Та бидэнтэй нэгдмээр байна уу?
Тэнгэр трэвел ХХК нь Монгол улсын Аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч шилдэг компаниудын нэг бөгөөд бидний Амжилт бүтээл, бизнесийн цар хүрээ жилээс жилд цэцэглэн хөгжиж байна.
Аялал жуулчлалын хөгжлийн луужин болж ард түмний амьдралын чанарыг сайжруулан аз жаргалыг мэдрүүлэх хүндтэй бөгөөд нэр төртэй энэхүү ажлыг сэтгэлийн тэмүүлэл эрч хүчээр дүүрэн мэргэжлийн ур чадвартай, ёс зүйн өндөр мэдрэмжтэй хамтын ажиллагааг эрхэмлэсэн хамт олон гүйцэтгэж байна.
Тэнгэр трэвел компани нь Хүний нөөцийн үйл ажиллагаандаа онвчтой зөв бодлогыг хэрэгжүүлэн ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэх, ажилтны ажлын амжилтыг үнэлэн урамшуулах, амдьрал ахуйд нь халамж үйлчилгээ үзүүлэх, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх , ажлын тав тухтай орчныг бүрдүүлэх зэрэг хүний нөөцийн хөгжлийн үе шатанд зэрэгцсэн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол улсын Аялал жуулчлалын салбарын Шилдэг, үйлчлүүлэгчдийнхээ хүндэтгэлийг хүртсэн Нэр хүндтэй компаний ажилтан болсноор Та тав тухтай ажлын байранд эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээтэй, найрсаг мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж суралцах бөгөөд Олон хүний талархал хүндэтгэлийг хүртэж ажиллах болно гэдэгт итгэлтэй байна.
БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ
Идэвхтэй ажлын байр
Өөдрөг сэтгэлтэй, өөртөө итгэлтэй, өөрийгөө сорин өсөн дэвжих эрмэлзэлтэй мэргэжилтэн, залуус та бүхнийг Өрсөлдөхүйц цалинтай, мэдлэг чадвараа шудрагаар үнэлүүлсэн өндөр урамшуулалтай, байгууллагын шинэлэг менежмент соёлд суралцан, эрч хүчтэй эвсэг найрсаг, бүтээлч хамт олонтой мөр зэрэгзэн ажиллах ажлын нээлттэй
1. Ерөнхий шаардлага:
- Хувийн зохион байгуулалт сайтай, үр бүтээлтэй ажиллах
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай
- Хариуцсан ажилдаа өөрийн идэвх санаачлага ур чадвараа бүрэн дайчлан ажилладаг
- Ажлын ачаалал даах чадвартай түргэн шуурхай ажиллах
- Бие даан ажиллах болон хариуцлага хүлээх чадвартай
- Үнэнч шудрага, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажилладаг
2. Аяллын зөвлөхөд тавигдах шаардлага:
- Комьпютерийн хэрэглээний програмууд эзэмшсэн интернет ашиглах чадвартай
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй, интернетээс эзэмшсэн хэлээрээ шаардлагатай мэдээ мэдээллийг олж авч мэдээлэл бэлтгэх чадвартай байх
- Бичиг баримт боловсруулах чадвартай байх
- Зохион байгуулах чадвартай өөртөө итгэлтэй байх,
- Маркетингийн зохих түвшиний мэдлэгтэй байх
- Дээд боловсролтой байх/ Аялал жуулчлалын боон бусад/
- Харилцааны өндөр чадвартай.
3. Аяллын хөтөчид тавигдах шаардлага:
- Үйлчлүүлэгчтэй харьцаж сурсан, харилцааны соёлтой байх
- Нийтэч зантай, нээлттэй
- Хэрэгцээ шаардлагыг мэдэрч түүнд зохицон түргэн шуурхай шийдвэр гаргаж ажиллах чадвартай байх
- Гадаад хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг чадвартай байх
- Удирдан зохион байгуулах чадвартай байх
- Илтгэх тайлбарлан таниулах ур чадвартай.
Дээрхи шаардлагуудыг хангаж байгаа бол ЭНД дарж анкетаа илгээнэ үү.