингүй болгоход төлбөр хураамж төлөх үү?
- Хүчингүй болгох хэсэгт байгаа эхний гуравт дурьдсанаас бусад тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хууль’’-ийн 27-1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Хүүхэд гадаад паспорт авахад
- Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
- Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар
- 7-оос дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хэн нэгний хамт баг хорооны засаг дарга болон сургуулиас олгосон зурагтай нэмэлт баримт тодорхойлолт авч ирэх
- Асран хамгаалагчаар тогтоосон сум, дүүргийн Засаг даргын захирамж, шүүхийн шийдвэр хуулбарын хамт
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
- Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх /мэдүүлгийн хуудсыг банкнаас авах/
Хаана хандах вэ?
- Зуун айлд байрлах үйлчилгээний 3 дугаар байрны 1 давхрын 1-8 дугаарын цонхон дахь гадаад паспортын улсын бүртгэгч нарт хандана.
Гадаад паспортын сунгалт хийлгэхэд
- Цахим үнэмлэх
- Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /мэдүүлгийн хуудсыг банкнаас авах/
- Эзэн нь өөрийн биеэр ирж материалаа өгнө.
- Гадаад паспортын сунгалтын хугацааг тасралтгүйгээр сунгах бөгөөд эзэмшигч тасралтгүй сунгасан хугацааны төлбөрийг төлнө.
Сунгасан паспорт ямар хугацаанд гарах вэ?
- 1 хоногийн дотор гарна.
Хаана хандах вэ?
- Тус байрны үйлчилгээний 12, 13 дугаарын цонхон дахь гадаад паспортын улсын бүртгэгч нарт хандана.
Гадаад паспорт хаанаас авах вэ?
- Улсын бүртгэгчийн заасан хугацаанд зуун айлд байрлах үйлчилгээний 2 дугаар байрны 1 давхрын гадаад паспортын олголтын цонхноос авна.
Гадаад паспортын үйлчилгээнд хураах улсын тэмдэгтийн хураамж,
үйлчилгээний хөлсний хэмжээ
№_ |
Үйлчилгээний төрөл |
Иргэнээс нийт хураан авах тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ /тєгрєгєєр/ |
Үйлчилгээний төлбөр хураамж төлөх банк, дансны дугаар |
1. |
1 жилийн хугацаатай шинээр авах |
8800 |
Голомт банк 1401001093 |
5000 |
Голомт банк 1401002649 |
||
8700 |
Голомт банк 1401001218 |
||
Нийт төлөх дүн |
22500 |
/энгийн үйлчилгээ ажлын 10 хоногт/ |
|
2. |
5 жилийн хугацаатай шинээр авах |
18800 |
Голомт банк 1401001093 |
5000 |
Голомт банк 1401002649 |
||
8700 |
Голомт банк 1401001218 |
||
нийт төлөх дүн |
32500 |
/энгийн үйлчилгээ ажлын 10 хоногт/ |
|
Яаралтай үйлчилгээ авах бол |
10.000 |
Энгийн үйлчилгээний хөлсөн дээр |
|
3. |
Гадаад паспорт сунгуулах |
1 жил 2000 |
Голомт банк 1401001101 |
2 жил 4000 |
Голомт банк 1401001101 |
||
3 жил 6000 |
Голомт банк 1401001101 |
||
4 жил 8000 |
Голомт банк 1401001101 |
||
5 жил 10000 |
Голомт банк 1401001101 |
||
4. |
Хүүхдэд гадаад паспорт |
1 жил 22500 /энгийн/ |
Голомт банк 1401001093 |
5. |
Гадаад паспортаа хаяж |
40.000 хүртэл |
Захиргааны хариуцлагын тухай |
Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг : Улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,Цагдаагийн гудамж /100 айл/
Утас : 1890 /энгийн утасны тарифаар/
Факс : 976-11-320083
И-мэйл хаяг : contact@registrationmongolia.com
Вэб сайт : https://burtgel.gov.mn | www.burtgel.mn