Бичсэн: Алтаа Аагий
Сэтгэгдэл:
Бидний аялсан энэхүү аялал маань үнэхээр сэтгэлд хоногшон үлдсэн маш сайхан дурсамж бүтээсэн танин мэдэхүйн сайхан аялал боллоо.Аялалын хугацаанд их ч газраар явлаа их ч юм үзлээ. Үнэхээр гайхамшигтай сайхан байлаа. Энэ бүгдийг ойлгож мэдэж ухаарахад хөтөч хүний мэдлэг чадвар үүрэг хариуцлага маш чухал гэдгийг манай хөтөч Л.Өлзийжаргал үнэхээр харуулж байлаа. Ямар их өргөн мэдлэгтэй ямар сайхан чадварлаг яриатай энгийн даруу төлөв зантай ахмад хүмүүст хүндэтгэлтэй ханддаг гэх мэтээр манай 43 аялагч маань биширч бахархаж хайрлаж байлаа. Сайхан аялал зохион байгуулсан танай хамт олонд баярлалаа. Дараагийн удаа аялалаар явахдаа хөтөч Л.Өлзийжаргалтайгаа дугараа таарч явахын ерөөл тавья. Ерөөл бат оршиг ээ.