Бичсэн: Enhtsetseg Badrah
Аялал: Хонконг - Макаогийн аялал
Сэтгэгдэл:
Дорнын сувд, Азийн Лас вегас болох Хонконг- Макоа хотуудаар гэр бүлийн хамт сайхан аялаад ирлээ. Амьдралын маань аз жаргалтай, баяр хөөртэй, сайхан мөчүүдийн маань нэг болох нандин дурсамжийг маань бүтээж өгсөн Tenger-travel-н хамт олондоо маш их баярлалаа. Бие нь жижиг ч бэлчээр нь том бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ ханддаг сайхан сэтгэлтэй хөтөч Л.Өлзийжаргал болон орон нутгийн хөтөч Мак нартаа талархсанаа илэрхийлье. Бүх үйлчилгээнүүд /хоол, унаа тээвэр, зочид буудал/ сэтгэлд хүрсэн маш сайхан байлаа. Мөн маш сайхан гэр бүл, хүмүүстэй нэг баг болж аялсандаа туйлын их баяртай байна. Та нарын маань амьдрал нь аз жаргалаар, ажил үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе!